АРИУН НАНДИН ЗҮЙЛИЙГ МЭДРЭХҮЙ
Ахлагч Д.Тодд Кристоферсон
Далын Ерѳнхийлѳгчийн Зѳвлѳл
Залуу Насанд Хүрэгчдэд Зориулсан СБС-ийн Галын Дэргэдэх Ярилцлага
2004 оны Арваннэгдүгээр сарын 4
Бригам Янгийн Их Сургууль
Би энэ хэлэх үгээ “Ариун Нандин Зүйлийг Мэдрэхүй” гэж нэрлэснээр би ариун нандин зүйлүүдийг эрхэмлэн дээдлэхийг илэрхийлсэн болно. Нийгмийн тухайд ерѳнхийд нь ѳгүүлбэл миний үеийнхнээс та нарын үеийнхэнд ариун нандин зүйлүүдийн мэдрэмжийг хийгээд тэдгээрийг хэрхэн эрхэмлэн дээдлэх ойлголтыг дамжуулж чадаагүй гэж хэлэхээсээ эмээж байна.
Та нарын эргэн тойронд үлэмж их хэмжээгээр байдаг муугийн жишээнүүдийн эсрэг би боломжийнхоо хэрээр тэмцдэг гэдэгт найдаж байна. Ариун нандин зүйлс хийгээд ариун бүхэнд хүндэтгэлтэйгээр хариулах та нарын чадварыг улам тѳгѳлдѳржүүлэхэд та нарт тусална гэдэгт би найдаж байна.
Ариун нандин зүйлийн мэдрэмжтэй байхын ач холбогдол нь энгийн юм—хэрэв хүн ариун зүйлүүдийг дээдлэн хүндэлдэггүй бол, тэрээр тэдгээр ариун зүйлүүдийг алдах болно. Хүндэтгэлийн мэдрэмж байхгүй бол хүн харьцаа хандлагадаа бүдүүн баараг, биеэ авч явахад алгуураар хайш яайш болох болно. Бурхантай байгуулсан гэрээнүүдэд нь бат бэх суурь болдог тэр зүйлээс тэр хүн хѳндийрч холдох болно. Бурханы ѳмнѳ хүлээх түүний хариуцлага суларч, улмаар мартагдах болно. Чингээд, тэрээр зѳвхѳн ѳѳрийнхѳѳ хувийн ая тухад санаа тавьж, хяналтгүй хүсэл таашаалдаа сэтгэл хангалуун байх болно. Эцэст нь тэрээр ариун нандин зүйлүүдийг тэр ч байтугай Бурханыг эс хайхардаг болж, тэгээд дараа нь ѳѳрийгѳѳ эс хайхардаг болно.
Нѳгѳѳ талаар ариун нандин зүйлийг мэдрэх мэдрэмжтэйгээр хүн ойлголт хийгээд үнэнд ѳсѳн хѳгждѳг. Ариун Сүнс түүний олон удаагийн дараа нь байнгын хамтрагч болдог. Тэрээр ариун газруудад илүү олон, бүр илүү олон удаа очдог болж ариун зүйлүүдэд итгэмжлэл хүлээдэг болно. Увайгүй байдал, цѳхрѳлийн эсрэг түүний тѳгсгѳл нь мѳнх амьдрал байдаг.
Миний дамжуулахыг хүсч байгаа зүйлийн ихэнх нь чухамдаа нэг хүнээс нѳгѳѳ хүнд дамжуулж болохоор логик учир шалтгаантай юм. Энэ нь дотор талаасаа ѳсч хѳгжих ёстой. Гэвч хэрэв би та нарт зарим зүйлийн талаар бясалган бодоход тусалж чадах аваас, тэгвэл Сүнс та нарын дотор ажиллаж, тэгээд би, эсвэл хэн нэгэн ѳѳр хүн ариун нандин юм гэж юу болох буюу үүнд хэрхэн хариулахыг та нарт ярих шаардлагагүй болно—та нар үүнийг ѳѳрсдѳѳ мэдрэх болно. Энэ нь та нарын мѳн чанарын нэг хэсэг байх болно; хэрэг дээрээ үүнээс их зүйл аль хэдийн байгаа билээ.
Зарим үед үзэл баримтлалыг ойлгохын тулд, үүний эсрэг талыг авч үзэх нь тусалдаг. Эсрэг тал нь үүнийг тодруулж ѳгдѳг. Ариун нандин зүйлүүдийг ѳндрѳѳр үнэлж, эрхэмлэн дээдлэхийн утга учир юу болохыг ойлгохыг бид хичээхдээ ариун нандин зүйлүүдийн мэдрэмж байх болон байхгүйн аль алиных нь зарим жишээг надтай хамт авч үзнэ үү.
1. Бошиглогчид ба Судар
Эхлээд бошиглогчид болон судруудын тухай асуудлыг авч үз. Ѳѳрсдийнхѳѳ эргэн тойронд, тэр ч байтугай заримдаа ѳѳрсдийнхѳѳ дотор бидний хардаг нэг зүйл бол Бурханы элчүүд хийгээд тэдний захиасуудад хѳнгѳн хуумгай хандах хандлага мѳн. Энэ бол шинэ юм биш. Адамын үеэс хойш олон хүн Их Эзэн Ѳѳрийн нэрээр илгээсэн хүмүүсийг үл тоомсорлож, тэр ч байтугай дайран довтолж байсан билээ. Есүс үүнийг нэг зүйрлэлт сургаалд дүрслэхдээ:
“Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч сав суулгах нүх ухаж, цамхаг босгожээ, тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд хол аянд явж гэнэ.”
Зүйрлэлийг та нар ойлгож байгаа: Их Эзэн бидэнд зориулж усан үзмийн талбай—энэ дэлхийг бүтээсэн юм, харин бид бол Түүний оршихуйгаас салгасан мѳнх бус байдал дахь түрээслэгчид буюу даамлууд юм.
“Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.”
Ѳѳрѳѳр хэлбэл, Бидэнд заах болон бидний хариуцсан ажил үүргийн тайлан хүлээн авахын тулд Бурхан Ѳѳрийн бошиглогчид болон бусад элчүүдийг илгээжээ.
“Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нѳгѳѳг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив.”
“Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мѳн л адил ханджээ.
“Гэвч дараа нь тэр, тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээв.
“Харин тариаланчид хүүг хараад, ѳѳр хоорондоо, Энэ чинь ѳв залгамжлагч байна, Ирэгтүн, түүнийг алж ѳвийг нь булаацгаая” гэжээ (Матай 21:33-38).
Бурханы жинхэнэ Хүү, Есүс Христийг эсэргүүцэж, тэр ч байтугай үхэлд хүргэсэн нь шүтээнийг дээд зэргээр доромжилсон хэрэг биш гэж үү? Энэ нь үргэлжилсээр л байгаа. Ѳнѳѳдѳр дэлхийн олон хэсэгт Бурханы хүүг эсэргүүцэх нь ѳсѳн нэмэгдэж байгааг бид харж байна. Түүний бурханлиг мѳн чанарт эргэлзэж байна. Түүний сайн мэдээг зохимжтой биш гэж бодох болжээ. Ѳдѳр тутмын амьдралд Түүний заадаг зүйлүүдийг үл тоомсорлож байна. Түүний нэрээр хууль ёсоор ярьдаг хүмүүс нийгмийн шашны бус хүрээнд бага хүндлэгддэг.
Хэрэв бид Их Эзэн болон Түүний үйлчлэгчдийг үл тоомсорлох юм бол бид чухамдаа шашингүй үзэлтнүүд болох болно—эцсийн үр дүн нь чухамдаа яг адил юм. Энэ нь амар амгалан хийгээд цэцэглэл хѳгжилтийн үе үргэлжилсний дараа ирдэг хэвийн зүйл болохыг Мормоны Ном дүрслэхдээ: “Тэгэхэд тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мѳн Их Эзэн Бурханаа мартаж, мѳн Ариун Нэгнийг хѳл дѳрѳѳ дэвсэлдэг тэрхүү цаг үе байдаг” гэжээ (Хиламан 12:2). Ингэхлээр, Ариун Нэгнийг бас Түүний илгээсэн хүмүүсийг бид хүндэлдэг бил үү? хэмээн бид ѳѳрсдѳѳсѳѳ асуух ёстой.
Хэдэн жилийн ѳмнѳ Ахлагч Роберт Д.Хейлс тэрээр ѳѳрѳѳ тѳлѳѳлѳгчѳѳр дуудагдахаасаа ѳмнѳ тэрхүү ариун дуудлагын аавынхаа мэдрэмжийг харуулсан нэг туршлагын талаар эргэн дурсжээ. Ахлагч Хейлс хэлэхдээ:
“Хэдэн жилийн ѳмнѳ Аав маань ная гаруй настай байхдаа, ѳвлийн нэгэн цастай хүйтэн ѳдѳр Арванхоёр Тѳлѳѳлѳгчийн Чуулгын нэг гишүүн түүнтэй ирж уулзахыг хүлээж байлаа. Зураач аав маань тэр Тѳлѳѳлѳгчийн гэрийг зурсан байв. Зургийг түүнд хүргэж ѳгѳхийн оронд тэр сайхан зантай Тѳлѳѳлѳгч зургийг ѳѳрѳѳ ирж авах далимдаа аавд талархал илэрхийлэхийг хүссэн ажээ. Түүнийг ирэхэд Аав бэлэн байх гэж юм бүхнээр санаа тавьж мэднэ гэдгийг тэр мэдэж байсан болохоор би тэдний гэрээр ороод гарсан юм. Цас гүнзгий хунгарласнаас орох хаалганы ѳмнѳх явган хүний зам дээр зузаан цасан далан тогтсон байв. Аав явган хүний замын цасыг хүрзээр цэвэрлэж, зайлуулахаар хѳдѳлмѳрлѳсѳн байв. Тэрээр гэртээ эргэж орж ирэхдээ ядарч, бие нь янгинан ѳвдсѳн байлаа. Намайг ирэхэд тэр хэт их хүч гаргаснаас бас хэт их санаа тавьснаас зүрхээр нь хатгуулан ѳвдѳж байв. Би юуны ѳмнѳ тэрхүү ухаалаг бус биеийн хѳдѳлмѳрѳѳс нь түүнийг дулаацуулахад санаа тавив. Түүний хѳдѳлмѳрийн үр дүн юу болохыг тэр мэдээгүй юм гэж үү?
“ ‘Роберт’, гэж тэрээр тасалданги амьсгаагаар хэлээд, ‘Их Эзэн Есүс Христийн Тѳлѳѳлѳгч манайд ирэх гэж байгааг чи мэдэж байна уу? Явган хүний зам цэвэрхэн байх ёстой. Тэр хунгарласан цасан дундуур ирэх учиргүй’ гэж хэлэв. Тэр гараа ѳргѳн, “Ѳѳ, Роберт, Их Эзэний Тѳлѳѳлѳгчдийг таньдаг байж, тэдэнд үйлчлэх нь ховор тохиох онцгой боломж гэдгийг хэзээ ч бүү март” гэж хэлж билээ (in Conference Report, 1992 оны Дѳрѳвдүгээр сар, 89; Ensign, 1992 оны Тавдугаар сар, 64).
Ийм аав тѳлѳѳлѳгчѳѳр үйлчилдэг хүүтэй байснаараа адислагдсан нь зүгээр нэг тохиолдлынхоос илүү зүйл гэж би боддог.
“Тѳлѳѳлѳгчдийн болон бошиглогчдын дуудлагыг би ариун гэж үздэг үү? Тэдний зѳвлѳгѳѳнд би буурь суурьтай ханддаг уу, эсвэл үүнийг ѳѳрийнхѳѳ хувьд хѳнгѳмсгѳѳр ханддаг уу?” гэж та нар ѳѳрсдѳѳсѳѳ асууж болно. Жишээ нь, Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинкли бусад зүйлүүдийн дотор боловсрол мэргэжлийн сургалтыг эрхэмлэн, порнографийг тахал гэж үзэн түүнээс зайлсхийх, эмэгтэйчүүдийг хүндлэх, хэрэглээний ѳрийг устгах, талархалтай, цэвэр цэмцгэр, үнэнч, даруу хийгээд залбиралтай байх, мѳн ѳѳрийн чадах хамгийн сайныг хийдэг байхыг мѳн зѳвлѳдѳг билээ.
Ах нарын сургамжилдаг зүйлийг та нар хийхийг хүсдэг гэдгийг та нарын үйл ажиллагаа харуулдаг уу? Та нар Түүний үгс хийгээд Ах Нарын хэлсэн үгсийг идэвхтэйгээр суралцдаг уу? Энэ та нарын ѳлсѳж, цангадаг тэр зүйл мѳн үү? Хэрэв тийм бол, бошиглогчдыг Бурханы Хүүгийн гэрчүүд хийгээд элчүүдийн хувьд тэдний дуудлагын эрхэм ариун чанарын тухай мэдрэмж та нарт байгаа.
Олон үеийнхний туршид бошиглогчийн албан тушаалын чухал тал нь түүхийг болон Бурханы үгийг цэдэглэх явдал байлаа. Судрууд ариун нандин юм. Нифайн ялтсууд болон бусад цэдгүүдийг Алма Хиламанд шилжүүлж ѳгѳхдѳѳ, “эрхэм нандин агаад, түүний нандигнан хадгалсаар ирсэн . . . эдгээр зүйлийг Бурхан чамд даатгасныг санагтун, хүү минь” “. . . Чи эдгээр эрхэм нандин зүйлүүдэд санаа тавихыг мэд, тийм ээ, чи Бурханд найдан амьдрахыг мэдтүгэй” хэмээн сануулсан байдаг (Алма 37:14, 47; налуу бичлэгийг нэмэв).
Судрын үлэмж том ботиуд бидний гарт байдаг. Цэдгүүд эртний патриархийн үеэс бидний амьдардаг ѳнѳѳ үеийг хүртэл хугацааг хамардаг. Энэ бол түүхэн дэх хүмүүст байснаас илүү олон судар гэж би боддог, түүнчлэн мэдээжийн хэрэг энэ нь ѳнгѳрсѳн үед байсан ямар ч судраас хавьгүй илүү хүртээмжтэй байна. Хэрэв та нар, эсвэл би Мосегийн дээр нь бичиж байсан хуйлмал эх бичгүүдийг юм уу эсвэл Мормоны сийлбэрлэсэн тѳмѳрлѳг ялтсуудыг гартаа барьж үзсэн бол, бид хүндэтгэл, гүн бишрэлийн мэдрэмжийг мэдэрч, тэдгээр зүйлүүдэд агуу их анхаарал болгоомжоор хандах байсан биз ээ. Тэдгээр нь ариун нандин зүйлүүд учраас бид ингэж хандах байсан, мѳн тэдгээрийг тѳдий их хүч чармайлтаар бэлтгэсэн ариун бошиглогчдын хѳдѳлмѳр болон золиослолоор үүнийг ийм болгох байсан биз ээ.
Гэвч ийм хуйлмал бичээсүүд буюу ялтсуудын хамгийн агуу үнэ цэнэ нь эдгээр зүйлүүдэд ѳѳрт нь биш, харин тэдгээрийн агуулдаг үгст байдаг. Тэдгээр нь Бурханы үгс учраас ариун нандин юм, бид эх баримт бичгүүдийг гартаа барих боломжгүй ч гэсэн, үгсийг нь бид барьж байдаг. Тиймээс, бидэнд байгаа зүйл нь ариун—ариун бичээс юм.
Бурханы цэдэглэгдсэн үгсийг эзэмших боломжтой болсноороо бид энэхүү цэдгийг хамгаалж, эрхэм ариун мѳн чанарыг нь дээдлэн хүндэтгэж байгаа эсэхийг ѳѳрсдѳѳсѳѳ асуух ёстой. Зарим хүмүүс доог тохуу болгох буюу тэдгээрийн амьдрах чадварыг үгүйсгэснээр судруудын ариун нандин чанарыг зѳрчдѳг. Энэ бол, мэдээж хэрэг, их ноцтой асуудал юм.
Гэвч хэрэв бид судруудын ариун нандин чанарыг үл хүндэтгэсэн ямар нэг гэм буруутай бол, энэ нь үл тоомсорлосноос болдог бѳгѳѳд бидний олонхийн хувьд, жишиг бүтээлүүдийн ариун нандин чанарыг хүлээн зѳвшѳѳрѳхѳд бэлэн байдаг билээ. Бид ѳдѳр тутам сэрэмжлэн хамгаалж байх аюул бол ариун үг хэллэгт хѳнгѳн хуумгай, тэр ч байтугай тоомжиргүй хандах явдал мѳн. 1832 онд Их Эзэн ахлагчдад хандан, зэмлэнгүйгээр хэлэхдээ:
“Мѳн итгэлгүйн улмаас, мѳн ѳѳрсдийнхѳѳ хүлээн авсан зүйлүүдэд та нар хѳнгѳмсгѳѳр хандсаны улмаас та нарын оюун ѳнгѳрсѳн үед харанхуйлагдсан байлаа -–
“Энэхүү хоосон болон итгэлгүй байдал нь бүхэл сүмийг буруушаалт дор авчирсан буюу.
“Мѳн тэд наманчилж мѳн тэрхүү шинэ гэрээ, бүр Мормоны Номыг тэд миний нэрээр ѳгсѳн урьдын зарлигуудыг зѳвхѳн хэлэхээр тѳдийгүй, харин миний бичсэний дагуу үйлдэхээр санах хүртэл тэд энэхүү буруушаалт дор орших болно гэжээ” (С ба Г 84:54-55, 57; тодотголыг нэмэв.)
Ариун нандин зүйлүүдийн мэдрэмж нь судруудыг эрхэмлэн дээдлэх, бүр хайрлахыг ѳѳртѳѳ агуулдаг. Ариун нандин зүйлүүдийн мэдрэмж нь хүнийг Христийн үгнээс зооглоход хѳтѳлдѳг (2 Нифай 31:20; 32:3-ыг үз), энэ нь эргээд Түүний үгсийн тѳлѳѳх хүний хүндэтгэлийг гүнзгийрүүлдэг.
2. Хүний Бие— Бурханы Ариун Сүм
Одоо бидний сэдвийн ѳѳр нэг жишээ, бидний биеийн ариун нандин мѳн чанар уруу би оръё. Бурхан болон Христ бидний хүндэтгэл бишрэлийг хүлээдэг болохоор Тэдний үйлс бидний хүндэтгэл бишрэлийг хүлээдэг билээ. Энэ нь мэдээж хэрэг, түүний гайхамшигт бүтээлт болох энэ дэлхийг багтаадаг. Гэвч энэ дэлхий хичнээн гайхамшигтай ч гэсэн энэ нь Бурханы бүтээлүүдээс хамгийн агуу нь биш юм. Энэхүү гайхамшигт бие илүү агуу юм. Хүний бие Бурханы бие хүнтэй нэн адил тѳстэй юм. Бие бидний дэлхийн туршлагад зайлшгүй чухал бѳгѳѳд бидний үүрдийн алдар суугийн түлхүүр мѳн.
Манай таван хүүхэд нэг бүрийг тѳрѳх тэр агшинд байлцсан нь миний адислал юм. Тухай бүрт, энэ бол ариун нандин туршлага байсныг би мэдэрсэн. Ямар нэг бурханлиг хийгээд гайхамшигтай зүйл болж байсан нь тодорхой байлаа. “Хэлэхэд танд амархан байгаа. Та ѳвдѳж үзээгүй хүн шүү дээ” гэж эхнэрийнхээ хэлэхийг би сонссон л доо. Мэдээж хэрэг тѳрѳлттэй холбоотой “үнэхээр дэлхийн туршлага” гэж бидний нэрлэж болох олон зүйл энд байж болно. Газар сайгүй байх бүх эхчүүдэд би та нарын ѳвдѳлтийг хуваалцаагүй, үүнийг ойлгохыг ч би хичээсэн нь үгүй хэмээн дуртайяа хэлж болох л доо.
Гэвч буурь суурьтайгаар ѳгүүлбэл, биеийн бүтээл дэх эмэгтэй хүний зовиур тэрхүү бүтээлтийн ариун чанарт, мѳн эмэгтэй хүнийг ѳѳрийг нь нэмдэг гэж үү? Түүний золиослол аль хэдийн ариун зүйлийг улам ариусгадаг.
Зарим хүмүүс ѳѳрсдийнхѳѳ биеийг хүндэтгэн үзэх тухайд буруу бодолтой байдаг. Гэвч бид Бурханы ѳмнѳ хариуцлага хүлээдгийг бидэнд тусгайлан хэлсэн байдаг. “Та нарын бие бол Бурханы та нарт ѳгсѳн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мѳн гэдгийг та нар мэддэггүй юм уу?
“Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм: тиймээс биеэрээ, Бурханых болох бодгалиараа Бурханыг алдаршуулагтун” (1 Коринт 6:19–20).
“Хэрэв хэн нэг нь Бурханы ариун сүмийг устгавал, Бурхан тэр хүнийг устгана; Учир нь, Бурханы сүм бол ариун бѳгѳѳд энэ нь та нар юм” (1 Коринт 3:17). “Иймд, ах дүү нар аа, ѳѳрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон ѳргѳхийг Бурханы ѳршѳѳлѳѳр та нараас хичээнгүйлэн гуйя, Энэ нь та нарын сүнслэг мѳргѳл юм” (Ром 12:1).
Бурханы энэхүү хамгийн чухал хийгээд эрхэм нандин бүтээлийн ариун чанарыг бид хэрхэн хамгаалах ёстой вэ? Хамгийн наад зах нь, бид ѳѳрсдийн биеийг ямар нэг байдлаар бузарлахгүй байх ёстой. Тодруулбал, хэрэв бид ариун нандин зүйлийн мэдрэмжтэй байх юм бол, бид биеэ шивээс, цоолох зэргээр муухай болгохгүй байх сан. Сүмийн Ерѳнхийлѳгч энэ асуудлаар мэдэгдэл хийсэнд зарим хүмүүс гайхдаг. Энэ асуудлаарх түүний чиглүүлэл хийгээд ѳвѳрмѳц онцлогийн учрыг тэд олдоггүй. Тэрээр хэлэхдээ,
“Шивээс бол биеийн ариун сүм дээрх сараачсан зүйл юм.
“Чих, хамар, бүр тэр ч байтугай хэлээ олон цоолох нь үүний нэг адил юм. Тэд үүнийгээ гоё сайхан гэж бодож болно гэж үү? Энэ бол үеэ ѳнгѳрѳѳсѳн хоосон маяг, гэвч үр дагавар нь байнгын байж болно. . . . Шивээсийг түүнчлэн “анагаах ухааны зорилгоор бус бол биеийн эрхтэнүүдээ цоолохыг бид хориглодог” гэж Тэргүүн Зѳвлѳл болон Арванхоёр Тѳлѳѳлѳгчийн Чуулга мэдэгдсэн билээ. Гэвч “эмэгтэйчүүд нэг хос буюу—хос ээмэгнүүд зүүхийн тулд чихээ жижгээр цоолохыг” бид огт эсэргүүцдэггүй (Гордон Б.Хинкли, in Conference Report, 2000 оны Аравдугаар сар, 70-71; Ensign, 2000 оны Арваннэгдүгээр сар, 52).
Ач холбогдол багатай мэт санагддаг зүйлүүдийн талаар Бурханы бошиглогч яагаад ярьдаг вэ? Учир нь гэвэл тэдгээр нь ач холбогдолгүй биш юм. Бурханы бүтээл Түүний ариун сүмийг бузарлах буюу муухай болгох нь ариун нандин зүйлээр элэг доог хийхэд хүргэдэг. Үүнийг зѳвхѳн ариун нандин зүйлийн мэдрэмжээ алдсан хүн л ач холбогдолгүй мэтээр ухамсарлаж болно. Бүү ингэ.
Даруу бус хувцас бас хүмүүний биеийн ариун нандин чанарыг гутаадаг. Даруу биш хувцасны маяг хийгээд порнографийг зѳвтгѳн дэмжихэд олон санаачлага гаргасаар байна. Зарим хүмүүс үүний эсрэг хууль байхгүй учраас энэ нь буруу байх ёсгүй, ийм болохоор үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль батлан гаргаж болохгүй гэж идэвхтэй нь аргагүй нотолдог.
Ѳѳр нэг аргаа барсан санаачлагыг саяхан гаргаж, порнографийн сэтгүүлүүдэд зориулан Олимпийн тамирчдыг шалднаар харуулахад ашиглалаа. Нэгэн эрхлэгч, “эдгээр эмэгтэйчүүд . . . ер бусын биетэй бѳгѳѳд энэ нь эдгээр биесээ ил гарган харуулах нэг боломж юм” гэж тэмдэглэжээ (in Steve McKee “An Olympic Pose Isn’t What It Used to Be,”Wall Street Journal, 2004 оны Наймдугаар сарын 18, A8). Чухам түүний үнэхээр хэлэх гэсэн юм, мэдээжийн хэрэг, “эдгээр ер бусын биесээс хэсэг мѳнгѳ хийх боломж надад байна гэж би бодно” гэсэн үгс байлаа.
Ямар ч санаачлага байлаа гэсэн даруу биш байдлын жинхэнэ хѳшүүрэг нь сэтгэл гижигдэлтээс ашиг олох гэсэн хэн нэгний хүсэл, мѳнгѳний тѳлѳѳ хэн нэгний шунал байдгийг та нар олонтаа олж мэдэх болно. Хүний бие бол Бурханы ариун сүм бѳгѳѳд порнографи болон биеэ ил гэргасан хувцас бол мѳнгѳ хийгчид ариун сүмийг дахин гутаан доромжилж байгаагийн нотолгоо мѳн.
Мэргэн Ухааны Үг болон ѳѳр бусад олон зүйлийн талаар бид ярьж болно, гэвч эд бүгд нь биеийг бузарлагч, хамгийн хортой, хамгийн сүйрүүлэгч, үл хүндлэхээс үүдэлтэй хамгийн их зовлон учруулагч зүйл бол бэлгийн харилцааны ёс суртахуунгүй байдал, үүний нэг тѳрѳл бэлгийн харилцааны гаж буруу дон юм.
Бурханы бүтээлийг хамгийн ариунаар нь хэрэглэхийг гутаахаас илүү ноцтой тийм бузарлалтыг хүн тѳсѳѳлж чадахгүй. Та нар ийм ямар ч зүйлийг огт хийх ёсгүй. Бүр зах сэжүүр лүү нь ч бүү ор. “Садар самуун явдлаас зугтан явагтун. . . . Садарлагч [эр] ѳѳрийнхѳѳ биеийн эсрэг нүгэл үйлддэг” (1 Коринт 6:18). “Идэр насныхаа дур хүслүүдээс зугт” (2 Тимот 2:22). “Бурханд ойртогтун, тэгвэл тэр та нарт ойртоно. Диаволыг эсэргүүц, тэгвэл тэр та нараас зайлна” (Иаков 4:8). Бурханд амьд ѳргѳл болгон ѳѳрсдийн биеийг ариун байлга (Ром 12:1-ийг үз).
3. Ариун Газрууд болон Үйл Явдлууд
Одоо ариун газрууд болон үйл явдлуудын талаар товчхон авч үзье. Их Эзэн бошиглогч Езекиелээр дамжуулан зарим үйл ажиллагаа болон газруудын ариун нандин чанарыг хүндэтгэхийг заахад бүдэрсэн Израилын санваартнуудыг шүүмжилсэн билээ:
“Түүний тахилч нар миний хуулийг хэрцгийгээр зѳрчиж, миний ариун юмсыг бузарлав: Тэд ариун зүйл болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй, тэд миний хүндэтгэлийн ѳдрѳѳс нүдээ нууж, мѳн би тэдний дунд жигшигдсэн юм” (Езек.22:26).
Их Эзэний ярьдаг байсан зүйлээс олон нь ариун сүмтэй холбоотой байлаа. Мѳн энд Хүндэтгэлийн Ѳдрийн тухай дурдагддаг. Бид Их Эзэнд онцгойлон адислагдсан ѳѳрсдийн ариун сүмүүд хийгээд цуглааны байруудыг ариун газрууд хэмээн боддог байх ёстой. Ариун сүмийн барилга бүр дээр байдаг “Их Эзэнд Ариун нь—Их Эзэний Ѳргѳѳ” гэсэн үгс бол ухааруулах сануулагч мѳн. Ариун нандин зүйлийн мэдрэмж нь биднийг үйлдэл рүү хѳтѳлж, эдгээр барилгуудын дотор болон ойр орчинд хүндэтгэлтэйгээр ярихад хүргэх ёстой. Энэ нь биднийг тэнд байхдаа тодорхой байдлаар зѳв хувцаслахад хѳтлѳх ёстой.
Даруу биш хувцаслалт хийгээд Бурханы хамгийн ариун бүтээл биеэ үл хүндэтгэж байгаа тухай бид ярилаа. Одоо би даруу биш, бүдүүн баараг буюу салан задгай, хайш яайш хувцаслалт, үс засалт хийгээд болж байгаа үйл явдал, эсвэл уг газрын ѳѳрийнх нь ариун нандин чанарыг элэг доог болгож байгаа тухай ярьж байна.
Та нарт нэг жишээ хэлье л дээ. Саявтархан ѳѳр муж улсаас нэг залуу эмэгтэй Солт Лейк Ситигийн бүсэд зарим тѳрѳл тѳрѳгсѳдтэйгээ хамт хэдэн долоо хоног амьдрахаар иржээ. Эхний Ням гарагт тэр эмэгтэй энгийн, аятайхан цамц, ѳвдгѳѳр татсан урт юбка, товчилдог, цайвар ѳнгийн битүү захтай ноосон цамц ѳмсѳж сүмд ирэв. Тэр оймс, палаажин дээр ѳмсдѳг ботинктой, үсээ энгийн байдлаар гэвч нямбай самнасан байв. Түүний гадаад тѳрх байдал залуу насны цог жавхааг илтгэн харуулж байлаа.
Харамсалтай нь, тэр эмэгтэй тэр даруйд эвгүйрхжээ. Түүний насны болон түүнтэй ойролцоо насны бүх эмэгтэйчүүд энгийн бор баарагхан, зарим нь ѳвдѳгнѳѳс дээш татсан юбка, бариухан богино ханцуйтай цамц, юбканых нь дээд хэсэгт нүцгэн бэлхүүс нь харагдсан (зарим нь нүцгэн биен дээрээ ѳмссѳн) ѳмсч, богино буюу урт оймсгүй, задгай хѳнгѳн улавчин шаахай угласан байлаа.
Тэр шинэ охиныг хараад бусад охид шүтээний байрны тухайд, Хүндэтгэлийн Ѳдрийн тухайд тэдний хувцаслалт хэрхэн тохирохгүй байгааг мэдээд тэр даруйд сайнаар ѳѳрчлѳгдѳѳ байх гэж найдаж болох юм. Гэвч тэд тэгсэнгүй харин зочилж ирсэн хэсгийнхээ хувцаслалтын маягт (хэрэв та нар үүнийг ингэж нэрлэж чадвал) тохируулан ѳѳрчилсѳн хүн нь нѳгѳѳх зочин байсныг хэлэхэд гунигтай байна.
Ийм хандлага зѳвхѳн залуу эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, ахимаг насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэрчлэн залуу эрэгтэйчүүдийг хамарч байгааг харахад сэтгэл зовмоор байна. Хэдэн жилийн ѳмнѳ Теннесийд манай шүтээний байр далайн хар салхинд эвдэрч, засвар хийгдэж байх үеэр манай хэсэг Ням гарагуудад болдог Сүмийн үйлчлэлд зориулан нэгэн ахлах сургуулийг ашиглаж байлаа. Ѳѳр сүсэг бишрэлийн нэг цугларагсад тэдний шинэ шүтээний байр баригдаж байхад мѳн нѳгѳѳх ахлах сургуулийг ашигладаг байжээ.
Энэ ѳѳр сүсгийн цугларагсад сүмд ямар хувцас ѳмсѳж ирдгийг хараад би багтрах шахдаг байж билээ. Эрэгтэйчүүд нь костюм зангиагүй ирдэг байв. Тэд гольф тоглохоор ирсэн юм уу эсвэл тоглохоор явж байгаа юм шиг харагддаг байлаа. Даашинз юм уу энгийн бор бааз ѳмд, тэр ч байтугай богино гадуур ѳмднѳѳс ѳѳр ямар нэгэн хувцас ѳмссѳн эмэгтэй хүнийг олж харах нь хэцүү байв. Тэднийг сургууль уруу сүмийн цуглаанд ирж байгааг нь мэддэггүй байж билээ, харин тэнд ямар нэг спортын арга хэмжээ болж байгаа юм байхдаа гэж боддог байв.
Энэхүү муу үлгэр жишээтэй харьцуулбал манай хэсгийн гишүүдийн хувцаслалт дажгүй сайн байсан хэдий ч, бид тэрхүү доогуур жишиг рүү улам улам халтирч, тѳдийлѳн ялгарахаа больж байна уу даа гэж бодох болж билээ. “Ням Гарагт хамгийн сайнаа” гэсэн холбоо үгийг бид ашигладаг байв. Энэ нь тэдэнд байдаг хамгийн сайхан хувцас гэсэн утгатайг хүмүүс ойлгодог байв. Энэ онцлог хувцас ѳѳр ѳѳр соёл заншил, эдийн засгийн нѳхцѳл байдлаас хамаарч ѳѳрчлѳгдѳх хэдий ч, энэ нь тэдний хамгийн сайхан хувцас байх ёстой.
Түүний ѳргѳѳнд, ялангуяа Түүний ариун ѳдѳр бидний нѳхцѳл байдал бидэнд боломж олгож байгаа тэр байдлаар хамгийн их анхааралтай, даруу байдлаар үс зүсээ янзалж, хувцаслаж ирэхгүй байх нь Бурханыг олны ѳмнѳ дорд үзсэн хэрэг юм. Перугийн ѳндѳрлѳг газраас ядуу гишүүн сүмд ирэхийн тулд гол гаталж, цагаан цамцан дээр нь шавартай ус үсэрсэн байлаа гэхэд Их Эзэн гомдохгүй нь лавтай.
Гэвч ѳѳрт нь хэрэгтэй бүх хувцас байдаг, мѳн сүм рүү хялбархан ирж болох нэгэн үрчийсэн ажлын ѳмд, богино ханцуйтай цамцтай ирэхийг хараад Бурхан хэрхэн эмзэглэж болох билээ. Би дэлхий даяар аялж явахдаа хамгийн бага хѳрѳнгѳ чинээтэй сүмийн гишүүд хүндэтгэлийн ѳдрийн цуглаануудад ѳѳрсдѳдѳѳ байдаг хамгийн сайхан цэвэрхэн хувцсаа ѳмсѳж ирдэг байхад, илүү их боломжтой хүмүүс хайш яайш, тэр ч байтугай салан задгай байдлаар хувцаслан ирдгийг би туршлагаасаа мэдэх билээ.
Хувцаслалт, үс засалт асуудал биш ээ гэж зарим хүмүүс хэлдэг—энэ бол хүний дотор агуулагддаг бодол. Энэ бол үнэхээр хүний дотор агуулагддаг зүйл гэдэгт би итгэдэг ч гэсэн, энэ бол миний санааг зовоодог зүйл. Ариун газруудад, ариун үйл явдлуудад хайш яайш хувцаслана гэдэг хүний дотроо агуулдаг зүйлийн илэрхийлэлт юм. Энэ нь магадгүй бардамнал эсвэл эсэргүүцэл эсвэл ямар нэгэн зүйл билээ, гэвч багаар хэлэхэд, “Би үүнийг ойлгохгүй байна. Ариун нандин зүйл хийгээд бузар булай зүйлийн хоорондох ялгааг би ойлгодоггүй” хэмээн энэ нь ѳгүүлдэг. Ийм нѳхцѳлд тэд Их Эзэнээс амархан нүүр буруулан холддог. Тэд ѳѳрсѳддѳѳ байдаг зүйлийн үнэ цэнийг үнэлдэггүй. Тэдний талаар би санаа зовдог. Хэрэв тэд зарим нэгэн ойлголттой болохгүй бол; хэрэв тэд ариун нандин зүйлийн талаар зарим нэгэн мэдрэмжтэй болохгүй бол, хамгийн чухал бүхнээ эцэстээ алдах аюул тэдэнд тохиолдох учиртай. Та нар бол агуу хожмын үеийн ѳдрүүдийн Гэгээнтнүүд мѳн—ѳѳрсдийнхѳѳ хувийг харцгаа.
Эдгээр зарчмууд ѳѳрѳѳ ариун нандин буюу хүндлэл бишрэл хүлээх учиртай зүйлүүд—жишээ нь баптисм, гишүүний баталгаа, томилолтууд, Их Эзэний Үдшийн Зоогийн ариун ёслолыг адисалсан нь, ѳвчтѳнүүдийг адислах зэрэг санваарын ёслолуудад хамаарах үйл ажиллагаа, үйл явдлуудад холбогддог. Санваарын ёслолуудад “бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэгийг” (С ба Г 84:20) Сургаал ба Гэрээ бидэнд ѳгүүлдэг.
“Эдгээр ёслолууд энэ маягаар ѳгѳгдѳв . . . түүгээр хүмүүс Бурхан Хүүг хүсэн хүлээж болохын тул буюу, мѳн энэ нь түүний жаягийн дүрслэл, ѳѳрѳѳр хэлбэл энэ нь түүний жаяг, мѳн энэ нь тэд ѳѳрсдийн нүглүүдийн ангижралын тулд түүнийг харуулдан хүлээж болохын тул тэд Их Эзэний энхжинд орж болохын тул хийгдэв” гэж Алма хэлсэн байдаг (Алма 13:16).
Эдгээр ёслолуудыг гүйцэтгэдэг болон гэрчилдэг, эсвэл санваарын хийгээд болж байгаа зүйлийн ариун нандин мѳн чанарын тѳлѳѳ хүндлэл үзүүлэн, эдгээрийг хүлээн авдаг хүмүүс аль алиныг нь би эрхэмлэн үнэлдэг.
Ариун ёслолыг гүйцэтгэхэд урт ханцуйтай цамц ѳмсѳж, зангиа зүүдэг санваартнууд, багш нар, диконуудыг би эрхэмлэн үнэлдэг.
Нѳхцѳл байдал шаардсан үед, ѳвчтѳнийг адислахын тулд цамц зангиа ѳмсдѳг эрэгтэйчүүдийг би эрхэмлэн үнэлдэг. Хүнийг санваартны албан тушаалд томилоход оролцож байгаа хүмүүс уг томилолт ямар ѳдѳр, хаана болж байгаагаас үл хамааран Ням Гарагийн хамгийн сайхан хувцсаа ѳмссѳн хүмүүсийг би эрхэмлэн үнэлдэг. Тэд бүгдээрээ Бурханыг болон тухайн үйл явдлыг эрхэмлэн дээдэлж, хүндлэл бишрэлийг харуулдаг билээ.
Амьдрал оршихуйд ирэхэд энэ нь ариун байдагчлан, мѳнх бус амьдрал тѳгсгѳлд ирэхэд энэ нь бас ариун цаг үе байдаг. Түүнчлэн амьдралд тохиолддог хамгийн чухал үйл явдал—гэрлэлт, ялангуяа мѳнхийн гэрлэлтэд хүндэтгэлтэй хандах нь мѳн адил үнэн гэдэгт би итгэдэг. Энэ шалтгааны учир, хүмүүс үхэл хагацал буюу гэрлэлттэй холбоотой үйл явдлуудад оролцохдоо үг яриа, хувцаслалт, биеэ авч явах байдал анхаарал хайхрамжгүй, үл хүндэтгэгч буюу хүндлэлд дургүй болж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна.
Оршуулах зарим үйлчлэл хѳнгѳн хуумгай явдал хийгээд тохиромжгүй хошигнолын үйл явдал болж байна. Их Эзэний Цагаатгал болон Амилуулалт түүнчлэн Түүний авралын тѳлѳвлѳгѳѳг зѳвхѳн дурдах тѳдий ѳнгѳрдѳг атлаа нилээд хязгаарлавал зохих хувь хүний дурсамжууд нэг юм уу хоёр цаг эзлэх явдал байдаг.
Зарим үед хуриман дээр олонтаа хуримын хүлээн авалтууд дээр хүмүүс нэн хайш яайш байдалтай хувцаслан ирж байна. Тэд ажлаасаа цэвэрлэгээ хийхээр буюу тэр ѳдрийн амралт зугаалганаас ирж байгаа юм шиг байхдаа санаа нь огт зовдоггүй ажээ. Уригдсан хуримаа хүндэтгэхийг багахан ач холбогдолтой гэж тэд үздэгээ хувцаслалтаараа харуулдаг.
Тэдний байгууллагыг хүндэтгэн хүрэм ѳмсѳж, зангиа зүүхийг саяхан ѳѳрийнхѳѳ хамтрагчдаас хичээнгүйлэн гуйж, тэгээд үүнийг биелүүлсэн нэг хүний тэмдэглэлийг би уншлаа. Тэдний үйлчлэл мѳн чанартаа шашных бус, харин иргэнийх байсан бѳгѳѳд бид үүнийг ариун гэж нэрлэхгүй, гэвч зарим зүйлд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй тэгээд бидний хувцаслалтын маяг тэрхүү хүндэтгэлийг илэрхийлэх хэсэг байх ёстой гэдэг зарчмыг тэрээр ойлгож байжээ. “Би чухал хүн учраас бус, харин энэ үйл явдал тѳдий их ач холбогдолтой байсан учраас” тэрээр илүү их албан ёсоор хувцаслах хэрэгтэй байсан гэж тэр хэлжээ. Түүний энэ үг чухал үнэнийг нотолж байна. Энэ нь үнэхээр бидний тухай биш л дээ. Эрхэм ариун үйл явдал хийгээд газруудыг хүндлэн бишрэх байдлаар үйлдэж, хувцаслах нь Бурханы тухай асуудал юм.
4. Үг Яриа
Ѳѳр нэг асуудал уруу оръё, энэ бол ариун нандин зүйлийн мэдрэмжтэй холбогдох үг ярианы тухай асуудал юм. Бид юу хэлснийхээ тѳлѳѳ хариуцлага хүлээх вэ гэдэг нь “Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ тѳлѳѳ хүмүүс шүүлтийн ѳдѳр тайлагнах болно” (Матай 12:36) гэсэн Их Эзэний үгнээс тодорхой харагддаг. Санаа бодол, үг хэлээ хянаж байхыг Хаан Бенжамин бидэнд сэрэмжлүүлсэн бол (Мозая 4:30-ыг үз), наманчлахгүй бол биднийг шүүгдэх үед “үгс маань биднийг буруутгах болно, тийм ээ, . . . ; бид толбогүйгээр эс тогтоогдох болно” (Алма 12:14) гэж Алма тунхагласан байдаг.
Дэлхийн үг ярианд улам бүр болхи, бүдүүлэг хэллэг ѳсѳн нэмэгдэж байгааг та бүгд ѳѳрсдийн туршлагаар мэдэж байгаа хэдий ч, бид ѳѳрсдийгѳѳ энэ загварт хальтран орж хохироход хүргэж болохгүй. Хараал, бүдүүлэг үг хэллэг бол Бурханыг, Христийг мѳн Тэдний бүтээлүүдийг элэг доог хийн шоглодог. Аврагчийг Түүний Цовдлолтын үед доромжилсон шиг тийм элэглэлийн гэм буруу бидэнд хэзээ ч байх ёсгүй.
“Түүгээр ѳнгѳрѳн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн, Ѳѳ! Сүмийг устгаад гурав хоногт дахин баригч та,
“Ѳѳрийгѳѳ авраач, наад загалмайнаасаа буугаач.
“Мѳн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, ѳѳр хоорондоо, Тэр бусдыг аварсан; тэр ѳѳрийгѳѳ аварч чадахгүй.
“Израилын Хаан энэ Христ одоо загалмайнаасаа буу л даа, тэгвэл бид хараад итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мѳн адил Түүнийг доромжилж байлаа” (Марк 15:29–32).
“Ѳѳрсдийнхѳѳрѳѳ [Христийг] тэд цовдолж мѳн түүнийг нийтийн ѳмнѳ ичгүүрт тавьсан нь” (С ба Г 76:35) мѳхлийн хѳвгүүдийн цээрлүүлэлт юм. Бид иймэрхүү ямар ч зүйлийг үг яриандаа гаргах ёсгүй. Бид түүний нэрийг эсвэл Түүний нэрээр хѳнгѳмсгѳѳр буюу хайхрамжгүйгээр ярьж болохгүй.
Энэхүү заавар хийгээд сэрэмжлүүлгийг бид Сургаал ба Гэрээнд уншдаг:
“Болгоогтун, бибээр Альфа ба Омега, бүр Есүс Христ болой.
“Иймийн тул, миний нэрийг уруулдаа хэрхэн авахад бүх хүмүүн болгоомжлог—
“Учрыг болгоогтун, энэхүү зэмлэл дор байх тэд, Их Эзэний нэрийг хэрэглэх тэд, мѳн үүнийг эрх мэдэлгүйгээр дэмий хоосон хэрэглэх тэд олон буйг би үнэнээр хэлнэ. . . .
“Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бѳлгѳѳ, мѳн болгоомжтойгоор, Сүнсний ѳдѳѳлтѳѳр яригддаг байх ёстой, мѳн үүнд буруушаалт гэж үгүй, мѳн та нар Сүнсийг залбирлаар дамжуулан хүлээн авах болой; иймийн тул, үүнгүйгээр буруушаалт тэнд үлддэг бѳлгѳѳ” (С ба Г 63:60–62, 64).
Есүс Христийн нэрийг хэрэглэх эрх мэдэл бидэнд байдаг ч гэсэн, бид үүнийг болгоомжтой хийх ёстой. Түүний нэрийг бас дээрээс ирдэг ариун нандин зүйлийг Сүнсний ѳдѳѳлтѳѳр болгоомжтойгоор ярих ёстой. Бид Сүмд үг хэлэхээр дуудагдах юм уу гэрчлэлээ хуваалцахдаа үүнийг санаж байх ёстой.
Эдгээр нѳхцлүүдэд бид “Есүс Христийн нэрээр” тѳгсгѳх ёстойг мэддэг, энэ нь бид ѳѳрсдийн хэлсэн зүйлээ Түүний нэрээр хэллээ гэсэн утгатай юм. Тиймээс, бид юуг, мѳн үүнийг хэрхэн яаж хэлж байгаадаа тусгайлан анхаарч байх ёстой. Мунхаг буюу тэнэг үг хэллэгт зай байх ёсгүй. Энэ бүхнээс гадна, бид Сүнсний ѳдѳѳлтѳѳр ярьж, буруушаалтаас зайлсхийж байхын тулд залбирлаар дамжуулан Сүнсийг эрэлхийлж байх ёстой.
Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинкли ѳѳрийн үгийг “Есүс Христийн ариун нэрээр” гэж олонтаа тѳгсгѳдгийг би дурдсан. Та нар ч бас ингэх ёстой гэж би та нарт зѳвлѳхгүй; энэ бол түүний бодол санаа эсвэл энэ нь бидний хувьд яг тохирох хэвшмэл зүйл байх ёстой гэдэгт би итгэхгүй байна. Харин бошиглогч түүний хувьд ариун нандин зүйл болох Их Эзэний нэрийг хэлэх тухайд хариуцлагаа гүнзгий ухамсарладагт анхаарлаа хандуулахыг би та нарт уриалж байна. Энэ нэрийг тэрбээр хүндэтгэлтэйгээр хэлж, хүндэтгэлтэйгээр хэрэглэдэг нь бидний дагах ёстой жишээ мѳн.
5. Бурханлигаар Эмээх нь
Миний сүүлчийн жишээ “бурханлигаар эмээх нь” гэсэн гарчигтай. Бурханаас эмээхийг хүн тѳрѳлхтѳнд зѳвлѳсѳн олон хэсгүүд судруудад байдаг. Манай ѳнѳѳ үед эмээх гэдэг үгийг “хүндлэл” “бишрэл,” эсвэл “хайр” хэмээн ерѳнхийд нь хѳрвүүлдэг бѳгѳѳд Бурханаас эмээх гэдэг нь Бурханыг хайрлах хайр буюу Түүнийг, мѳн Түүний хуулийг хүндлэн дээдлэх гэсэн утгатай юм. Энэ нь зѳв уншлага байх нь олонтаа тохиолддог, гэвч зарим үед, Түүний зарлигуудыг зѳрчих замаар Бурханыг гомдоохоос эмээх тухай бошиглогчид ярьж байгаа тохиолдолд эмээх нь жинхэнэ утгаараа байдаггүйд би гайхдаг.
Жишээ нь, “Эзэнээс эмээх нь хорон муугаас холдуулна” (Сургаалт Үгс 16:6) гэсэн энэ сургаалт үгийг аваад үзье. Иов бол гэм зэмгүй, шулуун шударга, “Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг” (Иов 1:1) хүн байсныг дүрсэлсэн байдаг. Энэхүү хандлагын сайн үлгэр жишээ бол Египет дэх Иосеф байж болно. Потифарын эхнэр түүнд сээтэн хаяхад Иосеф, “Би яаж ийм муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” (Эхлэл 39:9) гэж хариулжээ. Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс тэр айсан байлаа. Ѳнѳѳдѳр олон хүн Иосефын хариу үйлдлийг гэнэн гэж үзэж болох юм. Түүний нарийн чамбай байдлыг тэд шоолон инээж болно. Бурханы эсрэг нүгэл үйлдэхийн айдаст ѳѳрсдийгѳѳ байлга.
Бурханы хүслийн тѳлѳѳ хангалттай санаа тавиагүй учир Иосеф Смит нэгэнтээ залруулагдаж байв. “Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Хэдийгээр хүмүүн Бурханы зѳвлѳгѳѳг үл ойшоон, мѳн түүний үгсийг эс хэрэгслээ ч гэсэн—чи итгэлтэй байх ёстой байсан юм” (С ба Г 3:7–8) гэж Их Эзэн түүнд хэлжээ.
Их Эзэнээс эмээх энэхүү айдаст, эсвэл Паулын нэрлэснээр “бурханлиг айдас” (Еврей 12:28) нь Түүнийг дээдлэн бишрэх бидний хүндэтгэлийн нэг хэсэг байх ёстой гэдэгт би захирагддаг. Бусдын санал бодол буюу дарамт шахалт ямар ч байлаа гэсэн бид түүний мэлмийд буруу болох ямар ч зүйлийг хийхээс эмээхээр бид түүнийг тийм байдлаар хайрлаж, хүндлэн дээдлэх ёстой. “Эрт цагийнхны адилаар эхэл мѳн бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд ирэгтүн, мѳн түүний ѳмнѳ айж мѳн сүрдсэнээр ѳѳрсдийн авралыг гүйцээгтүн” (Мормон 9:27) гэж Моронай биднээс уриалжээ.
Бидний эргэн тойрон дахь дэлхий ерѳнхийдѳѳ Бурханыг үл тоомсорлодог учраас Түүний хүслийг мэдэж, хэрэгжүүлэх бидний үүрэг хариуцлага байнгынх юм гэдгийг заримдаа бид амархан мартдаг. Бидний хүн нэг бүр ирээдүйн нэг ѳдѳр ѳѳрийнхѳѳ амьдрал ахуй, бодол санаа, үг яриа тэрчлэн үйл ажиллагааныхаа тѳлѳѳ Их Эзэний ѳмнѳ хариуцлага хүлээх ёстойг ихэнх хүмүүс мэддэггүй, эсвэл үүнд итгэдэггүй. Айдас хийгээд эмээн сүрдэх явдлаар бид ѳѳрсдийн авралыг гүйцэлдүүлж, ѳдѳр тутмын амьдралд гаргадаг шийдвэрүүд хийгээд үйл ажиллагаануудад юу сайн болох тэр зүйлийг бэлтгэх болно.
Бид ѳѳрсдийн хүлээж авсан зүйлээр адислагдсанаараа бид бусад хүмүүсийн хувьд байхгүй тийм сүнслэг байдлаар ахиц дэвшил гаргаж чадна, гэвч бид бас бусад аливаа хүмүүсээс илүүгээр эрсдэл хүлээдэг. Хэрэв бид нүгэл, илүү агуу гэрлийн эсрэг нүгэл үйлдэх юм бол илүү агуу зэмлэл дор байдгаас бид бусдын үйлддэг нүглүүдийг үйлдэж чаддаггүй билээ. Бидний анхаарал халамжид итгэл хүлээлгэн ѳгсѳн ариун нандин зүйлүүдийг бид шалихгүй зүйл гэж үзэж болохгүй, мѳн Бурханыг мэддэггүй хүмүүсийн хувьд ч үүнийг гэм зэмгүй гэж үзэх учиргүй.
Хэрэв бид ариун нандин зүйлүүдийг хүндлэн дээдлэхэд ариун журамтай, мэдрэмтгий байх юм бол Бурхан бидний тѳлѳѳ санаа тавьдаг, бид бүр илүү ихийг хүлээн авах болно. Эс тэгвэл, адислалууд маань бидний буруушаалт болон хувирна. Зѳв хандлага буюу загварыг Их Эзэн Сургаал ба Гэрээнд нотлохдоо:
“Иймийн тул, хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, сүнс нь гэмшдэг, залбирдаг тэрээр, мѳнхүү тэрээр надаар хүлээн зѳвшѳѳрѳгддѳг бѳлгѳѳ.
“Хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, хэл нь даруу хийгээд сэнхрүүлдэг тэрээр, мѳнхүү тэрээр Бурханых бѳлгѳѳ.
“Мѳн дахин, миний сүр хүчин дор дагжин чичрэх тэрээр та нарт миний ѳгсѳн илчлэлтүүд хийгээд үнэнүүдийн дагуу хүчтэй болгогдох болно, мѳн магтаалын хийгээд мэргэн ухааны үр жимсийг урагш авчрах болно” (С ба Г 52:15–17).
Коринтонд хандсан Алмагийн эцэг ёсны гуйлтыг хүлээн авагтун: “Ѳѳ хүү минь, чамайг Бурханы шударга ёсыг дахин бүү үгүйсгээсэй хэмээн би хүснэ. Бурханы шударга ёсыг үгйсгээд нүглүүдээ хаацайлахыг огтхон ч бүү хичээ; харин чи Бурханы шударга ёс, мѳн түүний нигүүлсэл мѳн тэсвэр нь зүрх сэтгэлд чинь бүрэн дүүрнээр нѳлѳѳлѳхийг зѳвшѳѳр; мѳн энэ нь чамайг доош тоос шороо мэт даруу байдалд авчрахыг зѳвшѳѳр” (Алма 42:30).
Сэрэмжлүүлэг
Та бүхэнд хандсан сэрэмжлүүлгийн үгээр би дуусгая. Ариун нандин зүйлүүдийг дээдлэн хүндлэхээ гүнзгийрүүлснээр та нарын ойлголтууд ѳсдѳг. Үүний тухай судрууд “тѳгс ѳдрийг хүртэл улам улам хурц” (С ба Г 50:24) гэрэлтэх гэрэл хэмээн ѳгүүлдэг. Энэхүү үйл явц түүнчлэн ач ивээлээс ач ивээлд ѳсѳн дэвждэгийг дүрсэлсэн байдаг. Аврагч ѳѳрѳѳ Тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ийм байдлаар ѳсѳн дэвшсэн юм, мѳн та нар Түүний алхмуудыг дагаж болно (С ба Г 93:12–20-ийг үз).
Энэ бол ариун нандин зүйлүүдийн мэдрэмж та нарыг удирдан хѳтлѳх тэр газар юм. Гэвч, ариун журам та нарын дотор ѳсч, мѳн та нарт илүү агуу мэдлэг хийгээд ойлголт итгэмжлэгдэхэд та нар эдгээр зүйлүүдэд анхаарал болгоомжтой хандах ёстойг үргэлж санагтун. Дээрээс ирдэг зүйл ариун нандин бѳгѳѳд түүний тухай Сүнсний ѳдѳѳлтѳѳр анхаарал болгоомжтойгоор ярих ёстойг нотолсон судрыг бид ѳмнѳ уншсан билээ. Сувдыг бид гахайн ѳмнѳ хаях буюу ариун зүйлийг нохдод ѳгѳх ёсгүйг (3 Нифай14:6; С ба Г 41:6-г үз) Их Эзэн бас нилээд шулуухан зарлигласан байдаг нь ариун нандин зүйлүүдийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэхэд бэлтгэгдээгүй болон тэр ч байтугай тэдгээрийг эрхэмлэн дээдлэхийн оронд эсэргүүцэн дайрч мэдэх хүмүүст уудлан илчлэх буюу ярилцах ёсгүй гэсэн утгатай юм.
Их Эзэний та нарт ѳгсѳн зүйлүүдэд ухаалаг ханд. Энэ бол итгэл юм. Жишээ нь, та нар ѳѳрсдийн патриархийн адислалыг хэнтэй ч хамаагүй хуваалцах ёсгүй.
Ерѳнхийлѳгч Боид К.Пакер нэгэнтээ зѳвлѳхдѳѳ:
“Ер бусын сүнслэг туршлагуудынхаа талаар байнга яриад байх нь ухаалаг бус гэдэгт би итгэхэд хүрсэн юм. Ийм туршлагуудыг дотроо анхаарал болгоомжтойгоор хадгалж, зѳвхѳн бусдыг адислахын тулд тэдгээрийг ашиглахыг Сүнс ѳѳрѳѳ бидэнд ѳдѳѳсѳн үед л хуваалцаж байх ёстой.
“ ‘Бурханы нууцуудыг мэдэх нь олонд ѳгѳгдсѳн юм гэсэн хэдий ч, тэдний түүнд хандуулах тэр анхаарал мѳн шаргуу байдлын хэрээр хүмүүний үрсэд хайрладаг тэр үгсийн зѳвхѳн тэр хэсгийн дагуу л бус аваас хуваалцаж үл болно гэсэн чанд хатуу зарлигийг тэд хүлээсэн байдаг” (Алма 12:9) гэсэн Алмагийн үгсийг би ямагт санадаг.
“Ерѳнхийлѳгч [Марион Ж.] Ромни Женевт нэг удаа номлолын ерѳнхийлѳгчид болон тэдний гэргий нарт зѳвлѳгѳѳ ѳгсѳн тухай би сонссон. ‘Би мэддэг бүхнээ та нарт ярихгүй. Би мэддэг бүх зүйлээ гэргийдээ ч огт ярьдаггүй, учир нь хэрэв би ариун нандин зүйлүүдийн талаар хэтэрхий хѳнгѳн хуумгай ярих юм бол, Их Эзэн үүнээс хойш надад итгэхээ болино гэдгийг би мэддэг.’
“Есүсийн тѳрѳлтийн талаар Мариа бурханлиг үйл явдлуудыг гүйцэлдүүлсэн тухай Лукийн хэлсэнчлэн (Лук 2;19-ийг үз), бид ариун нандин зүйлүүдийг зүрх сэтгэлдээ хадгалж, тунгаан бодох учиртай гэдэгт би итгэдэг.” (“That All May Be Edified” [1982], 337).
Энэхүү эцсийн бѳгѳѳд хамгийн гайхамшигтай эрин үед илчлэгдсэн хийгээд хамтдаа авчрагдсан бүх зүйлүүд эрхэм нандин хийгээд ариун юм. Сайн мэдээний Сэргээлт Сүм, Есүс Христийн санваартай байгаагаараа бид бараг ухаандаа тѳсѳѳлѳн бодох аргагүй ариун нандин зүйлүүдийн сан хѳмрѳг бидний гарт байдаг. Мѳн ѳнгѳрсѳн үеийн бошиглогчид мѳрѳѳдѳж бидний амьдралд ирэх болно хэмээн эгээрэл хүсэл болж байсан гайхамшигтай адислалуудын энэ цаг үед бид тѳрсѳн нь бас л агуу том адислал юм. Бид эдгээр адислалуудыг үл тоомсорлох, эсвэл тэдгээрийг алга болоход хүргэж болохгүй.
Хайхрамжгүй байдалд гулсан орохын оронд, та нарын амьдрал дуулгавартай байдалд яв цав байх нь ѳсѳн нэмэгдэх болтугай. Ариун нандин зүйлүүд, ариун газрууд, ариун үйл явдлуудын учир, гүн хүндэтгэл, бишрэлээ харуулах арга замуудаар та нар бодож сэтгэн, хувцаслаж мѳн үйлдэх болно гэдэгт би найдаж байна.
Ариун нандин зүйлүүдийн мэдрэмж тэнгэрээс буух шүүдэр лугаа адил та нарын бодгальд уусан шингэх болтугай гэдэг нь миний залбирал бѳлгѳѳ. Егүүтгэгдэж, дараа нь амилсан, одоо амьдардаг, мѳн та нарын Гэтэлгэгч Есүс Христэд энэ нь та нарыг ойртуулах болтугай. Тэрбээр та нарыг Ѳѳрийнхѳѳ адил ариун болгож, та нар “дахин тэндээс явахгүйгээр” (Алма 7:25-ыг үз) Түүний хаант улсад суух болтугай. Есүс Христийн нэрээр, амен.