Амьдралынхаа туршид хичээх нь
Арванхоёрын Тѳлѳѳлѳгчийн Чуулгын
Ахлагч Даллин Х.Ѳүкс
СБС-ийн Залуу Насанд Хүрэгчдэд Зориулсан Галын Дэргэдэх Ярилцлага
2005 оны Тавдугаар сарын 1
Оукланд, Калифорни
Ах, эгч нар минь, би ѳѳрийн талархлаа найрал дууныханд сүнслэг урам ѳгсѳн, сэтгэл хѳдѳлгѳм хѳгжмийнх нь тѳлѳѳ илэрхийлж байна. Мѳн Ерѳнхийлѳгч Стивен Эдгрений танилцуулгад баярлалаа.
Би Оукландад байгаадаа баяртай байна. Энд байгаа болон бусад газруудад цуглараад буй та бүхэнд ирсэнд тань талархлаа илэрхийлмээр байна.
Миний бие 18–30 насныханд хандан ярьж байгаадаа их баяртай байна. Учир нь хамгийн бага охин маань болон 28 ач нарын маань 15 нь энэ насныханд багтдаг юм. Иймд би энэ насныхны талаар онцгойлон сонирхож байдаг билээ.
Ѳдѳр Бүр Сургаалаар Амьдар
Та нарт хандан ярьснаар би ирээдүйн тѳлѳѳ ярьж байна. Та нар бол бизнес, боловсрол, шинжлэх ухаан, хот, муж, үндэстний болоод Сүмийн ирээдүйн удирдагчид юм. Эдгээрээс илүүтэй та нар бол Сүмийн гэр бүлүүдийн удирдагчид.
Энэ оройд бэлтгэхдээ би СБС-ийн залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлагад ѳгѳгдсѳн сүүлийн яриаг судалсан юм. Энэ нь Хоёрдугаар сарын 6-ны ням гараг байсан бѳгѳѳд цуглаан нь Бригам Янгийн Их Сургуулийн Марриот тѳвд болсон билээ. Харин яригч нь Арванхоёрын Чуулганы Ахлагч Рассел М.Нелсон байсан. Яриа нь гэгээрэм болоод сэтгэл хѳдѳлгѳм байлаа.
Ахлагч Нелсон та нарыг “ѳѳрсдийгѳѳ одоо байгаагаараа биш, харин 50 жилийн дараа ямар байж болохоор тѳсѳѳл” хэмээн уриалсныг та нар санаж байгаа. “Одооноос 50 жилийн дараа гэхэд та нар ямар хүмүүс болсон баймаар байна?” гэж тэр асуусан. Дараа нь тэрээр “Итгэл ба Гэр бүл”-ийн талаар нэгэн агуу захиасыг ѳгсѳн. Тэрээр ѳѳрийнхѳѳ болон хайрт хамтрагч Данцелийнхаа амьдралын талаар ѳгүүлж боловсрол олохын тулд удаан зүтгэсэн талаараа ярьсан. Бурханы хаант улсыг эхэнд тавин хамтын амьдралдаа гаргасан шийдвэрүүдийнхээ талаар бас ярьсан. Итгэл нь “[тэдний] гэр бүлийн амьдралын алтан гадас” хэмээн тэрээр хэлсэн билээ. Түүнчлэн анагаахын сургууль тѳгсѳѳд 12 гаруй жилийн дараа л орлого олж эхэлснээ хуваалцсан. Тэр үед тэд аль хэдий нь 5 хүүхэдтэй болсон байж. Нелсон эмчийн мэргэжлээ эзэмших удаан хугацааны явцад тэдний гэр бүлээрээ урагшлахын тулд гаргасан итгэлийн чармайлт, золиослолыг та нар тѳсѳѳлж чадах байх. (Итгэл ба Гэр бүл үз [СБС-ийн залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага 2005 оны Хоёрдугаар сарын 6], 1–2.)
Хэрэв та нар Ахлагч Нелсоны 4 сарын чуулганд ѳгсѳн гайхамшигт яриаг санаж байгаа бол ѳнгѳрсѳн 2 сарын 6-ны СБС-ийн яриаг уншаад миний сэтгэл яагаад хѳдѳлснийг ойлгох байх. Тэрхүү яриандаа Нелсон ах ѳѳрийн хайрт хамтрагчдаа зүйрлэшгүй хүндэтгэл магтаалыг үзүүлсэн ба үүнээс ердѳѳ 6 хоногийн дараа эхнэр нь гэнэтийн байдлаар нас барсан юм. Үнэхээр Ахлагч Нелсоны заасанчлан, амьдралд санаандгүй явдлууд тохиолддог бѳгѳѳд бидний хувьд 50 жилийн дараа ямар хүмүүс болох талаараа бодоод зогсохгүй, мѳн түүнчлэн гэнэт тэнгэрийн гэртээ очихоор дуудагдвал бэлэн байхаар ѳдѳр тутмын амьдралаа ѳнгѳрѳѳх нь чухал юм.
“Тэдгээрийг Ѳѳрсдѳѳ Үйлдэхэд Анхаарагтун”
Ѳнгѳрсѳн долоо хоногт би Арванхоёр Чуулгын нэгэн гишүүнтэй ѳнгѳрсѳн дѳрвѳн сарын чуулганд ѳгсѳн яриануудынхаа талаар бусдаас хүлээн авсан сэтгэгдлүүдийн тухай ярьж байсан юм. “Таны яриа үнэхээр таалагдсан шүү” гэж найзад маань хэн нэгэн хэлж л дээ. Энэ нь бид хоёрын сонсохыг хүсдэг үгс бишээ гэдэг дээр бид хоёрын санаа нийлж байлаа. “Би тэр яриаг таалагдуулах гэж ѳгѳѳгүй юм. Намайг зугаацуулагч гэж бодсон юм байхдаа?” гэж тэр хэлж билээ. Чуулгын маань ѳѳр нэг гишүүн ярианд маань нэмэрлэж: “Энэ чинь надад нэгэн сайн сургаал дэлгэрүүлэгчийн түүхийг санагдуулж байна. Нэг сонсогч нь түүнд ‘Таны ѳнѳѳдрийн номлол надад үнэхээр таалагдлаа’ гэхэд тэр, ‘Тийм бол та намайг ойлгосонгүй’ гэжээ.”
Энэ дѳрѳвдүгээр сарын чуулганаар та нар намайг порнографийн талаар ярьсныг санаж байгаа байх. Хэн ч миний яриаг “таалагдсан” гэж хэлээгүй, бүр нэг ч хүн. Үнэндээ үүнд надад ч таалагдах зүйл огт байгаагүй юм.
Их Эзэний ажлыг урагшлуулахын тѳлѳѳ Сүнсний нѳлѳѳн дор бэлтгэгдэн, Ерѳнхий Эрх Мэдэлтнүүдээр, Ерѳнхий чуулган дээр ѳгѳгддѳг яриа нь таалагдуулахын тѳлѳѳ бус юм гэдэг зарчмыг заахын тулд саяхан болсон яриануудын талаар би хэллээ. Урамшуулахын тѳлѳѳ, гэгээрүүлэхийн тѳлѳѳ, сорихын тѳлѳѳ, эсвэл засаж залруулахын тѳлѳѳ тэдгээр нь ѳгѳгддѳг. Энэ нь Их Эзэний Сүнсний нѳлѳѳн дор хүлээн авагдах учиртай ба сонсогч нь суралцаж энэ талаар юу хийх ёстойгоо Ариун Сүнснээс хүлээн авдаг.
Бэнжамин хаан энэ зарчмыг ойлгосон ба үүнийг тайлбарласан юм. Мозаягийн эхний хэдэн бүлэгт агуулагддаг түүний агуу яриа ийн эхэлдэг:
“Ах дүүс минь, энэ ѳдѳр миний та нарт ярих тэр үгсийг маань сонсож чадахын тул, та бүгд ѳѳрсдѳѳ чуулжээ; ѳѳрѳѳр хэлбэл та нарыг нааш ирж миний ярих тэр үгсийг тохуурхахыг би зарлиг болгоогүй, харин та нар намайг сонсогтун, мѳн та нар сонсож болохын тулд сонороо дэлгэгтүн, мѳн ойлгож болохын тул зүрхээ нээгтүн . . .” (Мозая 2:9).
Энэхүү бошиглогч-хааны зааснаар, бид Их Эзэний зарлагын үгсийг сонсохоор ирэхдээ “үгийг нь тохуурхахаар” бус юм. Үүнээс гадна, сонсож болохын тулд сонороо дэлгэн, ойлгож болохын тулд зүрхээ нээх нь бидний үүрэг билээ. Түүнчлэн бидний ойлгохоор эрэлхийлэх зүйл нь тэрхүү захиасын дагуу юу хийх вэ гэдэг нь байх учиртай. Бэнжамин хаан ингэж л хэлж байсан гэж би итгэлтэй байна, учир нь тэрээр цааш нь хэлэхдээ: “мѳн эдүгээ, хэрэв та нар эдгээр бүх зүйлд итгэвэл тэдгээрийг ѳѳрсдѳѳ үйлдэхэд анхаарагтун” (Мозая 4:10). Энэхүү Хишиг ѳдѳр намайг та нарт ярих үед энэ зарчмыг санаж байгаарай.
“Амьдралын Туршид Тууштай, Тогтмолоор Хичээх нь”
Би энэ яриагаа “Амьдралынхаа Туршид Хичээх нь” гэж нэрлэсэн юм. Энэхүү нэрийг 1952, 1956 онуудад АНУ-ын ерѳнхийлѳгчийн тѳлѳѳ Демократ намаас нэр дэвшиж байсан, Иллиной мужийн захирагч асан Адлай И.Стивенсоны хэлсэн үгнээс иш татсан юм. Тэрээр сайн хүн байсан ба Двайт Д.Айзнхауэр гэгч ихэд нэртэй ѳрсѳлдѳгч байгаагүйсэн бол тэр ерѳнхийлѳгч болох байсан байх.
Америкийн сайн үйлсийн тѳлѳѳх нэгэн байгууллагын хурал дээр Стивенсон эх оронч үзлийн талаар дараах мэргэн үгийг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, бидэнд хэрэгтэй зүйл нь “сэтгэл хѳдѳллѳѳр гэнэтийн хэтрүүлсэн зүтгэл биш, харин амьдралынхаа туршид тууштай, тогтмолоор хичээх” нь юм гэжээ. (Илтгэл 1952 оны 8-р сарын 27-нд тавигдсан, John Bartlett-ий эмхэтгэл, Familiar Quotations-ий, 13-р хэвлэл. [1955], 986). Энэ нь надад их таалагддаг—“сэтгэл хѳдѳллѳѳр гэнэтийн хэтрүүлсэн зүтгэл биш, харин амьдралынхаа туршид тууштай, тогтмолоор хичээх.” Энэхүү эх оронч байдлын тухай хэлэгдсэн үгнээс сургаалийг хэрхэн дагахыгаа суралцая.
Зарин хүмүүс сургаалийг дагахдаа “сэтгэл хѳдѳллѳѳр гэнэтийн хэтрүүлсэн зүтгэл”-ийг гаргаад, дараа нь удаан хугацаагаар больж, эсвэл тасалданги, тогтмол бишээр ханддаг. Бид сургаалийг дагахдаа “амьдралынхаа туршид тууштай, тогтмолоор хичээх” хэрэгтэй юм.
Тэгвэл зарилгуудыг дагахдаа, гэрээнүүдээ сахихдаа болон Их Эзэнд үйлчлэхдээ “амьдралынхаа туршид тууштай, тогтмолоор хичээх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь цагийнхаа 100 хувьд, 100 хувь Хожмын Үеийн Гэгээнтэн байна гэсэн үг юм. Судрын үгсээр, энэ нь Бэнжамин хааны ѳѳрийн хүмүүстээ: “Христ Тѳгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг ѳѳрийнх нь байлгахаар лацдаж болохын тул, би та нарыг хичээнгүй мѳн гуйвшгүй байж, үргэлж сайн үйлүүдээр бялхаасай хэмээнэ” (Мозая 5:15) гэж хэлсэн зааврыг дагана гэсэн үг юм. Энэ нь эцэг Лихайгийн эргэлзэж буй хүүдээ: “Ай Их Эзэний зарлигуудыг дагахдаа чи энэ хѳндий мэт тууштай бас гуйвшгүй бас хѳдѳлшгүй байгаасай!” (1 Нифай 2:10) гэсэн нь бас мѳн.
“Амьдралынхаа туршид хичээх” нь нэгэнийг тууштай болон тогтмол, гуйвшгүй болон хѳдѳлшгүй байхыг шаарддаг. Ѳѳрсдийнхѳѳ хийсэн гэрээнүүдийг сахиж, удирдагч нараа, Их Эзэний зарц нарын ѳгсѳн заавруудыг тууштай дагаснаар бид тѳлѳѳлѳгч Паулын бичсэнчлэн, “цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн аливаа номлолын салхинд туугдахгүй” байж болно. (Ефес 4:14) Энэ нь бидний жишиг ба зорилго бѳгѳѳд гуйвшгүй байдлын жишиг нь биднийг аливаа хэтрүүлэгээс зайлсхийхийг шаарддаг. Гүйцэтгэл маань хэт бишрэгчийн үе үеийн 120 хувь бус, үнэнч зарцын тууштай 100 хувь байх ёстой.
Олон жилийн ѳмнѳ Бригам Янгийн Их Сургуульд байсан нэгэн эрхэм багш маань хэт бишрэгч гэдгийг ингэж тодорхойлсон юм: “Хэт бишрэгч гэдэг нь ѳѳрийн зорилгыг мартаад, гэхдээ түүндээ хүрэх гэж 2 дахин чармайж байгаа нэгэн юм.” Энэ тодорхойлолт нь миний амьдралд нэгэн сайн удирдамж байсаар ирсэн ба одоо үүнийг би та нарт санал болгож байна. Ѳѳрийн хичээл зүтгэлийг үе үеийн хэтрүүлгээр, эсвэл “танаас илүү ариун” хэмээсэн бусад баталгаагаар нотлохыг бүү оролдоорой. Бид аравны нэгийг тѳлдѳг. Аравны нэг нь 8 хувь, ялангуяа тасалданги эсвэл гэнэтийн хэтрүүлсэн 12 хувь бус харин байнгын 10 хувь байх учиртай гэдгийг бид мэднэ.
Энэ нь надад БЯИС-ийн ерѳнхийлѳгч байхад Ерѳнхийлѳгч Харолд Б.Лий санааг нь зовоосон зүйлийнхээ талаар надад хэлж байсныг санагдуулж байна. Провогийн Ариун Сүмийг онцгойлон адислахын ѳмнѳхѳн, ойрхон Ариун Сүмтэй болсноор БЯИС-ийн зарим оюутнууд Ариун Сүмд ойр ойрхон орох гээд хичээлээ орхигдуулах вий хэмээн тэрээр санаа зовж байгаагаа надад хэлсэн юм. Оюутан байх үеийнхээ гол зорилго болох хичээлүүдээ орхигдуулахгүйн тулд Ариун Сүмийн үйлчлэл мэт нандин зүйлс ч мэргэн ухаан, эмх замбараанд хийгдэх хэрэгтэйн чухлыг оюутнууд ойлгосон эсэхт анхаарал хандуул хэмээн тэрээр намайг БЯИС-ийн гадасны ерѳнхийлѳгчтэй хамтран ажиллахыг хүссэн юм.
Сайн Зарчмыг Хэтрүүлэхийн Уршиг
Арваад жилийн ѳмнѳ би “Хүчирхэг Талууд Маань Бидний Сул Тал Болж ч Магад” гэдэг сэдвээр ярьсан. (Ensign, 10 сар. 1994, 11–19). Бид нэг сайн зарчмыг болон зарлигийг хэтрүүлэн дагахад юу болдог талаар би ярьж 20 жишээгээр иш татсан. Захирагч Стивенсоны хэлснээр “сэтгэл хѳдѳллѳѳр гэнэтийн хэтрүүлсэн зүтгэл” биш харин амьдралынхаа туршид тууштай, тогтмол хичээх гэсэн ѳнѳѳдрийнхѳѳ уриалгадаа 5-ыг нь хэрэглэе.
Эхний жишээ маань эх оронч үзлийн тухай байг. Эх орноо хайрлах нь хэтэрвэл бидний сүнсэнд халтай байж болно. Зарим иргэдийн эх оронч үзэл (ѳѳрсдийнх нь тодорхойлсноор) нь тэдний гэр бүл, сүм гэх мэтийн бусад хариуцлагуудыг нь давамгайлахаар хэтэрсэн байдаг. Жишээлбэл, байлдаанд хувиараа бэлдэж, эсвэл хувийн армид элссэн эх оронч гэгч хүмүүсийн тухай сонсогддог. Тэд эх оронч хэмээх нэг тал руу дэндүү хазайснаар Сүмээс холдон, итгэлийн тунхагийн дагуу бидний захирагдах ёстой улсын удирдагч нараас ѳѳрсдийгѳѳ тусгаарлан сүнсээ хохироодог.
Миний хоёр дахь жишээ нь Есүс Христийн тодорхой нэг зарлигт л ѳѳрсдийгѳѳ бүрэн зориулдаг хүмүүсийн тухай юм. Энэ нь гэр бүлийн түүхийн ажилд хэт тѳвлѳрѳх, эсвэл үндсэн хууль, засгийн газрын талаар ер бусаар бодлогшрох мѳн ѳѳр ямар нэгэн зүйлд хэт их санаа тавих байж болно.
1971 оны Аравдугаар сарын ерѳнхий чуулганаар ѳгсѳн мртагдашгүй яриандаа Ахлагч Бойд К.Пакер сайн мэдээний бүрэн дүүрнийг тѳгѳлдѳр хуурын даруулуудтай зүйрлэсэн. Хүмүүс “нэг л товчлуурт татагдаж болно” ѳѳрѳѳр хэлбэл “дахин дахин тоглогдсон” зарчмыг сонсохыг хүсдгийг тэрээр бидэнд сануулаад цааш нь тайлбарлахдаа:
“Арай илүүг мэдмээр зарим гишүүд дуртай нэг, хоёр товчлуурыг сонгож аваад тасралтгүйгээр дуугаргадаг. . . . Тэд сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг умартан, дуртай нотоо сонгохыг илүүд үздэг. Ийнхүү энэ нь хэтэрч мѳн мушгигдаад тэднийг урвалт тийш хѳтѳлдѳг.” (Teach Ye Diligently [1975], 44).
Их Эзэн Шейкер бүлгийн гишүүдийн талаар хэлсэн шиг, “Тэд нар үнэнийг бүхлээр нь биш, зѳвхѳн нэг хэсгийг нь л мэдэх хүсэлтэй байдаг” (С ба Г 49:2) хэмээн эдгээр хүмүүсийг ч хэлж болно. Иймээс дуртай товчлууртай байхаас болгоомжил. Хэрэв нэг л товчлуурыг дарснаар сайн мэдээний бүрэн тѳгс аялгууг эвдвэл, та амьдралынхаа туршид тууштай болоод тогтмолоор хичээхээсээ гажуудаж байгаа хэрэг билээ.
Сайн зарчмыг хэтрүүлэн хэрэгжүүлэхийн уршигтайн талаарх эдгээр жишээг хэлэх зуураа би ѳѳрийн дутагдлын нэгийг хүлээх ёстой. “Шинийг туршихад анхных нь биш бай, хуучныгаа орхиход сүүлчийнх нь биш бай.” гэх хуучны хэллэгийг та нар сонссон байх. Ѳнѳѳ үеийн компьютер гэх мэтийн технологийн гайхамшгийн тал дээр, хуучныгаа орхих сүүлчийнх нь би байх гэж бодож байна.
Учир нь би одоо ч гар бичгийн машин хэрэглэдэг. Тавь гаруй жилийн турш би үе үеийн бичгийн машинуудын тусламжтайгаар яриануудаа бэлдэж, захиа, бичээсүүдийг бичиж ирсэн. Хэдэн жилийн ѳмнѳ түшиж тулдаг, хуучин ганц машин маань ажиллахаа больсон юм. Шинэ машины эрэл маань амархан биш байв.
Гар бичгийн машины дараа цахилгаан бичгийн машины технологийн үе гарч ирсэн. Харин би тэр үеийг алгассан. Дараа нь миний нарийн бичиг Маржи МакНайтийн энэ ярианы маань олон хувилбарыг бэлдэхдээ хэрэглэсэн шиг нарийн чадалтай компьютер гэгч гарч ирсэн. Дэлгүүрт одоо үүнийг л зардаг болсон тул жижиг гар бичгийн машин асуухад минь залуу худалдагч үг дуугүй ширтэн зогсохыг хараад гайхах хэрэггүй байсан биз. Нэг залгуураас нѳгѳѳд залгахаар бариад явж болох авсаархан цахилгаан бичгийн машиныг нэг хүн олоод миний хайж байгаа зүйл мѳн эсэхийг асуусан юм.
Эцэст нь, зѳѳврийн гар бичгийн машин гэж юу болохыг мэддэг буурал үстэй эзэнтэй нэгэн жижгхэн дэлгүүрийг би оллоо. Тэр ч бүү хэл түүний арын агуулахад нь нэг байсан ба би ч баяртай нь аргагүй худалдан авч билээ. Эзэн нь миний үүгээр юу хийх гэж байгаа талаар сонирхож байв. Тэрээр дэндүү зелдэгхэнээр таамаглан асуусан юм. Шинэ бичгийн машиныг минь надад ѳгѳнгѳѳ тэрээр, “Эдгээр нь нэг их зарагдаад байдаггүй юм. Та зэлүүд газраар их аялдаг байж таарна.” гэж билээ.
Би сэтгэлийн хѳдѳллѳѳр гэнэтийн хэтрүүлсэн зүтгэл болон тууштайгаар хичээх хоёрын хоорондох ялгааны гурав дахь жишээгээ авья. Ѳѳрийн эзэмших бүхнээ Их Эзэний ажилд золиослоход бэлэн байх нь яах аргагүй амьдралаа зориулсан гэсний тэмдэг юм. Үнэндээ энэ бол бидний нандин газарт хийдэг гэрээ билээ. Гэхдээ энэ нь Их Эзэн болон түүний удирдагчдын тухайн үед биднээс шаардсан золиослолд хамаатай байна. Бид Алматай санал нийлэн “Ѳѳрийнхѳѳ дуудагдсан тэр ажлыг гүйцэтгэхээс илүүг би яагаад хүсэх билээ?” хэмээх ёстой. (Алма 29:6) Аравны нэг, мацаг барилтын ѳргѳлѳѳ ѳгѳх, томилогдсон дуудлагаа хийх нь хангалттай биш хэмээн үздэг тэдгээр нь золиослох хүслээсээ үүдэн хэт ихээр золиослуулах урсгал бүлгийн буруу замаар хѳтлѳгдѳх нь амархан байдаг. Энэ нь миний яриад байгаа “гэнэтийн хэтрүүлэг” юм.
Дѳрѳв дэх жишээ нь зорилгын тухай юм. Ѳѳрсдийн зорилгодоо анхаарлаа тѳвлѳрүүлснээр хүчийг олж болдог. Бид бүгд л үүний үр жимснээс хүртэгчид. Гэсэн ч зорилго дээрээ хэт их анхаарал хандуулснаар хүн зохистой арга гэж юу болохыг умартаж болох юм. Ингэснээр магтууштай, тууштай чармайлт нь уршигтай гэнэтийн хэтрүүлэг болон хувирч болно
Гэнэтийн хэтрүүлсэн зүтгэлээс зайлсхийн, тууштай хичээх хэрэгтэйн тав дахь жишээ нь санхүүгийн талаар юм. Бид ядуустай хуваалцахаар зарлигдуулсан билээ. Энэхүү Христийн үндсэн үүргийг хэтрүүлэн биелүүлнэ гэж байх уу? Тийм ээ болох юм. Би үүнийг харсан. Ѳѳрсдийнх нь гэр бүлд хэрэгтэй цаг хугацаа, эд хѳрѳнгийг ядууст ѳгѳх үүргийнхээ дагуу хэтрүүлэн зарснаар гэр бүлээ ядууруулсан хүмүүсийг та нар ч харсан байж болох юм.
Хуучны үгээр бол бид тарианыхаа үрийг идчихэж болохгүй. Ингэсэн тохиолдолд бид дараа жилдээ үр тарьж, ургац хураан гэр бүлээ тэжээж мѳн ядууст ѳгѳх боломжгүй үлдэнэ. Ѳѳрийн хүмүүсийн ѳлссѳнийг хооллож, нүцгэнийг хувцаслан, ѳвчтэйг эргэн, асрахыг зарлиглаж (Мозая 4:26 үз) Бэнжамин хаан хүмүүстээ хандан “эдгээр зүйлүүд мэргэн ухаанд мѳн эмх замбараанд хийгдсэн болохыг мэдэгтүн, учир нь хүн ѳѳрт буй хүчнээс илүү хурдан гүйх нь шаардлагатай биш юм” хэмээн сануулсан. (ш.27; С ба Г 10:4 үз)
Эдгээр таван жишээгээ дуусгахын ялдамд нэгэн сэрэмжлүүлгийг бас хѳндѳх хэрэгтэй байна. Гэнэтийн хэтрүүлгээс зайлсхийж, тууштайгаар хичээхийн зарчим нь бүх зүйлд дунд хэмжээнд байх ёстой хэмээн ойлгогдож болох юм. Гэхдээ тийм биш. Аврагч маань биднийг бүх “зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаар” үйлчлэн (С ба Г 4:2), “мѳнхийн баялгийг хичээнгүйлэн эрэлхийлж” (С ба Г 68:31), мѳн “Есүсийн гэрчлэлдээ үнэнч бай” (С ба Г 76:79) хэмээн зарлигласан. Хэрэв бид бүлээн бол Тэр биднийг амнаасаа гаргаж хаях болно гэсэн байдаг. (Илчлэлт 3:16 үз) Жишээнүүдийн маань гол санаа нь, бид ѳѳрсдийн зориулалт, амлалт болон чармайлтдаа гуйвшгүй бѳгѳѳд тууштай байх ёстой гэдэг нь юм.
Болзоо ба Нийлж Явахын Ялгаа
Амьдралын туршид тууштайгаар хичээхийн чухлыг болон зарчмуудыг хэтрүүлэхийн уршгийг үзүүлэхийн тулд би хэдэн жишээ татаж үзлээ. Хэрэв би та нарыг энэ тал дээр ѳѳрсѳд дээрээ дүгнэлт хийхийг ухуулахдаа амжилт олоогүй бол сүүлчийн сэдэв маань харин чадах байх.
Хоёр долоо хоногийн ѳмнѳ Бригам Янгийн Их Сургуулийн тѳгсѳлтийн үеэр ѳгсѳн яриандаа Ахлагч Ѳрл С.Тингий та нарын насны залуучуудын талаар Тайм сэтгүүлийн саяхны нэг дугаарт хэвлэгдсэн ѳгүүллээс иш татсан билээ. Үүнд тэрээр 18–25 насныхны үеийг “тусгай, тусгаарлагдмал амьдралын үе шат, идэр наснаас насанд хүрэгчдэд шилжих ѳвѳрмѳц үе мѳн зарим нь илүү хэдэн жилийг насанд хүрэгчийн хариуцлагыг хойшлуулах замаар ѳнгѳрѳѳх болсон” хэмээн хэлсэн байв. (Lev Grossman, “Grow Up? Not So Fast,” Time, 1 сар. 24, 2005, 44). Энэ ѳгүүлэл нь шилжилтийн насны эдгээр хүмүүсийг “байнгын идэр насныхан, . . . хорин хэдтэй Петер Панчууд” хэмээн дүрсэлсэн. (х.42) Энэхүү жишээгээ тэрээр БЯИС-ийн тѳгсѳгчид болон тэдний гэр бүлийхэнд илүү хандуулан, “зарим тѳгсѳгчид . . . гэр бүл болон гэрлэлтийн хариуцлагыг хүлээх талаар эргэлздэг” тухай ярьсан. (нээлтийн үг, 4 сар. 21, 2005)
Гэрлэлт, гэр бүл гэх мэт насанд хүрэгчдийн хариуцлагыг хойшлуулах тал үнэндээ манай ХҮГ залуучуудын дунд харагдаж байна. Сүүлийн цѳѳн хэдэн арван жилд гэрлэлтийн дундаж нас нэмэгдэн, ХҮГ гэр бүлээс тѳрж буй хүүхдүүдийн тоо цѳѳрч байна. Гурван сарын ѳмнѳ Ахлагч Нелсоны ѳгсѳн Итгэл ба Гэр бүл гэсэн сэдэвтэй яриа энэ талаар байсан бѳгѳѳд энэ нь түүнчлэн миний “Амьдралынхаа Туршид Хичээх нь” гэсэн сэдвийн маань нэг хэсэг юм. Иймээс надад хойд Америк дахь ХҮГ ганц бие залуучуудын хоорондох харилцаанд тохиож буй явдалд санаа зовж байгаа хэдэн зүйл байгаагаа илэрхийлье.
Мэдлэг бүхий ажиглагчид их сургуулиуд дээр болон залуу эрэгтэй эмэгтэйчүүдийн дунд болзох гэдэг нь ерѳнхийдѳѳ байхгүй болоод байгааг мэдээлжээ. Энэ нь “нийлэх” гэгч нэр томъёогоор солигдсон байна. (Bruce A. Chadwick, “Hanging Out, Hooking Up, and Celestial Marriage,” Brigham Young University 2002–2003 Speeches [2003], 1–8 үз) Та нар энэ юу болохыг мэдэж байгаа. Гэвч дунд болон үүнээс ахмад насны эсвэл үүнийг мэдэхгүй тэдгээрт би тодорхойлж ѳгье. Нийлэх гэгч нь хэд хэдэн охид, залуус хамтдаа нийлэн ямар нэг үйл ажиллагаа хийхийг хэлдэг. Энэ нь болзооноос огт ѳѳр юм.
Дунд ба үүнээс ахмад насны бус тэдгээрийн заримын тѳлѳѳ би болзоо гэж юу болохыг бас тодорхойлох хэрэгтэй байж болох юм. Нийлэхтэй адилгүйгээр болзоо гэдэг нь ямар нэг багийн спорт биш. Энэ нь хоёр хүн нүүр нүүрээ тулан танилцаад гэрлэлтэнд хүргэж болох түр зуурын харилцаанд орохыг хэлдэг.
Чухам юу болзоог ховор зүйл болгочих воо? Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ юу нѳлѳѳлж болохыг хэлбэл:
- 1. Дэлхийн ѳнѳѳгийн байдал гэр бүлийн амлалтын эсрэг хүчтэйгээр сѳрѳн явж байна. Жишээлбэл, хуулийн дагуу салах нь амархаг болж, хүүхэд тѳрүүлэх нь ховорджээ. Энэ байдал нь Эцэгийн хүүхдүүдийнхээ тѳлѳѳ гаргасан тѳлѳвлѳгѳѳний эсрэг байх чѳтгѳрийн тѳлѳвлѳгѳѳг дэмждэг нь илэрхий. Энэхүү тѳвѳвлѳгѳѳ нь гэрээнүүд болон амлалтаа биелүүлэх дээр тогтдог. Биднийг амлалтаа биелүүлэхээс холдуулдаг хүчин зүйлс болгон нь уг тѳлѳвлѳгѳѳнд оролцох чадварыг маань багасгадаг. Болзоо нь хэдхэн цагийн турш ч гэсэн амлалтыг шаарддаг. Харин нийлж явах нь ямар ч амлалтыг шаарддаггүй ба ялангуяа эмэгтэйчүүд нь хоол байраар хангаж байгаа тохиолдолд эрэгтэйчүүдээс бол бүр ч үгүй.
- 2. Эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдтэй ижил түвшинд байгаа нь болзохыг багасгах хүчин зүйл болжээ. Эмэгтэйчүүдийн боломжууд нэмэгдэн, зарим нь илүү биеэ даасан болсны зэрэгцээ, тэднийг дорд үздэг гэж ташаа ойлголт тѳрүүлэхгүйн тулд зарим эрэгтэйчүүд болзоонд урих гэх мэт угийн эрэгтэй хүнийхээ үүргүүдийг хүлээхээс дургүйцэх болж.
- 3. Ганц бие хүмүүсийн талаар телевизийн хѳтѳлбѳрүүд дээр нийлж цаг нѳгцѳѳхийг их гоёор харуулдаг.
- 4. Болзооны утга учир, ач холбогдол нь ѳѳрчлѳгдѳж, болзоонд явахад үнэ шаардагддаг болжээ. Ѳсвѳр насны хүүхдүүдийн маань дунд энэ байдлыг би ажигласан. Ямар нэг шалтгаанаар ахлах сургуулийн хѳвгүүд охидыг болзоонд, ялангуяа тѳгсѳлтийн үдэшлэг гэх мэт онцгой үйл явдалд урихын тулд ямар нэг онцгой, үнэ бүхий зүйлийг хийх ёстой гэж боддог болсон бѳгѳѳд охид ч урилгыг нь хүлээн зѳвшѳѳрѳхдѳѳ мѳн л нэг онцгой, үнэтэй зүйл хийх ёстой гэж боддог болжээ. Түүнчлэн болзоо нь ямар нэг үнэтэй бүтээгдэхүүн мэт. Далаад оны үед БЯИС-ийн талбайд нэг иймэрхүү зүйл харагдсан. БЯИС-ийн хѳл бѳмбѳгийн талбайн урд хэсэгт суусан нэгэн хос найзуудаараа үдийн хоол авчруулаад идэж байсныг би санаж байна.
Энэ бүхнээс болж болзох нь илүү хүндрэлтэй байдаг болж. Урилга нь сүртэй болзоо нь үнэтэй болох тусам болзоо нь ховордоод байна. Тэрчлэн болзоо нь сүржин бас ховор болох тусам энэ нь дотно харилцаа болон үргэлжилсэн амлалтыг бий болгох гээд байгаа мэт санагдах болсон юм шиг. Энэ нь болзоог бүр л ховордуулна. Аав ээж, ѳвѳѳ эмээгийн чинь үеийнхний жирийн, хямдхан урилга болох утсаар яриад урина гэдэг нь алга болжээ. Нэг иймэрхүү маягаар ярьдаг байв. “Чи ѳнѳѳ орой юу хийх гэж байна? Хоёулаа кинонд явах уу?” эсвэл, “Хотын тѳвѳѳр хамтдаа алхах уу?” Ийм хямдхан болзоо нь байнгынх байж болох ба үргэлжлүүлсэн амлалт хийх шаардлаггүй тул сүрдмээр биш юм.
Энгийн болон олон тохиодог болзоо нь эрэгтэй, эмэгтэй хоёрт аль алинд нь хүрээгээ илүү тэлж, бусдыг илүү таньж мэдэх боломжийг ѳгдѳг. Хуучин цагийн болзоо нь эсрэг хүйстнийхээ хүнийг мэдэж болох нэгэн сайхан боломж байлаа. Энэ нь харилцан яриаг дэмждэг ба нүүр тулсан байдалд бусадтай хэрхэн харьцдаг, мѳн бусад хүмүүс ѳѳртэй чинь хэрхэн харьцаж байгааг ажиглах боломж ѳгѳх болно. Энэ дотно харьцааг хэрхэн эхэлж, үргэлжлүүлэхийг сурах боломжийг бас ѳгдѳг. Эдгээрийн аль нь ч олуулаа нийлж цаг нѳгцѳѳхѳд тохиолддоггүй.
Ганц бие ах, эгч нар минь, энгийн болзооны загварыг дагацгаа, интернэтийн чатаас болон хосыг олж ѳгдѳг үйлчилгээ хийдэг газраас хүнээ хайх хэрэггүй. Энэ нь уршигтай байж болох ба адаглаад шаардлаггүй, үр дүнгүй юм.
Болзох нь цѳѳрч, олуул нийлэн явахад нѳлѳѳлж буй бас нэгэн хүчин зүйл байна. Олон жилийн турш Сүм 16 нас хүрэхээс ѳмнѳ болзоонд явахгүй байхыг ѳсвѳр насныханд зѳвлѳсѳѳр ирсэн. Магадгүй зарим нь, ялангуяа эрэгтэйчүүд энэ мэргэн зѳвлѳгѳѳг хэтрүүлэн, 26, бүр 36 хүртлээ болзохгүй байхаар шийдсэн бололтой.
Эрэгтэйчүүд ээ, хэрэв та нар номлолоосоо бууж ирчихээд, 15 настайдаа дагахыг заалгаж байсан охин, хѳвгүүний харьцааг дагасаар байгаа бол одоо ѳсѳх цаг чинь болжээ. Зоригоо чангалаад хос болох хэн нэгэнийг хай. Олон охидтой, олон болзоонд явж эхлэн, тэр дундаас таарах нэгэнтэй дотносож эхэл. Энэ нь гэрлэх цаг ба Их Эзэн залуу охид, хѳвгүүддээ үүнийг хүсдэг юм. Эрэгтэй хүмүүс эхлүүлэх үүрэгтэй бѳгѳѳд залуус та нар одооноос үүнийгээ хийж биелүүлж эхэл. Болзоо гэж юу болохыг хэрэв та нар мэдэхгүй бол дараах тодорхойлолт тусалж магадгүй юм. Би үүнийг 18 настай ач охиноосоо сонссон юм. “Болзоо” нь дараах 3 шалгуурыг давах ёстой үүнд: (1) урьдчилан тѳлѳвлѳгдсѳн, (2) нѳхцѳл бүрдсэн, (3) хоёроор хосолсон.
Залуу эмэгтэйчүүд ээ, хэт их нийлэн цаг нѳгцѳѳхѳѳс зайлсхий, энгийн, хямд, болон олон удаагийн болзоог дэмж. Эмэгтэйчүүд та нар ѳѳрсдѳѳ хоолыг нь бэлдэж ѳгѳѳд, залуусыг олноороо нийлэн цаг нѳгцѳѳхийг бүү дэмж. Ашиглагч нарыг битгий хоолло. Үе үе олноороо нийлэн цагийг ѳнгѳрѳѳх нь зүгээр л дээ гэхдээ үүнийг эсрэг хүйстнийхэнтэйгээ харьцах гол харьцаа болгож байгаа залуусыг та нар харвал хоол хүнсээ цааш тавин, хаалгаа түгжиж байх нь дээр гэж би бодож байна.
Хэрэв ингэхээр шийдвэл хаалган дээрээ “Болзоонд явах боломжтой” гэсэн тэмдгийг ч бас ѳлгѳсѳн нь дээр. Залуу эмэгтэйчүүд минь, эдгээр ичимхий залуус та нарыг энгийн, хямдхан болзоонд урихад нь боломжийг олгоорой. Ингэхийн тулд болзоо гэдэг нь заавал дотносох зорилготой гэсэн бодлоос зайлсхийх хэрэгтэй юм. Хэрэв бид залуусыг илүү олон дахин болзоонд урьдаг болгомоор байвал, болзоо гэдэг нь үргэлжилсэн амлалтыг шаардах шаардлаггүй юмаа гэдгийг хоёр талаасаа ойлгох хэрэгтэй. Эцэст нь охидууд минь, хэрэв болзоонд явахаас татгалзаж байгаа бол үүнийгээ найрсгаар хэлээрэй. Тэгэхгүй аваас ичимхий, сандарсан гуйгчийг няцаан, цаашид болзоонд асуудаггүй нэгэн болгочих вий. Энэ нь ѳѳр хэн нэгэн охиныг хохироож болох юм.
Ганц бие залуу найз нар минь, эсрэг хүйстнийхэнтэйгээ харилцах харилцаагаа хѳл бѳмбѳг гэх мэт ширүүн спортыг л номхотгож чадах нийлэн цаг нѳгцѳѳхѳд биш харин гэрлэлтэд хѳтлѳх болзооны загварт шилжүүлээрэй. Гэрлэлт нь хүүхдүүдийг гарч иртэл л лав бүлгийн харилцаа биш байдаг.
Эгч нар аа, ганц бие залуусын хариуцлагын талаар голлон ярьсан маань та нарт таалагдсан шиг байна. Одоо тэгвэл та нарын талаар хэдэн үг хэлье.
Хэрэв та нар гэрлэж болох нэгэнийг хүлээгээд л цагийг ѳнгѳрѳѳж байгаа бол үүнийгээ зогсоогоорой. Та нарт энэ амьдралд гэрлэх боломж олдохгүй ч байж болох иймд хүлээхээ болиод, урагшил. Боловсрол, туршлага, тѳлѳвлѳгѳѳтэйгѳѳр ѳѳрийгѳѳ амьдралд, бүр ганц бие хүний амьдралд ч хамаагүй бэлтгээрэй. Аз жаргал дээрээс чинь буун ирэхийг бүү хүлээ. Үйлчлэл болон сургалтаар үүнийг эрж хай. Ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдралыг босго. Их Эзэнд найд. Амьдралын туршид гаргах хичээл зүтгэл чинь Бэнжамин хааны “Их Эзэний нэрийг ѳдѳр тутам дуудан . . . тэр ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогс” хэмээх сургамжийн дагуу байх ёстой. (Мозая 4:11)
“Тэд Ѳѳрсдийгѳѳ Захирдаг”
Эгч нар аа, одоо би нэгэн туршлагатанг та нарын ѳмнѳ урья. Энэ бол миний эхнэр Кристен. Бид гэрлэхээс ѳмнѳ тэрээр 35 жилийг ганц бие насанд хүрэгчийн амьдралаар туулсан юм. Би түүнийг бидний ѳмнѳ гарч ирж, зүрхнийхээ үгнээс хуваалцаач хэмээн урьж байна.
Кристен Ѳүкс эгч: Ахлагч Ѳүкст баярлалаа. Би тавь гараад хүнтэй гэрлэсэн бѳгѳѳд яг л “хѳгшин” охины үлгэр жишээ болж буй мэт санагдаж байна. Юуны түрүүнд Тэнгэрлэг Эцэг чинь та нарт ямар их хайртай билээ гэдгийг би хэлэхийг их хүсэж байна. Бид Оукландад байгаа ба эндээс зам гараад байдаг айлчлагчдын тѳв рүү номлолын Ерѳнхийлѳгч Роберт Бюмантай миний бие хамт явсан юм. Христийн хѳшѳѳ болоод Амьд Христ тунхагийг хараад зүрх минь дүүрч билээ. Энэ бол та нарын цаг. Үүнийг үр дүнтэй болгохын тулд Тэнгэрлэг Эцэгтээ зориул.
Цагаатгалын талаар Ерѳнхийлѳгч Пакерийн хэлсэнд би их дуртай. Цагаатгал гэдэг нь амьдралын маань эцэст л хэрэг болдог зүйл биш. Энэ нь бидний ѳдѳр тутмын амьдралд тохиож байдаг. Үүнийг би ганц бие эгч нартаа хандаж хэлж байна. Үүнийг үр дүнтэй болго.
Сүмийн гэр бүлүүдийн дунд удаан хугацаагаар ганц бие явна гэдэг бол үнэхээр хэцүү асуудал. Энэ ямар байдгийг би мэднэ. Тавин насны минь тѳрсѳн ѳдрѳѳр хадам ах маань нэг сонин уншиж байгаад надад “Энэ сонинд хэлснээр бол халдлаганд ѳртѳн амь алдах боломж чинь 50 насандаа гэрлэх боломжоос чинь илүү байдаг юм байна” гэж хэлж байсан юм. Түүнийг ингэж хэлэхэд болзоо хийх нь хэцүү гэдгийг би мэдэж байсан. Ядаж л энэ нь дайран халдах үйл ажиллагаа биш болохоор би бууж ѳгѳѳгүй юм.
Би түүнчлэн та нарт тогтвортой бай гэж хэлмээр байна. Ганц бие эмэгтэйн хувьд урагшилсаар байх хэрэгтэй байлаа. Доктрант зэрэг авч ажилдаа нэндүү их цагийг зарснаар би сайн хүн байхаа мартсан байв. Энд сууж буй бүх хүнд хандан, та нарын нэн тэргүүнд тавих дуудлага чинь эцэг, эх байх явдал юм гэдийг үргэлж санаарай гэж хэлэх ёстой санагдана. Дотоод авъяас болох хайр, үйлчлэлээ хѳгжүүл. Ганцаараа байхдаа эдгээрийг би хайж олох хэрэгтэй болдог байлаа. Харин одоо бол орой болгон гал тогооны ѳрѳѳнѳѳс үүнийг олох боломжтой болсон юм. Би үүнд хязгааргүй талархдаг.
Бидний амьдралын хүнд цагууд надад бодогдож байна. Гэр бүлтэй ч бай ганц бие ч бай энэ нь тохиолдох л зүйл. Хүүхэд чинь хүнд ѳвчтэй юмуу эсвэл дотно нэгэний чинь үхэл хагацал, мѳн ганцаардал амьдралыг чинь ноёлох мэт санагдаж болно. Хүүхдээ алдаж, ѳѳрийн зүгээс юу ч хийж чадахгүй ѳвчин эмгэгт автаж болно. Гэвч би та нарыг Тэнгэрлэг Эцэгтээ тѳвлѳрхийг гуйж байна. Хиламан 3:35-д хэрэв бид зүрх сэтгэлээ Бурханд зориулбал бидний бүх үйлдэл биднийг ариусгаж, бүх л цагт адислагдах болно гэсэн байдаг.
Та нар бол энэ дэлхий дээрх миний хайртай хүмүүс юм. Та нар надад их дотно санагддаг. Учир нь би та нарын оронд байх ямар байдгийг мэддэг ба ингэж удаан хугацаагаар явсан юм.
Энэ бол амьд Бурханы Сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдгийг би мэднэ. Үнэхээр Түүний сүм юм. Бидэнд амьд бошигогч Гордон Б.Хинкли байгаад би гүнээ талархаж байна. Бүхнээс илүүгээр би хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг байдгийг мэднэ. Намайг хайрлах хэнч үгүй үед тэр миний хамгийн сайн найз минь болж байсан юм. Үүнийг би Есүс Христийн нэрээр хэллээ, амэн.
Ахлагч Даллин Х.Ѳүкс: Кристенд баярлалаа. Ах эгч нар минь, бидний хэлсэн ямар нэг зүйл санааг тань зовоосон бол одоо миний хэлэхийг анхааралтай сонсоорой. Магадгүй та гэрлэлтэнд хүргэж болох болзооны эхлэлийг тавих хэрэгтэй хэмээн миний хэлсэнд санаа зовсон залуу эрэгтэй, эсвэл амьдралдаа урагшлах хэрэгтэйн талаар хэлсэн зүйлд сэтгэл түгшсэн залуу эмэгтэй байж болох юм.
Хэрэв ѳѳрт чинь энэ зѳвлѳгѳѳнүүд онцгой шалтгаанаар хамаарахгүй гэж үзэж байгаа бол надад захиа битгий бичээрэй. Яагаад би ийн гуйж байгаа вэ? Иймэрхүү зѳвлѳгѳѳнүүдийн маань учир ѳѳрсдийн онцгой нѳхцѳл байдлаа тайлбарлан, үүнд нь тэдгээр зѳвлѳгѳѳнүүд хамаарахгүй гэдгийг надаар баталгаажуулахыг хүссэн олон тооны захиаг би гишүүдээс авах болсон юм.
Би ийм захианд яагаад хангалттай тайвшралыг хариу болгон ѳгч чаддаггүйгээ тайлбарлахын тулд ерѳнхий тушаалд санаа нь зовнисон нэгэн хүний талаар хуваалцая. “Хүн бүү ал” (Египетээс гарсан нь 20:13) гэсэн зарлигийг дурдсан нэг яриаг би ѳгсѳн юм. Дараа нь нэг хүн над дээр уйлж ирээд ѳѳрт нь ямар ч найдлага байхгүй хэмээв. “Юу гэсэн үг вэ?” хэмээн би асуулаа.
Тайлбар нь, тэрээр Солонгосын дайны үед автомат бууч байсан ба дайсны талын дайралтын үеэр түүний буу хүний амийг олноор нь устгаж байж. Цогцсууд дэндүү ѳндѳрт овоорсон байсан тул дахин галлаж болохын тул холдуулах шаардлагатай болж байжээ. Тэрээр зуу гаран хүнийг алсан ба дээрх тушаалын талаар миний ярьсныг сонссон учир там руу явах нь зайлшгүй болсон гэж бодсон байв.
Миний хэлсэн та нарт хамаарахгүй гэж үзэж байгаа бол тэр хүнд ѳгсѳн хариултаа та нарт ч ѳгье. Ерѳнхий эрх мэдэлтнийхээ хувьд ерѳнхий зарчмыг заах нь миний үүрэг билээ. Ингэхдээ би хамаарахгүй байж болох бүхий л нѳхцѳл байдлыг тодорхойлохыг хичээдэггүй. Зарим дүрэмд хамааралгүй байж болох шалгаанууд бий. Жишээ нь, байлдаанд, хуулийн дагуу албадуулагдан алах нь зарлигийг зѳрчиж байгаа хэрэг биш гэж бид итгэдэг. Гэсэн ч ѳѳрийн нѳхцѳл дээр миний бодлыг эрэлхийлэхийн хэрэггүй. Би ерѳнхий зарчмуудыг л заадаг. Ѳѳрийн тань байдалд хамаарах эсэхийг та нар ѳѳрсдѳѳ шийд. Үүнийг Их Эзэнтэй хувиараа шийдэх учиртай.
Бошиглогч Иосеф Смит адил зүйлийг арай ѳѳр үгсээр хэлсэн юм. Хэн нэгэн түүнээс ийм олон янзын хүмүүсийг хэрхэн захирдаг талаар нь гайхан асуухад тэрээр: “Би тэдэнд зѳв зарчмуудыг зааж харин тэд ѳѳрсдийгѳѳ захирдаг” гэжээ. (John Taylor, “The Organization of the Church,” Millennial Star, 11 сар. 15, 1851, 339). Энэхүү яриандаа би та нарт зѳв зарчмыг заасан ба та бүхнийг ѳѳрсдийгѳѳ захирснаар эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг урьж байна.
Ах Эгч нар минь, та нартай хамт байх үнэхээр сайхан байлаа. Ѳнѳѳдрийн яригдсан зүйлс зүрх сэтгэлд чинь орж, Ариун Сүнсний хүчээр ойлгогдон, зүдэрснийг тайвшруулж, тайвширсныг зүдрээн, амьдралыг тань адислах болтугай хэмээ би залбирч байна.
Энэ бол Есүс Христийн Сүм. Бидэнд дахин амилах баталгаа болон мѳнхийн амьдралыг хүртэх боломжийг ѳгѳхийн тулд Тэрээр Гетсеманид мѳн Калварид аймшигт зовлон эдлэн амиа ѳргѳсѳн билээ. Хараагаа ѳндѳрсгѳн, амьдралынхаа туршид тууштай, тогтмолоор хичээн ѳдѳр бүрийн үүргээ гүйцэтгэ хэмээх Их Эзэний тушаалыг биелүүлэхийг эрэлхийлэхэд маань Их Эзэн бидний хүн нэг бүрийг адислах болтугай. Энэ бол Есүс Христийн Сүм, санваарийн хүчээр, сургаалийн бүрэн дүүрнийг тээсээр хожмын ѳдрүүдэд сэргээгдсэн билээ. Тийнхүү би ѳѳрийн гэрчлэлээ хуваалцахын хажуугаар Их Эзэний адислалуудыг миний тэнгэрлэг найзууд та нарынхаа дээрээс бууж ирэхийг Есүс Христийн нэрээр гуйж байна, амэн.