The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

“Аллага, Аугаа Ялалт ба Хуримын Найр”

СБС–ийн Хиймэл Дагуулын Шууд Нэвтрүүлэг—2004 оны Есдүгээр сарын 12
Ахлагч Жеффри Р. Холланд

Ахлагч Жеффри Р. ХолландЭнд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлалаа, та нарын дунд үг хэлэгчийг танихгүй хүн байж магадгүй, та нартай хамт ѳнѳѳ орой энд байгаа нь миний хувьд сэтгэл хѳдѳлгѳм үйл явдал болж байна. Та бүгд хаанаас ирсэн бэ? (Үүнд хариулах хэрэггүй, бидэнд цаг алга.) Хэдийгээр би та нарыг бүгдийг нь харж чадахгүй ч гэсэн, дэлхий даяар бусад олон газарт та нараас илүү олон хүн нийтдээ 80,000 орчим хүн цуглаад байгаа, хиймэл дагуулын энэхүү гайхамшигт үзэгчдийг би оюун санаандаа нэн сайн тѳсѳѳлж байна. Энд хүрэлцэн ирсний тань тѳлѳѳ бид та нарт баяр хүргэе, мѳн намайг үг хэлэхийг урьсан та бүгдэд баярлалаа.

Холланд Эгчийн ѳмнѳѳс би хүлцэл ѳчихийг хүсч байна. Тэр ѳнѳѳ орой энд бидэнтэй хамт байсан бол түүнд ихэд таалагдах байсан биз ээ, гэвч тэр одоо Техасын Хьюстонд, манай охин, хүргэн хоёрын бүлд шинээр ам нэмсэн ач охиндоо тусалж байгаа билээ. Хэрэв Хьюстонд цугласан хүмүүс танхимын ар тал уруу алгуурхан эргэж харвал, арын эгнээнд сууж, институтын сонсогч байхыг хүссэн бололтой, жижигхэн биетэй эмээг харах байх. Ах нараа, тэр хичнээн залуухан харагдахыг би бүрнээ ухаарч байна, гэвч түүнтэй болзоо тавих гэсний хэрэггүй. Тэр чинь аль хэдийн нѳхѳрт гарчихсан юм. Тэр ѳнѳѳ орой энд миний дэргэд байсан бол надад хичнээн их дэмжлэг болох байсны адилаар, мѳн тэнд тийм л байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Би та нарт түүний хайрыг авчирлаа, зѳвхѳн ийм үед эмэг эхийн үүрэг ямар байх нь түүнийг ѳнѳѳ орой энд бидэнтэй хамт байхаас хѳндийрүүлсэн биз ээ. “Хермана Холланд, те амо”.

Холланд Эгч бид хоёр Чили дэх хоёр жилийн томилолтоосоо дѳнгѳж саяхан буцаж ирээд байгааг та нараас олон нь мэдэж байгаа, тэнд ч олон хүн ѳнѳѳ орой та нарын нэгэн адил цуглаад байгаа, тэнд бид хоёр Сүмийн тѳв байгууллагуудаас алс хол, дэлхийн талаас хол газар эдгээр шууд нэвтрүүлгүүдийг хүлээн авч, залуу насанд хүрэгчид болон институтын суралцагчидтай хамт суудаг байлаа. Бид ч бас Их Эзэний Сүнсийг түүнчлэн удирдагчдаа хайрлах хайрыг мэдэрдэг байлаа. Бид дэлхий даяарх ѳѳрсдийн насны, бидэнтэй итгэл нэгтэй, та нарын нэгэн адил бүрэн дүүрэн аз жаргалтай ирээдүйн тѳлѳѳ нэг адил зүйлүүдийг хүсдэг мянга, мянган хүмүүстэй үерхэх нѳхѳрлѳлийг бүр ч ихээр мэдэрдэг байлаа.

Би ѳнѳѳ орой Чили дэх залуу найз нар аа, нэн их, гэхдээ дэлхий даяарх—Англи, Франц, Солонгос, Япон, Австрали, Нигери болон Украйн дахь бүх найз нартайгаа, мѳн түүнчлэн Хойд Америк даяар ийм олуулаа цуглаад байгаа та нарыг оролцуулан бүгдийг адил хэмжээгээр санаж байна. Та нар ямар ч хэлээр ярьдаг нь, ялгаагүй, би та нарт хайртайгаа илэрхийлж, “Биенвенидос” хэмээн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Бидний тоонд асар их хүч чадал бий. Бид бүгдийн дээр Их Эзэний Сүнс болон адислалууд байхын тѳлѳѳ би залбирч, миний хэлэх зүйл та нарын хүн бүгдэд ямар нэг хэмжээгээр үнэ цэнэтэй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Аллага

Дэлхий дэх ѳнѳѳгийн айдас түгшүүрийн тухай, түүнчлэн эх оронд маань болон хилийн чанадад бидэнд учирч байгаа бэрхшээлүүдийн талаар би ѳнѳѳ орой та нарт ярихыг хүсч байна. Эрин зуун болон эрин үе болгонд бэрхшээлүүд байсан нь мэдээж боловч ѳчигдѳр—9–р сарын 11—бүх дэлхийг доргиосон тэрхүү харгис хэрцгий, бараг тѳсѳѳлѳмгүй үйл явдлын гурван жилийн ой байлаа. Тэрхүү үйл явдлын хор уршиг дэлхийн амьдарч ирсэн арга замуудыг хүчээр ѳѳрчлѳхѳд олон талаар нѳлѳѳллѳѳ. Ѳчигдѳр ийм ой болсноор айдас хүйдэс хийгээд манай ѳнѳѳ үетэй холбогдсон сэтгэлийн түгшүүрүүд бидний зүрх сэтгэлд ѳнѳѳдѳр ч хэвээр байж болох юм.

Ямар ч тохиолдолд ѳнѳѳ орой бид энэ шууд нэвтрүүлгийг хүргэж байгаа бидний хѳршүүд—улс орны иргэд, тэрчлэн бусад улс үндэстнүүд 2001 оны 9–р сарын 11–нээс хойш айдас түгшүүрийн байдалд байж, түүнчлэн олон улсын үйл явдлуудад сэтгэл түгших нь улам ч ихэсч, “аллага” гэдэг шинэ үгийг бүх нийтээрээ бараг л ердийн үг мэт хэрэглэдэг болжээ. Хэдхэн жилийн ѳмнѳ энэ үгийг бараг л бүхэлд нь хоёрдугаар зэрэглэлийн киноны зар сурталчилгаанд болон зѳвхѳн аймшгийн зохиолуудад л ашигладаг байлаа. Гэтэл одоо, энэ нь манай сонинууд, тэрч байтугай бага насны хүүхдүүд түүний дотор Орос дахь сургуулийн хүүхдүүдийн ярианд ѳдѳр тутмын хэрэглэдэг үг хэллэг болсон нь нэн харамсалтай юм, бидний амьдардаг дэлхий “алан хядагчид” гэж нэрлэгддэг хүмүүст харгис хэрцгийгээр, цус урсгалтаар нэрвэгдэж болохыг хүүхдүүдэд хүртэл ой тойнд нь ортол ойлгууллаа. Түүнчлэн байгалийн болон бусад тѳрлийн гамшгууд гарсаар байгааг, сонин хэвлэлүүдэд баримтжуулагдсан эдгээр гамшгууд нь амьдрал эмзэг хэврэг болж, энэхүү амьдрал үйл явдлуудын үйлийн үрт хувь тавиланд ѳртѳж болохыг бидэнд сануулсаар байна.

Эцсийн ѳдрүүд

Ийм нѳхцѳл байдалд та нараас олон хүн, энэ бүхэн чинь дэлхийн тѳгсгѳлийг түүнчлэн дэлхий дээрх та нарын амьдралын тѳгсгѳлийг ёрлоод байгаа юм биш үү гэж зүрх сэтгэлдээ түгшүүрлэн бодож байгааг би мэдэж байна. “Энэ чинь Аврагчийн Хоёр дахь Ирэлтийн цаг, түүнчлэн энэ бүхэн чинь энэ үйл явдлын эргэн тойронд болох зүйлийг бошиглосон тэр зүйл мѳн үү?” гэж хүн асууж байна. Үнэхээр, 9–р сарын 11– ний дараа их удалгүй нэг номлогч надаас, бүхий л чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн итгэлтэйгээр “Ахлагч Холланд аа, энэ чинь сүүлчийн ѳдрүүд мѳн үү?” гэж асуусан юм. Чин үнэнээсээ асууж байгааг нь мѳн нүдэнд нь нулимс цийлэлзэхийг би харсан бѳгѳѳд түүнийг тайвшруулахыг хичээж билээ. Би түүний айдас түгшүүрийг багахан ч болов хѳнгѳвчлѳхийн тулд түүнийг нэг гараараа тэвэрч, нэг хошигнол бодож олов. Би түүнийг чанга тэврээд, “Ахлагч аа, би хамгийн ухаалаг, хѳгжилтэй хүн биш л дээ, гэвч би Сүмийн нэрийг мэддэг юм шүү дээ” гэж хэлж билээ. Тэгээд бид “Хожмын үеийн” Гэгээнтнүүд байх тухай ярилцсан юм. “Тийм ээ, Ахлагч аа, бид сүүлчийн ѳдрүүдэд байгаа, гэвч эдгээр нь цоо шинэ юм огт биш. Аврагчийн амласан Хоёр дахь Ирэлт 1820 онд Бошиглогч Иосеф Смитийн Анхны Үзэгдлээр эхэлсэн юм. Тэгэхлээр Хоёр дахь Ирэлт болон сүүлчийн ѳдрүүд нээгдсэнийг үзсэн бидний туршлага аль хэдийн 184 жил орчим болоод байна шүү дээ. Бид сүүлчийн ѳдрүүдэд—үүний олон олон он жилүүдэд—бид амьдарч байгаа нь тодорхой байна гэж би боддог доо” гэж би түүнд хэлээд түүнтэй нѳхѳрсгѳѳр гар барьж тэгээд түүнийг замаар нь явуулж билээ.

Тэр инээмсэглэж, тэр энэ бүх бодлоо орхин, нилээд тайвширсан бололтой, ѳѳрийнхѳѳ замаар яваад ѳгѳв. Тэр номлолоо амжилттай дуусгаад удаж байгаа, одоо гэртээ гэргийтэйгээ хамт баяр хѳѳртэй байгаа байх, магадгүй энд хаа нэгтээ сонсогчдын дунд эхнэр болгох хүнээ хайгаад сууж байж ч магад гэдэгт би итгэлтэй байна! (Түүнд амжилт ерѳѳе.)

Энэ залуу хүний үнэнхүү чин сэтгэлээсээ асуусан тэр зүйлийг би мэднэ гэж хэлэхийг би урьтал болгон хэлмээр байна. Түүний асуусан зүйл нь чухамдаа: “Би номлолоо дуусгах болов уу? Боловсролтой болох боломж бий болов уу? Гэрлэх найдлага надад байна уу? Надад ирээдүй байгаа болов уу? Цаашид надад аз жаргал байх уу?” гэж асуусан хэрэг байлаа. Гурван жилийн ѳмнѳ би түүнд хэлснээ одоо би та бүгдэд хэлье. “Бүх асуултуудад—Тийм ээ, тэгэлгүй яахав гэж хариулъя.”

Хоёр дахь Ирэлтийг дэлхийг донсолгосон үйл явдлуудын хамт, эцсийн жинхэнэ хугацааг нь нийтэд мэдүүлэх тухайд гэвэл, энэ нь хэзээ тохиохыг би мэдэхгүй. Бас энэ нь хэзээ тохиохыг Ерѳнхийлѳгч Гордон Б. Хинкли ч мэдэхгүй гэдгээ тэр хэлсэн, учир нь гэвэл Хоёр дахь Ирэлт хэзээ тохиохыг хэн ч мэдэхгүй. Тэр ч байтугай тэнгэр дэх тэнгэр элчүүд ч үүнийг мэдэхгүй гэж Аврагч хэлсэн билээ (Матай 24:36).

Бид тэмдгүүдийг харж, цаг хугацааны утга учрыг уншин тайлж байх ёстой, бид чадах чинээгээрээ итгэлтэйгээр амьдрах ёстой, түүнчлэн адислалууд хийгээд хамгаалалт хүн бүгдэд хүртээмжтэй байхын тулд бид уулзсан хүн бүртэй сайн мэдээг хуваалцах хэрэгтэй. Гэвч ирээдүйд ямар нэг мэдэгдэхгүй цаг тохиох нь гэдгээс, мѳн уг үйл явдал болон үүний эргэн тойрон дахь үйл явдлуудаас ухаан алдталаа айх хэрэггүй, бас тэгэх ёсгүй. Бид амьдралыг зогсоож чадахгүй. Харин ч бид урьд ѳмнѳ хэзээ ч байгаагүйгээр тийм бүрэн дүүрэн амьдралаар амьдрах ёстой. Эцсийн эцэст энэ бол цаг хугацааны бүрэн дүүрэн байдлын эрин үе юм.

9–р сарын 11–ний үйл явдлаас хойш саяхныг хүртэл нѳгѳѳх номлогчийн дотроо бодож явсан асуултуудын талаар та нарын насныхны бүлэг дотор нэн их айдас түгшүүртэй, тэр ч байтугай гутрангуй санаа бодол байдаг гэж би боддог, мѳн энэ тухай би сонссон. Та нарын зарим нь, хэрэв бидний амьдарч байгаа дэлхийн улс тѳрийн болон эдийн засгийн байдал цаашид ийм тодорхойгүй байх юм бол номлолд явах юм уу эсвэл боловсрол олж авах болон ирээдүйгээ тѳлѳвлѳхѳд зорилго тавих шаардлага байна уу гэж эргэлздэг тухай би сонссон. Тэр ч байтугай, “Ийм тодорхой биш цаг үед бид гэрлэх хэрэгтэй юү гэдгээ мэдэхгүй байна” гэж хайр сэтгэлтэй хүмүүс хэлдэг тухай би сонссон.

Айдсаар дүүрэн дэлхийд хожмын ѳдрүүдийн сүйрлийн гай гамшиг дунд хүүхэд тѳрүүлэх хэрэг байна уу гэж эргэлздэг шинээр гэрлэсэн зарим хосууд байдаг гэж би сонссон нь энэ бүхнээс хамгийн адгийнх нь юм. Юутай ч гэсэн, ийм үг яриа миний сэтгэлийг Аль–Каидагаас илүү зовоодгийг би та бүгдэд хэлмээр байна.

Ирээдүйн тухайд ээдрээтэй байгаа та нарын дундах хэнд ч болов хандаж хэлэх хоёрхон зүйл надад байна. Би үүнийг хайраар, зүрх сэтгэлээсээ хэлж байна.

Нэгдүгээрт, ямар ч үед, ямар ч нѳхцѳл байдалд, хэзээ ч итгэл хийгээд итгэлтэй амьдралаас маань биднийг гаргах боломжийг айдас болон айдсын эцэгт (Сатанд) олгохгүй байцгаая. Ирээдүйн тухай асуултууд ямагт гардаг л даа. Эрин үе болгонд залуу хүн бүр эсвээс гэр бүлийн залуу хос бүр—Адам, Ева хоёр Едений Цэцэрлэгээс гарч үл мэдэгдэх алхмуудыг хийснээс эхлэн тодорхой биш зүйл үргэлж байсаар ирсэн амьдралд итгэлтэйгээр алхлах шаардлага гарсаар ирсэн билээ. Гэвч энэ нь байдаг л зүйл юм. Энэ нь сайн байх болно. Энэ бол тѳлѳвлѳгѳѳ. Тѳлѳвлѳгѳѳ ч сайн байх болно. Зѳвхѳн итгэлтэй бай. Бурхан үүнийг хариуцдаг. Тэр та нарын нэрийг мэддэг бас Тэр та нарын хэрэгцээг мэддэг.

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бол—сайн мэдээний анхдагч зарчим юм. Ѳнгѳрсѳн үеийн манай анхдагчуудын дурсгалд зориулсан К. Невелл Дейлигийн дуулалд “алхам бүрдээ итгэх итгэл”1—харин анхдагчууд шиг л хэмээн ѳгүүлдэгчлэн—бид урагшаа явах ёстой—та бүгд итгэлийн ийм алхаагаар—нэг алхаад дараа нь нэг алхам хийж, тэгээд дараагийнхыг нь гэхчлэнгээр алхах ёстой. Энэ нь зорилтууд хэрхэн хэрэгждэг хийгээд зорилгууд хэрхэн биелэгддэг хийгээд фронтын шугамуудыг хэрхэн байлдан эзэлдгийг харуулдаг юм. Илүү бурханлиг хэлээр бол энэ нь дэлхийнүүд хэрхэн бүтээгддэг хийгээд та нарын дотоод ертѳнц хэрхэн бий болдог тэр зүйл юм.

Хангалттай итгэл хийгээд шийдвэр тѳгс байдал, Түүнд итгэх хангалттай итгэлийг, урагш ахиж байхыг, амьдралаа авч явахыг, баяр хѳѳртэй байхыг Бурхан та нараас хүсэн хүлээдэг. Чухамдаа бол Тэрээр ирээдүйтэй зүгээр тулгарахыг (энэ нь нилээд хатуу чанд юм шиг сонсогдож мэднэ) та нараас хүсэн хүлээдэггүй. Ирээдүйг угтан авч түүний тѳрхийг бий болгон үүнийг хайрлаж, үүнд баясан, мѳн ѳѳрсдѳд тань ирэх боломжуудад баярлахыг Тэрээр та нараас хүсэн хүлээдэг билээ.

Бурхан та нарын залбирлуудад хариулах, түүнчлэн та нарын мѳрѳѳдлүүдийг гүйцэлдүүлэх боломжид Тэрээр цаг үргэлж санаа тавин, бас үүнийг хүсэн хүлээж байдаг. Гэвч хэрэв та нар залбирахгүй бол Тэр хариулж чадахгүй, мѳн хэрэв та нар мѳрѳѳдѳхгүй бол Тэр үүнийг хэрэгжүүлж чадахгүй. Товчоор ѳгүүлбэл, хэрэв та нар итгэхгүй бол Тэр чадахгүй.

Хүүхдийн үлгэр ярих миний ѳргѳн мэдлэгт тулгуурлан, та нар дэлхийг үзэх аль үзлийг сонгохоо шийдэж болно. Толгой дээр нь борооны дусал унахад “Тэнгэр унаж байна, тэнгэр унаж байна” гэж бусдад хэлэн хашгирч, тэвдэн харайлгасан “Бяцхан Дэгдээхий”–тэй адилхан байх уу, эсвэл бусад амьтад түүнд туслахыг татгалзсан үед амьдралын бүтээлч зорилготойгоор талх хийхээр явдаг “Бяцхан Улаан Эм Тахиа”–тай адилхан байх уу гэдгийн аль нэгийг сонгож болно гэдгийг би та нарт хэлье.

Энэ бол фермийн тухай түүх л дээ! Одоо, амь ѳрссѳн аюултай цаг үед амьдарч байгаа хүмүүст хандсан хоёр судар авч үзэх үү?

Нэг дэх нь Сургаал ба Гэрээний 101 дүгээр хэсэг. Хэрэв та нар санаж байгаа бол, энэ илчлэлт Миссурид цугласан Гэгээнтнүүдийг—мѳрдѳн хавчих нь дээд цэгтээ хүрээд байсан тэр үед ирсэн юм. Тэднийг мѳрдѳн хавчиж байсан нь дээд цэгтээ хүрээд байсан тэр үед. Танхайрагчид тэднийг гэр орноос нь хѳѳж байлаа. Тэднийг нэг гүнлэгээс нѳгѳѳ гүнлэгт хоргодох байр эрж явахад нь дайсагнал, тэр ч байтугай үзэн ядалт тэднийг салахгүй дагаж байлаа. Айдаст автсан эдгээр Гэгээнтнүүд газар, мал, хувцас хунар, гэрийн тавилга, үр тариа хийгээд их хэмжээний хувийн эд хогшлоо алдсан юм. Үхлийн аюул заналхийлэл ѳдѳр бүр сонсогдож байлаа. Тэр үеийн хамгийн хүнд хэцүү, аюултай үе нь энэ байсан гэж би боддог—гэхдээ “аллагаар дүүрэн” гэж миний хэлэхийг—Сүм хэзээ ч мэдэхгүй. “Хооны Тээрэм” буюу “Либертийн Шорон” гэсэн нэрс бидний үгсийн санд хожуу үеийг хүртэл байсаар байх болно.

Тэрхүү аймшгийн цагт Их Эзэн Ѳѳрийн хүмүүст хандан:

“Сионы тухайд зүрх сэтгэл чинь тайтгараг: учир нь бүх махан бодь миний мутарт байна; хѳдѳлгѳѳнгүй байж мѳн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.

“Хүүхдүүд нь тараагдсан хэдий ч, Сион байрнаасаа хѳдѳлгѳгдѳх нь үгүй.

“Үлдэх тэд, мѳн зүрх сэтгэлдээ ариун тэд эргэж ирэх болно, мѳн тэд хийгээд тэдний хүүхдүүд үүрдийн баяслын дуунуудтайгаар ѳѳрсдийн ѳвд мѳн Сионы балгас болсон газруудыг сэргээн босгохоор ирэх бѳлгѳѳ—

“Бошиглогчдын хэлсэн эдгээр бүх зүйл гүйцэлдэхийн тулд болой” (С ба Г 101:16–19).

Иймээс залуу найз нар минь, Сионы тухайд зүрх сэтгэл чинь тайтгараг. Бидэнд ѳгѳгдсѳн Сионы хамгийн үндсэн тулгуур тодорхойлолт бол: “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (С ба Г 97:21) хүмүүс гэдгийг санагтун. Хэрэв та нар зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах юм бол та нарыг Сионыг байгуулах үед та нар мѳн та нарын хүүхдүүд үүрдийн баяр баяслын дуунуудыг дуулах болно—мѳн та нар байрнаасаа хѳдѳлгѳгдѳх нь үгүй.

Миний иш татах ѳѳр нэг шүлэг бол Аврагч цовдлолттой тулгарч, тэгээд тэд айдас, эмх замбараагүй байдал хийгээд мѳрдлѳг хавчлагатай тулгарсан үед Аврагч Ѳѳрийн шавь нарт хандан хэлсэн үг юм. Зовлонт цаг үеийн тухай яриа. Мѳнх бус байдал дахь Түүний сүүлчийн хамтын зѳвлѳгѳѳнд Түүний хувьд бас шавь нарынх нь хувьд ирээдүй ямраар эргэхийг бүрэн дүүрэн мэдэж Тэрээр хэлэхдээ: “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Дэлхийд та нар зовлонтой байх болно: гэвч зоригтой байгтун; би дэлхийг ялсан” гэжээ (Иохан 16:33).

Иймээс, зовлонгийн дэлхийд—энд зовлон ямагт мундахгүй их байх болно,—итгэлээ санацгаая. Бидэнд ѳгѳгдсѳн бусад амлалтууд, итгэл тѳрүүлэгч тэр бүгдийг эргэн санацгаая, мѳн илүү бүрэн дүүрэн амьдралаар, манай түүхэн дэх бусад аль ч цаг үеэс илүү зоригтой, илүү овсгоо самбаатай амьдарцгаая.

Христ дэлхийг ялж, зэлүүд талд бидэнд зориулан шулуун зам зассан юм. Тэрбээр манай үед бидэнд хандан, “Хормойгоо шууж, бэлтгэгдсэн байгтун. Болгоогтун, хаант улс та нарынх болой, мѳн дайсан дийлэх нь үгүй” (С ба Г 38:9) гэж хэлжээ. Тэгэхээр хормойгоо шууцгаая. Үүрдийн баяр баяслын эдгээр дуунуудыг бардам дуулцгаая.

Агуу Ялалт

Энэ нь та бидний амьдарч байгаа цаг үед миний хийхийг хүссэн ѳѳр нэг холбоотой үзэл баримтлал уруу хѳтѳлдѳг.

Айдас түгшүүрийн цагт бид энэ нэрний “Хожмын үеийн” гэдэг хэсэгт (миний залуу номлогч найз шиг) их анхаарал тѳвлѳрүүлэх шаардлагатай юм.

Гэвч энэ холбоо үгийн “Гэгээнтэн” гэдэг нэр дээр анхаарал тѳвлѳрүүлэхийг ѳнѳѳ орой би хүн бүрт уриалж байна. Энэ бол бидний анхаарлыг шаардах, манай Сүмийн амьдралын сүнслэг хэсэг юм. Бидний эдэлдэг адислалуудын тухай бодоод үз. Бидний амьдарч байгаа гайхамшигт эрин зууны тухай бодоод үз. Дэлхийн түүхэн дэх ѳѳр ямар ч эрин зуун буюу хүмүүс хэзээ ч үзээгүй тийм эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны болон сүнслэг адислалуудын тухай бодоод үз, тэгээд дараа нь бидний энэ цаг үед зохистой амьдрах ѳѳрсдийн үүрэг хариуцлагын талаар анхааралтай эрэгцүүлэн бодоод үз.

Агуу Эрин Үе

Хүн тѳрѳлхтѳнд ѳгѳгдсѳн сайн мэдээний хамгийн агуу эрин үед бид мѳнх бус байдлын үе шатанд дэлхийд ирсэн бѳгѳѳд үүний ихэнхийг нь бид хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Бошиглогч Иосеф Смитээс ѳѳрийн дуртай ишлэлийг би энд татъя: “Сионыг байгуулах нь эрин зуун болгонд Бурханы хүмүүсийн сонирхлыг татдаг учир үндэслэл юм; энэ бол бошиглогчид, санваартнууд хийгээд хаад онцгой баяртайгаар авч үздэг сэдэв юм; тэд бидний амьдарч байгаа үеийг баяр баясгалантайгаар хүсэн хүлээж байв; тэгээд тэнгэрлэг хийгээд баяр баясгалантай зѳн билгээр бадран, тэд бидний амьдарч байгаа манай энэ үеийн тухай дуулж, бичин бас бошиглосоор ирсэн юм, . . . бид бол Хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы [сонгосон] таалалт хүмүүс билээ.”2

1894 онд Вилфорд Вудраффын хийсэн үүнтэй адил нотолгоог авч үзэж болох юм. Ерѳнхийлѳгч Вудраффт тохиолдсон хүнд хэцүү бэрхшээлүүдийн тухай би та нарт сануулах хэрэггүй байх. Тэр жилүүдэд энд Нэгдсэн Улсын Ѳрнѳд хэсэгт миний дүрсэлсэн Миссурид байсантай адил байдлаар мѳн л юм бүхэн нь айдас түгшүүртэй байсан гэж би боддог. “Бүхэл улс үндэстэн” манай хүмүүсийн эсрэг эргэж, Сүмтэй дайн хийхээр бэлтгэж байсанд, хѳл хорионд тусгаарлагдсан бошиглогчид, шоронд байсан тѳлѳѳлѳгчид айж түгшиж (Ерѳнхийлѳгч Вудраффын ѳѳрийнх нь үгээр) байлаа.3

Гэсэн хэдий ч, ийм гай зовлонгуудын дунд Ерѳнхийлѳгч Вудрафф хэлэхдээ: “Бүхнийг Чадагч энэ хүмүүстэй хамт байна. Хэрэв бид үүргээ биелүүлж, Бурханы зарлигуудыг сахих юм бол, бидэнд хэрэгтэй бүх илчлэлтүүдийг бид хүлээн авах болно. . . . Би . . . амьд байгаа цагтаа үүргээ биелүүлэхийг хүсч байна. Хожмын Үеийн Гэгээнтнүүд үүргээ биелүүлэхийг би хүсч байна. . . . Тэдний үүрэг агуу хийгээд хүчирхэг юм. Бурханы мэлмий түүнчлэн бүх ариун бошиглогчид биднийг харж байна. Энэ бол бүр дэлхийн эхлэлээс хойш яригдсаар байгаа агуу эрин үе юм. Бид Бурханы хүч болон зарлигаар . . . хамтдаа цуглаад байна. Бид Бурханы ажлыг хийж байна. . . . Үүрэг зорилгоо биелүүлцгээе.”4

Эцэст нь, манай ѳнѳѳгийн бэрхшээлт үед эдүгээ биднийг удирдаж байгаа ѳнѳѳ үеийн бошиглогч Ерѳнхийлѳгч Хинклигээс иш татахыг надад зѳвшѳѳрнѳ үү. Ѳнгѳрсѳн Дѳрѳвдүгээр сарын чуулган дээр Ерѳнхийлѳгч Вудраффыг доргиосон яг энэ сэдвийг тэр иш татаж бид бүгдэд хандан хэлэхдээ:

“Энэ үеийнхэн бид бол ѳмнѳ нь гарсан бүхний эцсийн ургац юм. Зѳвхѳн энэ Сүмийн гишүүн гэдгээ мэдэгдэх нь хангалтгүй юм. Бидэнд нэгэн эрхэм үүрэг бий. Энэ үүрэгтэйгээ нүүр учран тулж, үүн дээрээ ажиллацгаая.

“Бид хүн бүгдэд энэрлээр хандан, мууг сайнаар хариулан, Их Эзэний замуудыг үлгэр жишээгээр зааж, бидэнд зориулж Түүний тѳлѳвлѳсѳн хязгааргүй олон үйлчлэлийг гүйцэлдүүлэн, Есүс Христийн үнэн дагалдагчид болж амьдрах ёстой.

“Ѳнгѳрсѳн үеийн бүхий л аюул осол дундуур бидэнд хүрч ирсэн гэрэл, ойлголт хийгээд мѳнхийн үнэнүүдийн алдар суут индаументэд бид зохистойгоор амьдарцгаая. Ямар боловч, дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсийн дотроос энэ хосгүй ѳвѳрмѳц, гайхамшигт цаг үед бид урагш гарч ирсэн билээ. Талархалтай бай, мѳн бүхнээс илүүгээр итгэлтэй бай.”5

Эдгээр 3 ишлэлд манай бошиглогчид ѳѳрсдийнхѳѳ амьдарч байсан цаг үеийн тѳлѳѳлѳгчдийн хувиар тухайн үеийн аллагад, түүнчлэн бид бүгдийн амьдарч байгаа хожмын ѳдрүүдийн аюултай зүйлүүдэд анхаарал тѳвлѳрүүлээгүй нь миний хувьд сонирхолтой хэдий ч, тэд боломж хийгээд адислалын тухай, тэрчлэн бүхнээс илүүгээр үүрэг хариуцлагын тухай, бүх эрин үеүдээс хамгийн агуу нь болох энэ эрин үед бидэнд ноогдсон онцгой боломжуудын тухай ярихыг чухалчилдаг байжээ. Эртний бошиглогчид, санваартнууд хийгээд хаад “тэнгэрлэг хийгээд баяр баясгалантай зѳн билгээр бадран, бидний амьдарч байгаа манай энэ үеийн тухай тэд дуулж, бичиж бас бошиглосоор ирсэн юм” гэж хэлсэн Бошиглогч Иосеф Смитийн мѳрүүдэд би дуртай. Тэд юуны тухайд тийм баяр баясгалантай байсан юм бэ? Тэд аллага, эмгэнэлт хэрэг явдал дээр анхаарал тѳвлѳрүүлээгүй гэдэгт би та нарыг итгүүлж чадна. Вудрафф Ахын үгс гэвэл: “Бурханы мэлмий түүнчлэн бүх ариун бошиглогчид биднийг харж байна. Энэ бол бүр дэлхийн эхлэлээс хойш яригдсаар байгаа агуу эрин үе юм.”6 Ерѳнхийлѳгч Хинклийн үгсийг давтахыг надад зѳвшѳѳрнѳ үү: “. . . ѳнгѳрсѳн үеийн бүхий л аюул осол дундуур . . . . ямар боловч, дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсийн дотроос энэ хосгүй ѳвѳрмѳц, гайхамшигт цаг үед бид урагш гарч ирсэн билээ. Талархалтай бай, мѳн бүхнээс илүүгээр итгэлтэй бай.”

Бидний амьдарч байгаа цаг үеийн тухай чухал биш аливаа гэнэтийн айдас түгшүүр намайг орхиж, би даруухан болж сүнслэг байдлын хувьд сэтгэл догдлом байж, бидэнд ѳгѳгдсѳн тэрхүү боломжоор жигүүрлэхэд энэ бүхэн та нарыг хэрхэн хүргэдгийг би мэдэхгүй юм. Бурхан Ѳѳрийнхѳѳ дэлхийг, Ѳѳрийнхѳѳ Сүмийг бас Ѳѳрийн удирдагчдыг дээрээс харж байдаг, тэрчлэн Тэрбээр та нарыг бас харж байдаг нь тодорхой. Бид ердѳѳ л “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” байхад мѳн бид итгэлтэй байхад анхаарцгаая. Та нар хичнээн их адислагдах билээ. Та нарын хүүхдүүд ач зээ нар хичнээн азтай байх билээ.

Энэ тухай бодоод үз. Сайн мэдээний эрин зуунуудаас доошхи эртний хүмүүс—түүний дотор бидний эцэг эхчүүд олон тохиолдолд—та нарт болон надад ѳгѳгдсѳн тэрхүү адислалуудтай ойролцоо адислалуудыг хаана ч хүлээн авч байгаагүй юм.

Харанхуйлагдсан дэлхийд сайн мэдээний гэрлийг хүргэхэд бидэнд үзүүлсэн тэрхүү тусламжийн тухай бодоод үз. Бидэнд ойролцоогоор бараг 55,000 номлогч байгаа нь—энэ цаг үе эхэлснээс хойш дэлхийн түүхийн бусад ямар ч эрин зуунд, бусад ямар ч цаг үеийнхээс хамаагүй илүү тоо юм гэдэг нь тов тодорхой байна. Мѳн энэ тоо ѳѳрсдийнхѳѳ ѳмнѳх хүмүүсийг орлохоор ирдэг номлогчдоор хоёр жил тутам давтан сэлбэгдэж байдаг билээ! Гэвч бүр илүү олон номлогчид бидэнд хэрэгтэй байна. Бид 170 орчим оронд Хожмын Үеийн Гэгээнтэн гишүүд, номлогчид, номлолын албатай байна. Бид судруудаа 100 гаруй хэл дээр хэвлэдэг.

Эртний дэлхийд 6,000 гаруй жилийн ѳмнѳ нэг ариун сүм (энэ нь хоёр юм уу гурван удаа дахин баригдсан боловч Иерусалим дахь Мориа Уулан дээрх тэр ариун сүм байжээ) мѳн Мормоны Номны түүхэнд хоёр буюу гурван ариун сүм байжээ, гэтэл эдүгээ бид тоог нь тогтоож чадахааргүй тийм их хурднаар ариун сүмүүд олширч байгаа үед амьдарч байна. Хэдэн минутын ѳмнѳ бид үйл ажиллагаа явуулж байгаа 119 ариун сүмтэй байлаа, мѳн илүү олныг барихаар зарлах буюу одоо барьж байгаа гэдэгт би бат итгэж байна.

Манай гэр бүлийн түүхүүдийг баримтжуулах болон бидний нас барагсдыг гэтэлгэх аврагч ёслолуудыг системтэйгээр гүйцэтгэхэд компьютерийн гайхамшгийг нэмээд үз. Тэргүүн Зѳвлѳл, Арванхоёр болон бусад Ерѳнхий Эрх Мэдэлтнүүдийг дэлхий даяар зѳѳж бүх газрын бүх Гэгээнтнүүдэд Их Эзэний тухай гэрчлэлээ биечлэн хэлэх боломж олгож байгаа орчин үеийн тээврийг дээр нь нэм. Эдүгээ бид явж очиж чадахгүй газартаа судруудад ѳгүүлдэгчлэн, бид хиймэл дагуулын шууд нэвтрүүлгүүдээр ѳнѳѳ оройных шиг бид “илгээж” чаддаг (С ба Г 84:62–ыг үз).

Боловсрол, шинжлэх ухаан, технологи, холбоо харилцаа, тээвэр, анагаах ухаан, шимт тэжээлийн бүх элементүүдийг болон биднийг хүрээлэгч илчлэлтийг үүн дээр нэм, ингэвэл, эцсийн ѳдрүүдэд Бурхан Ѳѳрийн сүнсийг “бүх маханбодь” дээр юүлэх болно, мѳн бүхэл дэлхий, бүх хүн тѳрѳлхтѳн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн нэг хэсэг болсон хүч чармайлтын бүх талбарт ирэх гэрлээр адислагдах болно гэж тэнгэр элч Моронай Хуучин Гэрээний бошиглогч Иоелоос иш татан бошиглогч хѳвгүүн Иосеф Смитэд дахин давтан хэлсэн тэр зүйл ямар утга учиртайг бид танин мэдэх болно. (Иоел 2:28; налуу бичлэг нэмэгдсэн болно; мѳн Иосеф Смит—Түүх 1:41–ийг үз).

Манай эрин үед бидэнд байгаа бүх адислалуудыг бид анхаарч үзээд Тэнгэр дэх Эцэгтээ “Та Хичнээн Агуу Билээ,”7 “Та Хичнээн Сайхан Билээ” гэж хэлэхийн тулд бид зогсдог билээ.

Чухамдаа бол, Бошиглогч Иосеф Смит, Ерѳнхийлѳгч Вудрафф, Ерѳнхийлѳгч Хинкли нарын ѳгүүлсэн тэдгээр удирдагчид, гэр бүлүүд хийгээд тэдгээрт амьдардаг хүмүүсийн тухай үзэл бодол надад байдаг. Тэдний тухай, тэдгээр эрт үеүдийн тухай түүнчлэн тэдэнд тулгарч байсан сүйрүүлэгч нѳхцѳл байдлуудын тухай би олонтаа бодож үзсэн. Тэдэнд аймшигтай хүнд цаг үе тулгарч байсан, ѳѳрсдийнхѳѳ эрин үеүдэд тэд ихэнхдээ амжилт олдоггүй байсан. Урвалт болон харанхуй нь түүхэн дэх эртний эрин үе болгонд заавал ирдэг байлаа. Чухамдаа бол, эдгээр хожмын ѳдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн бүхэл үзэл баримтлал нь хүмүүний түүхийн эрт дээр үед байх боломжгүй байсан бѳгѳѳд тиймээс энэхүү эцсийн ялгуусан эрин үед хэрэгжсэн билээ.

Абрахамын үр удамд учирч байсан бэрхшээлүүдийг (одоо ч хэвээр байгаа) бид мэднэ. Египетийг орхин гарсан Израилын хүмүүст тулгарч байсан Мосегийн асуудлууд Египетийн нѳлѳѳнѳѳс (нүглүүдээс) гарахад нь тэдэнд тусалж чадаагүй юм. Исаиа бол Израилын арван овог умардад алдагдахыг харсан бошиглогч байлаа. Иеремиа, Езекиел болон Даниел нар бүгдээрээ Израилын боолчлолын үеийн бошиглогчид байв. Шинэ Гэрээний агуу хүмүүс Петр, Иаков, Иохан, Паул нар бүр Аврагчийг дэлхийгээс явахаас ѳмнѳ, мэдээж хэрэг тэднийг амьд сэрүүн ахуйд тэр үеийн дэлхийд урвалт толгойгоо ѳндийлгѳж эхэлснийг бүгдээрээ харсан билээ. Тэдэнд тулгарч байсан хүнд зовлон зүдгүүрийн тухай, хайрладаг улс үндэстэн нь ялзрал, аллага, эмх замбараагүй явдалд унаж байгаа тухай Мормон, Моронай хоёрын хоорондох зүрх шимшрүүлэм харилцаагаар тѳгсѳж буй эрин үед амьдарч байсан Мормоны Номны бошиглогчдын тухай бодоод үз л дээ.

Товчхондоо, аль нэг тѳрлийн урвалт хийгээд устгал нь цагийн уртад бидэнд дээрээс уламжлан ирсэн ерѳнхий эрин үе болгонд эцсийн хувь тавилан нь болж иржээ. Гэвч би ѳѳрийн онол үзлийг хэлье. Тэд ѳѳрсдѳѳ амжилт олно гэдгийг мэдэж байсны улмаас биш харин та нар амжилт олно гэдгийг мэдэж байсан учраас ѳнгѳрсѳн эрин зуунууд дахь агуу эрэгтэйчүүд, агуу эмэгтэйчүүд үргэлж урагшилж, гэрчилсээр, чадах бүхнээ хийхийг хичээсээр ирсэн гэдэг нь миний онол үзэл билээ. Тэд эр зориг, найдварыг олж авч байсан нь ѳѳрсдийнхѳѳ нѳхцѳл байдлуудаас ихэнхдээ биш, харин ѳнѳѳдѳр дэлхий даяар цуглаад байгаа хэдэн зуун мянган залуу насанд хүрэгчид та нарын адил—ийм гайхамшигт цугларагсдаас, сайн мэдээ ялгууснаар ялан дийлэхийг харахын тѳлѳѳх шийдвэр тѳгс хүчин чармайлтаас олж авч байсан гэдэгт би итгэдэг.

Эцсийн ѳдрүүдэд түүний цэдгийг хүлээн авах бидэнд хандан Моронай нэгэнтээ хэлэхдээ:

“Болгоогтун, та нарын дунд эдгээр зүйлс гарч ирэх тэр ѳдѳр, удахгүй ирэх ёстой түүний талаар Их Эзэн надад агуу их хийгээд гайхамшигт зүйлүүдийг үзүүлсэн болой.

“Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар ѳмнѳ минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мѳн би та нарын үйлийг мэднэ” (Мормон 8:34–35) гэжээ.

Аль нэг арга замаар бошиглогчид бүгдээрээ түүнчлэн эртний тѳлѳѳлѳгчид манай ѳнѳѳ үеийн тодорхой агшингуудыг—нүдээрээ харсан гэдэгт мѳн амжилт нэн багатай байсан тэдний эрин үеүдэд энэ нь тэднийг зоригжуулдаг байсан гэж би үнэнээсээ боддог. Эрт дээр үеийн тэдгээр ах нар бид гайхмаар олон болохыг мэддэг байжээ. Мосе, Нифай, Жаредын ах зэрэг бошиглогчид хожмын ѳдрүүдийг маш их нарийвчлалтай үзэгдэлд харсан байна. Тэдний харсан зүйлээс зарим нь баярлууштай биш байсан хэдий ч, тэдгээр эрт дээр үеийнхэн эцсийн эцэст үл унах нэгэн эрин үе байх болно гэдгийг мэдсэнээр зориг ордог байжээ.

Тэдний үе биш харин бидний үе тэдэнд “тэнгэрлэг хийгээд баяр баясгалантай хүсэн хүлээлтийг” ѳгч ялалтын тухай дуулж, бошиглоход тэднийг хүргэдэг байжээ. Манай үе бол цагийн эхлэлээс бошиглогчид хамтаараа ярьж, хүсэн хүлээсээр ирсэн, мѳн эрт дээр үеийн ах нар маань сүнсний дэлхийд биднийг дэмжин урамшуулж байсан ажээ. Ѳѳрсдѳѳ бүрэн амжилттай байхыг харах тэдний боломж нэн бодит арга замаар бидний итгэлтэй байдал мѳн бидний ялалтаас хамаарч байлаа. Алма хийгээд Абинадайг тѳлѳѳлѳн, тэдний гуйж байсан зүйлийн тѳлѳѳ, Петр хийгээд Паулыг, түүнчлэн тэдний хийсэн золиослолуудыг нүгэл ба хилэнцийн эсрэг эцсийн ѳдрүүдийн сүнслэг тулалдаанд орох санаанд би дуртай. Хэрэв та нар түүхийн тавцан дээрх үүргийн ийм тѳрѳлд сэтгэл догдолж эс чадах аваас, та нар сэтгэл догдолж ерѳѳсѳѳ чадахгүй!

Хуримын Найр

Эрин үеийн тухай энэхүү үзэл бодол дээр үүнийг аяндаа дагалдан гарах ѳѳр нэг элементийг нэмэхийг надад зѳвшѳѳрнѳ үү. Манай үе бол бүх эрин үеүдээс сүүлчийнх бѳгѳѳд хамгийн агуу нь учраас, бүх зүйл эцсийн эцэст манай эрин үед оргилдоо хүрч гүйцэлдэх учраас, чухам иймээс, эрт дээр үеийн Сүмийн гишүүдийн мѳрѳн дээр, одоогийн биднийхтэй адил арга замаар хэрэгжүүлэх боломжгүй байсан тийм нэг ѳвѳрмѳц үүрэг хариуцлага Сүмд ѳнѳѳ үед бидэн дээр тохоогдоод байна. Абрахамын буюу Мосегийн, Исаиагийн буюу Езекиелийн, тэр ч байтугай Шинэ Гэрээний үе дэх Иаков, Иохан нарын үеийн Сүмтэй адилгүй нь, Бурханы Хургыг —ѳѳрийнх нь биеэр, ялгуусан алдар суунд, Түүний мянган жилд Эздийн Их Эзэн, Хаадын Хааны үүргээр нь хүлээн авахын тулд Бурханы Хурганы Сүмийг бэлтгэх үүрэг бидэнд ноогдож байна. Ѳѳр ямар ч эрин үед энэхүү үүрэг ноогдож байгаагүй.

Судрын хэлээр бол бид бүх түүхэн дэх хүргэн Хүүгийн ирэлтэд бэрийг бэлтгэх болон хуримын найранд уригдахуйц зохистой байх үүрэг хариуцлага ноогдсон хүмүүс юм. (Матай 25:1–12; 22:2–14; С ба Г 88:92, 96). Энэ бүгдийг нийлүүлж хэлбэл—энэ нь бидний амьдралын туршид ч байна уу, бидний хүүхдүүдийн эсвэл бидний ач зээ нарын үед ч байна уу ялгаагүй—бид энэхүү үүрэг хариуцлагыг Сүмийн хувьд, бас хувь хүмүүсийн хувьд хамтаараа биелүүлэхийн тулд, Христийг бидэн дээр ирүүлэхийн тулд зохистой байж, Түүнийг бидэнтэй мэндлэхэд, Тэрээр биднийг хүлээн зѳвшѳѳрч, хүлээн авч, биднийг тэврэн золгохдоо зохистой байхын тѳлѳѳ хэзээ ч сулруулах ёсгүй. Тэрхүү эрхэм ариун цаг үед Түүнд бидний танилцуулах амьдрал Түүнд тохирохуйц зохистой байх ёстой!

Бид Түүнд Хүлээн Авагдахуйц Байх Ёстой

Тиймээс ирээдүйн тѳлѳѳх айдас буюу бѳмбѳгдѳлтѳѳс хоргодох байрны хэмжээний талаар санаа зовж, би айдсаар дүүрлээ хэмээн, бошиглогдсон тэрхүү ѳнѳ удаан хугацааны тухайд, эрх мэдлийг шилжүүлэх тухайд, энэ бол Түүний Сүм болохыг Түүнд Ѳѳрт нь бид танилцуулах тэр цаг хугацааны тухайд амьдралаа бэлтгэх (мѳн Сүмийн гишүүдийг амьдралаа бэлтгэхэд би тусалж чадах ) үүрэг хариуцлага нь дааж давагдашгүй мэт болсон мэдрэмжийг хойш тавь.

Христийг ирэхэд, хэрэв бид Түүний хувьд хүлээн авч болохуйц байх юм бол Түүний Сүмийн гишүүд ямар байвал зохих ёстой, Түүний Сүмийн гишүүд тийм л байдалтай харагдаж, тийм л байдалтай ажилладаг байх ёстойг би мэднэ. Бид Түүний ажлыг хийж Түүний заадаг зүйлүүдээр амьдарч байх ёстой. Бид үнэхээр Түүний шавь нар байсныг Тэрээр хурдан таних ёстой. Ерѳнхийлѳгч Ж. Рюбен Бага Кларк нэгэнтээ зѳвлѳхдѳѳ, бидний итгэл ялган танихад хэцүү байх ёсгүй гэжээ.8

Тийм ээ, эцсийн тэрхүү агуу цагт, хэрэв бид, бид итгэгчид байна гэж хэлэхээсээ илүүгээр бид үүнийг үзүүлэх нь дээр байх нь дамжиггүй. Хоньчин Ѳѳрийнхѳѳ хонийг таньдаг бѳгѳѳд тэрхүү агуу ѳдѳр бид Түүний дагалдагчид гэдэг нь үйл хэргээр ч, үг хэлээр ч танигдаж байх ёстой.

Чухам иймээс л Ерѳнхийлѳгч Хинкли: “Зүгээр л энэ Сүмийн гишүүн байна гэдэг нь [бидний хувьд, та нар болон миний хувьд, эдүгээ манай үед] хангалтгүй юм. . . . Бид Христийн . . . үнэн дагалдагчдын хувиар амьдрах ёстой”9 хэмээн хэлсэн нь лавтай.

Тийм ээ, хайрт залуу анд нар минь, энэ бол хожмын ѳдрүүд, мѳн та нар бас би хамгийн шилдэг Хожмын Үеийн Гэгээнтнүүд байх ёстой. Энэхүү сүүлчийн үгэнд онцгой анхаарах учиртай юм шүү.

Энэ бүхэн хэзээ дуусах вэ? Христ ялгуусан байдлаар бүх нийтэд харагдсан тэр үед Мянган Жил эхлэх үү? Би мэдэхгүй гэдгээ та нарт аль хэдийн хэлсэн шүү дээ. Миний мэдэж байгаа юм гэвэл эхлэлтийн үе нь 184 жилийн ѳмнѳ Ариун Ойн Цоорхойд болсон үйл явдал мѳн. Анхны Үзэгдлийн үр дүнг болон дараа нь түүнийг дагалдсан зүйлийг, бид урьд хожид үзэгдээгүй адислалуудын үед, Хүргэн хүү эцэст нь ялгуусан байдлаар хүрч ирэн тэр биднийг ѳѳрѳѳ хуримын найрандаа зүй ёсоор урихуйцаар итгэлтэй хийгээд цэвэр ариунаар амьдрах зорилгын тѳлѳѳнѳѳ—бидэнд ѳгѳгдсѳн тэрхүү адислалуудын үед бид амьдарч байгааг би мэднэ.

Энэхүү хожмын ѳдрүүдэд та нарт бас та нарын үр удамд аз жаргалтай ирээдүй бий юү? Бүр илүү их итгэлтэйгээр хэлбэл та нарт сайн сайхан ирээдүй бий. Бүх хуримын найр баяртай үйл явдлууд байдаг. Хожмын үеийн муу совинт сэрэмжлүүлгүүд болон бошиглолууд гүйцэлдэхэд хэцүү цаг үе ирэх үү? Мэдээж хэрэг ирэх болно. Цаг ямагт ирдэг шүү дээ. Бэлтгэлтэй байгтун. Христийн агуу хадан дээр барьдаг хүмүүс шуурга, мѳндѳр, хуй салхины хүчит эргүүлгийг тэсч гарах уу? Тэд тэсэн гарна гэдгийг та нар мэдэж байгаа. Үүнийг та нар сайн үгээр мэднэ. Үүнийг та нар Түүний үгээр мэднэ! “Хадан дээр та нар сууриа тавьж. . . тэр бат бѳх суурь бол, дээр нь хэрэв эрэгтэйчүүд [мѳн эмэгтэйчүүд] баригдвал тэд унахгүй суурь болой” (Хиламан 5:12–ыг үз).

Хайрт залуу ах, эгч нар минь, би та нарт хайраа үлдээе, мѳн Бурхан зѳвхѳн амьдардаг тѳдийгүй Тэр бас бидэнд хайртай, Тэр та нарт хайртай гэдэг гэрчлэлээ би та нарт үлдээе. Түүний хийдэг юм болгон бидний сайн сайхны тѳлѳѳ бас бидний хамгаалалтын тѳлѳѳ байдаг. Хилэнц уй гашуу дэлхийд байдаг хэдий ч, Түүний дотор хилэнц буюу хортой муу юм байдаггүй. Тэр бол бидний Эцэг,—тѳгс тѳгѳлдѳр эцэг—бѳгѳѳд Тэр биднийг шуурганаас хамгаалах болно.

Есүс бол Христ, Бурханы Ариун бѳгѳѳд Тѳрсѳн Ганц Хүү гэдгийг тѳдийгүй бас Тэрээр амьдардаг, Тэрээр бидэнд хайртай, Түүний цагаатгагч хүч чадал хийгээд ач гавьяагаар бид бас мѳнхѳд амьдрах болно гэдгийг би гэрчилж байна. Тэрээр үхлийг мѳн тамыг бидний тѳлѳѳ байлдан дагуулсан юм, хэрэв бид Түүнийг итгэлтэйгээр дагах юм бол, бас Тэрээр айдсыг мѳн тийм арга замаар байлдан дагуулах болно.

Энэ бол дэлхий дээрх Бурханы Сүм болоод хаант улс. Иосеф Смит бошиглогч байсан бѳгѳѳд Гордон Б. Хинкли бол бошиглогч. Үнэн сэргээгдсэн юм. Энэ бүх мэдлэг хийгээд энэ бүх аюулгүй байдал бидний хувьд боломжтой болсон цаг үед та бид тѳрснѳѳрѳѳ азтай юм.

Та бүгд итгэл, ѳѳдрѳг үзлээр, ѳѳрийгѳѳ зориулан амьдрахын тѳлѳѳнѳѳ та нарын хүн нэг бүрд хувьчлан би тѳлѳѳлѳгчийн адислалыг үлдээж байна. Амьдралын бэрхшээлүүдийн тухайд айх буюу гуньж гутрах биш, харин буурь суурьтай байхын тѳлѳѳ би та нарыг адисалж байна. Хожмын ѳдрүүд дэх Гэгээнтнүүдийн баяр баясгаланг мэдэрч, хэзээ ч айж түгшүүрлэх буюу санаагаар доройтон унахгүй байхын тѳлѳѳ би та нарыг адисалж байна. Үүний оронд та нарын бодох учиртай ганцхан санаа зоволт бол—энэхүү агуу эрин үеийн бүх адислалууд бидний хүн бүрийн дээр мѳн амьдралд нь бидний нѳлѳѳлдѳг хүмүүс дээр юүлэгдэж болохын тулд бид хэрхэн илүү бүрэн дүүрэн, илүү итгэлтэйгээр амьдарч болох вэ? гэдгийг бодох тухай ихэд хувийн шинжтэй хүсэлт юм.

“Бүү ай, бяцхан сүрэг. . . . Санаа бодол болгондоо [Христ рүү] хар; бүү эргэлз, бүү ай.” “Хичнээн агуу адислалуудыг Эцэг гартаа байлгаж . . . та нарын тѳлѳѳ бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ. . . . Сайхан хѳгжил хѳѳртэй бай. . . . Хаант улс та нарынх болой, мѳн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мѳн үүрд мѳнхийн баялгууд та нарынх билээ” (С ба Г 6:34, 36; 78:17–18).

Ѳѳрийн адислал, ѳѳрийн хайр, мѳн эдгээр юмсын бүрэн байдлын тухай тѳлѳѳлѳгчийн гэрчлэлийг би Их Эзэн Есүс Христийн хамгаалагч нэрээр та нарт үлдээж байна, амен.

Тэмдэглэл

1. “Faith in Every Footstep,” Ensign, 1997 оны Нэгдүгээр сар, 15.

2. History of the Church, 4:609–610

3. Wilford Woodruff’s diary, 1889 оны 12–р сарын 31, Жеймс Б. Аллен, Глен М. Леопард, The Story of the Latter-day Saints, 2 дахь хэвлэлээс иш татав (1992), 420.

4. James R. Clark, түүвэр зохиол, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 боть. (1965–75), 3:258; мѳн Gordon B. Hinckley, Conference Report, 2004 оны 4–р сар, 84–85; эсвэл Ensign, 2004 оны 5–р сар, 83–ыг үз.

5. Conference Report, 2004 оны 4–р сар, 85; эсвэл Ensign, 2004 оны 5–р сар, 84.

6. Conference Report, 2004 оны 4–р сар, 85; налуу бичлэг нэмэв.

7. “How Great Thou Art,” Hymns, дугаар 86; налуу бичлэг нэмэв.

8. The Charted Course of the Church in Education, хянан засварласан хэвлэл (1994), 3–7.

9. Conference Report, 2004 оны 4–р сар, 85; эсвэл Ensign, 2004 оны 5–р сар, 84.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy