The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside
Arrow icon acting as a button to Previous Page Previous      

“Шашингүй дэлхий дэх итгэл ба үйл хөдлөл”

Бишоп Кэйт Б.Макмулин
Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх
2006 оны арваннэгдүгээр сарын 5, Залуу Насанд Хүрэгчдэд зориулсан СБС-ийн галын дэргэдэх ярилцлага • Бригам Янгийн Их Сургууль

Бишоп Кэйт Б.МакмулинХайрт ах эгч нар аа, өөр өөр амьдралтай, янз бүрийн газраас ирсэн та нарыг энд цугласныг харахад мөн түүнчлэн бид дэлхийн өнцөг булан бүрд цугласан хэмээн бодоход ямар гайхамшигтай юм бэ. Энэхүү галын дэргэдэх ярилцлагыг дахин нэвтрүүлэх үед ч сүм даяар залуу насанд хүрэгчид цуглаж, яг үүнтэй адил оролцох болно. Энэ нь үнэхээр гайхамшигтай юм.

Өнгөрсөн сард болсон ерөнхий чуулган дээр нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон юм. Дэлхийн ихэнх хэсэг үүнийг мэдээгүй өнгөрсөн ч үнэнийг мэддэг мөн хайрладаг тэдгээрийн хувьд энэ нь тэнгэрийн мянга мянган аянгын дуу чимээ мэт мартагдахааргүй байсан юм.

Хаалтын хэсгийг эргэн санацгаая. Мормон Табернеклын Найрал Дуучид нэгэн танил дууллыг дуулсан юм:

Энэ үед биднийг удирдан залах
Бошиглогч илгээсэнд баярлалаа.
Оюун бодол санааг гийгүүлэх
Сургаалаа өгсөнд тань талархъя.
1

Чуулганы Төв байранд цугласан эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүд энэхүү дуулалд өгүүлсэн адислалд талархаж хүндэтгэл үзүүлэн гэнэт нэгэн зэрэг боссон билээ. Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн, Бурхан Мөнхийн Эцэг мөн түүний Хайрт Хүү тэнгэрээс ярьсан бөгөөд Иосеф Смит бол бошиглогч байсан, өнөө үед Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли Их Эзэний бошиглогч гэдэгт талархаж буйгаа илэрхийлэн босож зогссон юм.

Энэ нь сүнсээр хөтлөгдсөн үйл явдал байлаа. Энэ нь Бурханы хаант улсын иргэд Ариун Сүнсний нөлөөн доор итгэлээ харуулсан! мөч байсан юм.

Тэр өдрийн өглөө Ерөнхийлөгч Хинкли өөрийнхөө хойшдын амьдралын талаар мөн эрүүл мэнд нь ямар байгаа тухайгаа ярьсан билээ. Ямар ч нөхцөлд итгэлтэй байдлын жишээ үзүүлдэг тэрээр Их Эзэний зорилгын тул өөрийнхөө үлдсэн амьдралаа зориулна хэмээн дахин амласан билээ. Тэрээр хэлэхдээ,

“Их Эзэн намайг амьдрахыг зөвшөөрсөн. Гэхдээ хэр удаан амьдрахаа би мэдэхгүй. Гэвч надад ямар ч хугацаа үлдсэн байсан өөрийн бүх хүч чадлаараа үргэлжлүүлэн үйлчлэх болно . . . .

“. . . Бид Их Эзэний хүслийн дагуу үйлдэх ёстой . . . . Дараагийн ерөнхийлөгч дуудагдах цаг болоход, энэ сүмийн Тэргүүн Түүний тааллын дагуу өөрчлөлт нь ямар ч саадгүйгээр хийгдэх болно. Иймээс бид итгэлээр урагшилдаг—энэ өглөө би итгэлийн тухай ярилцахыг хүсэж байна2 гэсэн билээ.

Түүний захиас цагаа олсон, бурханлигаар нөлөөлөгдсөн байсан юм. Энэ захиас нь амьдралын мөн чанар болоод Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд хэрхэн саад бэрхшээлүүдийг даван туулж чадах сүнслэг сануулга болон ирсэн билээ. Энэ нь нүгэл болон итгэлгүй байдал, шашингүй үзэлд ууссан дэлхийд өгөгдсөн юм.

Шашингүй үзэл

Шашинлаг бус боловсрол нь дэлхийн сайн сайхан амьдралд хувь нэмрээ өгдөг. Хамгийн өндөр түвшний шашинлаг бус мэдлэг нь ёс суртахуун, үүрэг хариуцлага, сүнслэг үнэн, итгэлийн нөхцөл байдалд өсч хөгждөг.

Өнөөдөр ихэнх хүмүүс шашингүй нийгмийг өөгшүүлж байна. Хүмүүс, улс үндэстнүүд шашингүй үзэлтэй байгаадаа бардамнан, “шашин, сүнслэг байдал, ариун зүйлүүдэд биш дэлхийн зүйлүүдэд”3 илүү анхаарах болжээ.

Дэлхийн ихэнх нь шашингүй үзэл нь тэнцвэртэй, шударга, эмх цэгцтэй засаглалын хэлбэр хэмээн үздэг. Тиймээс шашны зүйлүүдийг нийгэмд хавчин, иргэний эрх нь шүүх, хууль тогтоох явцад хамаарагдан, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хуулийн дагуу нөхөн төлбөр болон шийдвэрийг эрэлхийлж байна. Эцэст нь нийгмийн шашингүй үзэл нь мөнхийн амьдрал гэсэн ухагдахууныг үгүйсгэж, бүх зүйлийг эгэл дэлхийнх гэсэн ойлголтод багтаан, итгэлгүй дан ганц үйлсэд амархан найдах болжээ.

Энэхүү шашинлаг бус дэлхийд итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс байхад агуу их анхаарал болгоомж, маш их хүчин чармайлт шаардлагатай. Дэлхийн зүйлсээр дарагдахад хүмүүсийн мөн чанар нь эхлээд аливааг тэвчин, дараа нь өрөвдөн эцэст нь өөрсдөө түүндээ уусах явдал юм.4 Шашингүй үзэл нь хүмүүст нөлөөлсөн нь өнөөдрийн ийм үр дүнд хүрч байна.

Хүн төрөлхтний Гэтэлгэгч, Есүс Христэд итгэх итгэлгүй шашнаас ангид байх байдал, эсвэл эгэл дэлхий нь “бардам, хувиа хичээсэн, өөрчлөлтөөс зайлсхийдэг, хэт биеэ даасан, зөвхөн хүсэл, зуршил, сайшаал магтаалаар удирдагддаг тийм л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бий болгож байна. Ер нь эгэл хүн нь өөрсдийнхөө галын гэрэлд . . . алхдаг гэтэлгэгдээгүй бүтээл юм. Өөрийнхөө байгаа байдалд дасан, дэлхий дээрх муу муухай зүйлсийг өөртөө аван, буруу замаар будаа тээдэг.”5 “Төрөлхийн болон миний эгэл чанарт буй гэж хэлэх бүхий л хүмүүн . . . Бурхан үгүй мөн түүний эсрэг явсан” (Алма 41:11).

Шашингүй үзэл нь мөнхийн үзэл баримтлалыг үгүй болгож, итгэлгүй байдал уруу хөтөлдөг. Мюнихын Их Сургуулийн шашин судлаач профессор Волфарт Панненбергийн хэлснээр:

“шашингүй үзлий уур амьсгал нь Христийн шашинтан хүмүүсийн итгэл үнэмшлийг бууруулдаг.

. . . Бидний амьдарч байгаа энэхүү дэлхийд Христэд итгэгчдийн энгийг мэдлэг ч үгүй болдог. Христийн сургаалыг үгүйсгэхдээ бус маш олон хүмүүс тэдгээр сургаалууд нь юу гэдэг талаар ямарч ойлголтгүй байна. . . Христийн шашны талаарх мэдлэг нь хомсдох тутам Христийн шашныг эсэргүүцэх нь улам нэмэгдэж байна.

. . . Энэхүү бэрхшээлүүд нь үнэний мөн чанарыг гуйвуулан бодол санааг улам дордуулдаг. . . . Олон хүмүүс . . . Христийн сургаал нь хувь хүний тааллын дагуу батлагдаж, мөн батлагдахгүй ч байж болох эсвэл тэд мэдэрсэн мэдрэмжээ ярьдагтай холбоотой энгийн бодол санаа хэмээн үздэг.

. . . Шашинлаг бус нийгмийн үр дагавар нь мухардалд хүргэдэг.”6

Хүмүүний аливаа итгэл нь Христэд итгэх итгэлээр солигддог. Нийтлэг ба хувь хүний үзэл бодол нь бид хаанаас ирсэн бэ, энэ амьдралын дараа бид хаашаа явах вэ, энэ ертөнцийг юу удирддаг вэ хэмээх асуудлыг өөрсдөд нь хамааралгүй гэж боддог. Энэ байдал нь эмгэнэлтэй юм.

Тэнгэрлэг Эцэг ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. Сайн мэдээний сэргээлт нь Бүтээгч, Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христэд итгэх итгэлээр сэргээгдсэн. Энэ нь амьдралын зорилгын зөв ойлголтыг дахин авчирсан юм. 1831онд Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ:

“Иймийн тулд Их Эзэн бибээр дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас өөрийн үйлчлэгч бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн зарлигуудыг өгсөн бөлгөө; . . .

“Тэрхүү итгэл . . . дэлхий дээр өсөж болохын тулд буюу . . . .” гэж хэлжээ.

Энэ дэлхийн суурь тавигдах мөн бие махбодийг хүлээн авахаас өмнө бид түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтнодог байсан билээ (Үйлс 17:28). Амьдрал бол зөвхөн биологи гэсэн шашнаас ангид үзэл нь үнэнийг үгүйсгэдэг ч, бүх амьд бодгаль нь “Эхлэлд хүмүүн нь Бурхантай хамт байсан болой” гэдгийг үгүйсгэж чадахгүй. Энэ үнэн нь тодорхой мөн өөрчлөгдөшгүй.

Едений цэцэрлэгт бидний анхны эцэг эх болох Адам Ева хоёр байсан ба хүмүүн нь мөнх бус амьдралын туршлагаар төгс төгөлдөр болохын тулд ирсэн. Хуучин гэрээний үеийн бошиглогчид Аврагчийн зүйрлэшгүй цагаатгал хийсэн тэр үе, түүний агуу золиослол болон 1820 оноос эхэлсэн сэргээлтийн үеийг бошиглосон учир тэдний амьдрал нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр хүрээлүүлж, удирдуулсан юм.

Миний хайрт залуу найз нар аа, та нар дэлхийн үйл явдлуудтай зэрэгцэн алхаж байна. Өнгөрсөн зүйлүүд зөвхөн эхлэл, ирээдүйн зүйлүүд нь хараахан биелэгдээгүй байна.7 Юу болох, юу болох ёстойг итгэлээрээ үйлдсэнээр итгэлгүй байдлыг тань бууруулна. Энэ нь та нарын амьдралын нэг хэсэг мөн. Та нарын нандин үүрэг юм.

Итгэлийн үе шат

Их Эзэн хэллэхдээ, “Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал . . . . та нарт боломжгүй юм гэж байхгүй болно” гэжээ (Матай 17:20). Ерөнхийлөгч Хинкли бидэнд сануулахдаа:

“Бүхний эцэст, энэ Сүмд байгаа хамгийн гол эд хөрөнгө нь гишүүдийнх нь итгэл юм.”8

Энэхүү агуу ажлыг үргэлжлүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйл бол өсөн нэмэгдсэн итгэл юм. Үүнгүйгээр уг ажил урагшлахгүй. Итгэл байвал үүний хөгжилтийг хэн ч зогсоож үл чадна.9

Тийм итгэл нь ямар нэгэн мэдрэмж эсвэл мэддэг гэрчлэл, сүсэг бишрэлээс илүү зүйл юм. Жинхэнэ итгэл, бидний хайрт бошиглогчийн ярьсан тэрхүү итгэл нь энэ амьдрал дахь шударга байдал, ирэх амьдрал дахь авралыг бий болгодог. Энэ нь үнэн хийгээд амьд Бурхан, Түүний илгээсэн Есүс Христэд төвлөрдөг (Иохан 17:3-ыг үз). Энэ нь үнэнд тулгуурлаж, мэдлэгийн өмнө ирж, үйл хөдлөлөөр төгөлдөрждөг. Энэ нь мөнх бус хүмүүн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд лугаа адил байхыг ойлгож мөн биеэ авч явахыг шаарддаг. Энэ итгэл нь бид хүч, ноёрхол эрх мэдэлтэй байж, ямар эрэгтэй, эмэгтэй хүмүүс болох талаараа бодож мөн үйлдэх боломжийг олгож өгч буй агуу удирдах зарчим юм.10

Төлөөлөгч Иаков итгэлийн тухай хэлэхдээ:

“Учир нь хүн надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол . . . ямар ашигтай юм бэ?

“Тийм ээ, та нарт үйлсгүйгээр итгэлийг харуулсан гэж хүмүүн хэлж болох, харин Би хэлье, хэн нэгэн нь өөрийн итгэлээ үйлсгүйгээр үзүүл гэх мөн Би та нарт итгэлийг үйлсээрээ харуулах болно . . .

“ . . . Итгэл хэрэв үйлсгүй дан ганцаараа үхмэл юм . . .

“Үйлс нь итгэлийг бий болгож байгааг мөн үйлсээр дамжин итгэл нь төгс болж байгааг харж байна уу?” (ИСО Иаков 2:14—15, 17, 21).

Бид бенчмаркийн талаар маш их зүйл мэднэ. Бенчмарк бол “хэмжиж болох, харьцуулж болох зүйлүүдэд илүү өндөр жишиг тогтоохыг хэлдэг.”11

Есүс Христэд итгэх бидний итгэл нь үйлсээрээ төгөлдөрждөг. Үйлсээ харуулахад доорх дөрвөн үе шат бидэнд тусална. Үүнд: (1) сонголт хийх, (2) үнэнч туйлбартай байдлаа харуулах, (3) дуулгавартай байх (4) үйлчлэл үзүүлэх. Үүнийг тайлбарлахыг маань зөвшөөрнө үү.

Сонголт хийх

Нэгдүгээрт сонгох үе шат. Хожмын үеийн Гэгээнтнүүд “шударга, үнэнч, цэвэр ариун, сайн санаатай, ач буянтай байна гэдэгт итгэдэг. Хэрэв ямар нэгэн ач буянтай, сэтгэл татам, сайныг үйлдэх эсвэл бахархууштай зүйл байх аваас бид түүнийг эрэлхийлдэг” (Итгэлийн Тунхаг 1:13; налуу бичилт нэмэгдсэн).

Нэгэн залуу ахлагчийг Билл гэж нэрлэн жишээ авъя. Билл итгэлийн тунхгийг Хүүхдийн Хэсэгт байхдаа сурчээ. Тэр үүнд итгэсэн бөгөөд одоо ч үүндээ итгэдэг. Учир нь хэсэг хугацааны турш тэр порнографиас салж чадахгүй болжээ. Порнографи нь хүчтэй донтуулах дур хүсэл байдаг гэдгийг Билл мэджээ. Энэ бохир зүйлүүдтэй тулгарах бүрт Билл бие нь тавгүйтэж, санаа нь зовж, зохисгүй байдлыг мэдэрч байжээ.

Билл хэдэн долоо хоногийн өмнө Ерөнхий Чуулганд оролцсон юм. Түүнийг Чуулганы Санваартны хэсэгт сууж байхад Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли,

“Өнөө оройн энэ агуу цугларалтад оролцож байгаа эрэгтэй эсвэл залуу эрэгтэйчүүд дундаас өөрсдийнхөө амьдралыг илүү сайжруулж чадахгүй нэг ч хүн байхгүй. Ийм зүйл болох ёстой. Бид Бурханы санваарыг атгадаг . . .

“Энэхүү санваартай хамт үүнд зохистой байх үүрэг хариуцлага ирдэг юм. Бид бохир бодол санаагаа өөгшүүлж болохгүй. Бид порнографи үзэх ёсгүй. Бид хэзээ ч ямар нэгэн юмны гэм буруутан болох ёсгүй. Бид эдгээрээс дээгүүр байх ёстой. ‘Бурханы эрчүүдээ босоцгоо’ эдгээр зүйлсийг ардаа орхи, Их Эзэн таны хөтөч мөн дэмжлэг байх болно” гэж хэлэхийг сонссон юм.12

“Энэ нь миний хувьд итгэлээ харуулах цаг!” хэмээн Билл шийджээ.

Тэр нууц газар руугаа очиж, зохисгүй зургууд, кино, номнуудаа устгасан юм. Тэр муухай хөгжим мөн бохир зүйлүүд хадгалдаг номын сангаа цэвэрлэж мөн компьютераасаа бүх порнографийн хуудаснуудыг устгаж, түүнээс хамгаалах хамгаалалт байрлуулж, өөрийн хийсэн нүглийг дахин давтахгүйн тулд илүү нийтлэг зүйлүүдийг компьютертаа суулгав.

Билл Бурханы өмнө өөрийн алдсаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэр нүглээ наманчлах хүч чадал хийгээд амьдарлаасаа энэ муу зүйлийг зайлуулахын тулд чин сэтгэлээсээ залбирчээ. Тэр бишопоосоо болон хайртай хүмүүсээсээ тусламж эрэлхийлсэн юм. Эцэст нь “Миний хүү, чи зөв зам дээр байна” гэсэн мэдрэмжийг Билл мэдэрсэн билээ. Түүний хийсэн үйлдлийн учир түүний итгэл нь батжиж мөн хүчирхэгжсэн юм.

Гэхдээ хийгдэх ёстой маш олон зүйлүүд үлдсэн. Эдгээр нь мацаг барих, залбирах, судраас суралцах, гэмших сэтгэл байх болно. Үүнийг хийхэд бишоп тусламж үзүүлж чадах болно. Итгэлтэй байдал мөн эцэг эхийн болон хайртай хүмүүсийн залбирлууд нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно. Гэсэн хэдий ч бенчмарк нь Билл наманчлах итгэлийг хөгжүүлж эхэлснийг харуулж байна. Тэр зөв сонголтыг хийсэн!

Үнэнч туйлбартай байдлаа харуулах нь

Хоёрдугаарт, үнэнч туйлбартай байдлын үе шат. Хожмын үеийн Гэгээнтнүүд “Бурханы илчилсэн бүхэнд, түүний одоо илчилсээр буй бүхэнд итгэдэг бөгөөд Бурханы Хаант Улсын талаар олон агуу чухал зүйлийг илчлэх болно гэдэгт итгэдэг.”

“Бид Израилын жинхэнэ ёсоор нэгдэх цугларалт, арван омгийн дахин сэргээлтэд итгэдэг; Сион (Шинэ Иерусалим) Америк тивд бий болж (Итгэлийн Тунхаг 1:9–10); . . . эрэгтэй, эмэгтэй хүмүүс . . . бошиглолоор мөн бурханлиг эрх мэдлээр үүнийг авчрахаар Бурханаар дуудагдсан гэдэгт итгэдэг.

Энэ дэлхийн сууриас өмнө жинхэнэ бүхнээ зориулах чанар нь бурханлиг зорилготой нэгдэн нийлсэн юм. Зөв шударга өвөг дээдэс маань Тэнгэрлэг Эцэгийн ажилд өөрсдийнхөө амьдралыг зориулсан юм. Бид тэдний ариун ажлыг үргэлжлүүлэх итгэл хүлээсэн билээ.

Одоо та нарын зарим нь мэддэг нэгэн түүхийг ярья:

1856 онд Роберт, Энн Паркер хоёр дөрвөн хүүхдийн хамт Англи Улсаас Юта руу гэгээнтнүүдтэй нэгдэхээр явжээ. Солт Лейкийн хөндийд очиж Сионыг байгуулахад туслахаар цуглах хэрэгтэй гэдгийг бошиглогч хэлсэн юм. Мак-Артурын гар тэрэгний багийн гишүүдийн хувьд хүн бүр гэр бүлийнхээ үүргээс хуваалцах хэрэгтэй байв. Аав, ээж нь хүнд гар тэргээ татаж, Макси (12 настай) түлхэж, Марта (10 настай) бяцхан дүү Артураа (6 настай) асардаг байжээ. Бяцхан Ада (1 настай) дөнгөж алхаж эхэлж байсан бөгөөд тэргэн дотор явж байв.

Небраскагийн нэгэн газарт бяцхан Артур амрахаар суугаад унтчихжээ. Гэнэт шуурга босож гар тэрэгний багийнхан яарч, майхнаа барив. Тэгээд тэд Артурыг бусад хүүхдүүдтэй хамт байхгүй байгааг олж мэдэв.

Хэд хоног хайсан ч ямар ч үр дүн гарсангүй. Гар тэрэгний баг аяллаа цааш үргэлжлүүлэв. Энэ үед Роберт, Энн Паркер хоёр итгэлээ үйлсээрээ харуулжээ. Арчер Волтерс өдрийн тэмдэглэлдээ 1856 оны долдугаар сарын 2-нд: “Роберт ахын бяцхан хүү . . . алга болов. Аав нь түүнийг хайн буцаж явав” гэж бичжээ.

Робертыг явахад Энн түүний мөрөнд тод өнгийн улаан алчуурыг зүүн “Хэрэв чи хүүгийнхээ цогцсыг олбол энэ алчуураар боогоод оршуулаарай, хэрвээ амьд байвал алчуураараа туг болгон дохио өгөөрэй” гэж хэлэв. Энн бусад хүүхдүүдээ аван гар тэрэгний багтай цааш хөдлөв.

Роберт бяцхан хүүхдийнхээ төлөө залбиран, түүнийг дуудан ойн жимээр буцаад явав. Эцэст нь тэр нэгэн шуудан мөн худалдааны буудалд хүрч, модчин залуу эхнэртэйгээ хүүг нь асарч байгааг олж мэдэв. Бяцхан Артур болсон явдал болон айдсаасаа болоод өвдчихсөн байжээ. Гэхдээ Бурхан түүний хайрт эцэг эхийн залбирлыг сонссон юм.

Аяллынхаа туршид орой бүр Энн хүүхдүүдтэйгээ хамт тэднийг харуулдсаар байв. Гурав дах орой нь жаргаж байгаа нарны гэрэлд улаан алчуур нь туяаран харагдахад зоригт эх овоолсон элсэн дээр суув. Зургаан өдөр, зургаан шөнө явсны эцэст Энн маш их ядарсан учраас анх удаа унтав.13 Бурхан үнэхээр эелдэг мөн нигүүлсэнгүй байсан юм; тэдний үйлс нь үнэнч туйлбартай байдлыг харуулж, итгэл нь ариусч, тэд зүрх сэтгэлдээ баяртайгаар Гэгээнтнүүд “Бүгд нам гүн тайван байна” гэж дуулав.14

Бяцхан Ада буюу эмээ маань миний өвөө Бригам Янг Макмулинтай гэрлэсэн юм. Тэр хүүхдүүддээ Даниел Д.Мак-Артурын гар тэрэгний багтай гэр бүлээрээ тал нутгаар хөндлөн явж гарсан тухай хэзээ ч битгий мартаарай хэмээн захидаг. Улаан алчуурын түүх бол бидний түүх юм. Тэдний итгэлийн өв бас биднийх болсон юм. Иймээс бид үргэлжлүүлж мөн хүнд саад бэрхшээлүүдээ үүр цайхын өмнөх шүүдэр адил даван туулцгаая.15

Эдгээр эхэн үеийн гэгээнтнүүдийн бенчмарк нь: Тэдний үйлс итгэлийн лац, сүсэг бишрэл нь хойч үе нь даган дуурайх жишиг болсныг харуулж байна.

Дуулгавартай байдал

Гуравдугаарт, дуулгавартай байдлын үе шат. Хожмын үеийн Гэгээнтнүүд “Сайн мэдээний хууль болон ёслолуудыг дуулгавартай дагаснаар Христийн Цагаатгалаар бүх хүн төрөлхтөн аврагдах болно гэдэгт итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:3; налуу бичлэг нэмэгдсэн).

Шашингүй дэлхийд амьдарч байгаа тэдгээр хүмүүсээс төлөөлөл болгон нэгэн залуу хосоор жишээ авъя. Давид, Мичелл хоёр бие биенээ таньж мэдэхээс өмнө итгэлийн тунхгийн энэ хэсгийг мэддэг байжээ. Гэсэн хэдий ч тэд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа та нарын олонхид тохиолдсон тийм асуудалтай тулгарсан байна. Давид, Мичелл хоёр хорь гаруй насны залуус байв. Тэд хамтдаа байж мөн бие биедээ хайртай болжээ. Гэсэн хэдий ч тэд гэрлэлт болон гэр бүлийн талаар тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Тэд сургуулиа төгсөх эсвэл их мөнгө цуглуулах эсвэл хувийн зорилгуудаа олж мэдэх хүртэл гэрлэлтээ хойшлуулах ёстой юу?

Тэд бас хүмүүсийн дундах гэр бүл салалт болон дэлхий дээрх дайн дажин, үймээн, хүн амын тухай боддог байв. Тэдний гэрлэлт хэр амжилттай байх вэ? Тэд нар ийм дэлхийд хүүхэдтэй байх боломжтой юу?

Давид, Мичел хоёр минь, өөрсдийн итгэлээ ашигла! Санагтун: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Бурханаас заяагдсан . . .”16 “Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг” (Матай 19:6; С ба Г 132:19—20-ыг үз) “Үр хүүхэд бол Их Эзэнээс ирдэг бэлэг” (Дуулал 127:3)“ Дэлхий дүүрэн байна. . . мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй” (С ба Г 104:17-г үз).

Та нар үнэний мэдлэгтэйгээр үйлдэн мөн таны шударга үйлс итгэлийг тань төгөлдөржүүлэх болно. Таны амьдрал дүүргэгдэн, гайхамшигтай байх болно. Эцэг эхийнхээ сайн жишээг дага. Тэдэнд гэрлэхэд эд баялаг байгаагүй ч тэд эд баялгийг бий болгосон юм. Тэд бас дайн, үймээн самууны талаар санаа нь зовсон ч гэсэн итгэлээ хөгжүүлж чадсан билээ. Та нар ч мөн тэгэх ёстой! Гэрлэлт болон гэр бүлд боловсрол саад болоогүй, харин ч тэднийг хөгжихөд нь тусалсан юм. Тэдний өөрсдийнх нь зорилгын хувьд тэд бие биенийхээ мөн чиний мөн ах эгч мөн ач зээ нарынхаа сайн сайхны төлөө баяртайгаар нягт холбогдсон юм.

Та нарын эцэг эхэд амьдрал амархан байгаагүй. Тэд байгаа зүйлсээ гамнан хадаглах хэрэгтэй байсан юм. Тэд ч бас хариулж чадахгүй асуултуудтай тулгарч байсан ч Бүхнийг чадагч Бурханаар томилогдсон замыг тэд мэдэж мөн тэр замаар урагшилсан юм. Үүний улмаас одоо та нар илүү баян байна.

Бүх зүйл аль ч талаараа эгц уул лугаа адил байсан гэдгийг эдгээр түүхүүд та нарт дахин дахин сануулж байна. Гэвч тэдний үйлс тэдний итгэлийг ариусгасан юм.

Мэдээж тэд нас тогтсон хүмүүс. Тэдний үйл хөдлөл хөнгөн хуумгай, омголон биш байсан. Гэвч тэдний Бурханыг болон бие биенээ хайрлах хайр нь гүн хүндэтгэл хийгээд талархлыг харуулж байна. Амьдралын хүнд хэцүү бэрхшээлтэй үе нь тэдэнд мэргэн ухаан, талархал болон тэвчээрийг өгсөн. Бага мөртлөө чухал арга замуудаар тэд итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа юм (Еврей 11:1) гэдгийг амьдралынхаа эхэн үед мэдэх ёстой байсан юм. Гэвч тэд дуулгавартай байсан. Тэд итгэлээрээ Ариун Сүмд лацдагдан, үр хүүхдүүдээр адислагдаж, одоо тэд аз жаргалын үндэс нь юу вэ гэдгийг мэднэ. Дуулгавартай байдал нь тэнгэрээс адислалыг авчирдаг юм. Энэ нь таны эцэг эхэд биелэгдсэн шиг та нарт ч гэсэн биелэгдэх болно.

Үйлчлэл Үзүүлэх

Дөрөвдүгээрт, үйлчлэлийн үе шат. Хожмын үеийн Гэгээнтнүүд “Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд итгэдэг.

“Есүс өөрийн биеэр газар дэлхийд тохинуулан, дэлхий шинэчлэгдэн, диваажингийн алдар сууг хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг”(Итгэлийн тунхаг 1:1, 10).

Бид хүмүүсийн ухамсарлаж бодсоноос илүү Бурхан Тэргүүтний талаар мэддэг—бидний мэдэж байгаа зүйл бол үнэн юм. Үүнээс гадна, энэ дэлхий болоод түүний бүтээлүүдийн зорилгыг бид мэддэг. Биднийг мэдэж байгаа учраас Их Эзэн бидний мөрөн дээр үүнийг үүрүүлэхээр тэрхүү нандин үүргийг тавьсан, бид өөрсдийн гишүүнчлэлийн талаар хайхрамжгүй байж болохгүй.

Зарим хүмүүс хэтэрхий сүсэг бишрэлтэй харагдахаасаа ичиж идэвх султай болсноор уруу таталтад өртдөг. Тэд сүмийг хаант улсынх нь хувьд биш харин байгууллагынх нь хувьд авч үздэг.17 Бурханы хаант улсыг өвлөн авах онцгой эрхтэй залуусаа,18 өөрсдийн амьдралын төвд Бурханы Хаант Улс болон Сүмийн ажлыг байлгагтун. Үйлчлэхээр дуудагдахдаа “За” гэж хэлээд хамгийн сайнаараа үйлчил. Их Эзэний хэлсэн үгийг сонсогтун: “Иймийн тулд, дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, харин эхлээд Бурханы Хаант Улсыг байгуулахыг мөн түүний шударга байдлыг бий болгохыг эрэлхийл мөн тэдгээр бүх зүйлүүд та нарт нэмэгдэн өгөгдөх болно” (ИСО, Матай 6:38).

Дөрөв хоногийн дараа 11 сарын 9-нд Вилли гар тэрэгний багийн анхдагч нар Солт Лейкт ирсний 150 жилийн ой болно. Тэд маш их зовлон зүдгүүр мөн үхлийг амссан юм. Хүчтэй шуурга, хүнд хэцүү нөхцөл байдал нь олон хүмүүсийн амийг авч одсон ч —Аврагч тэднээс олныг нь аварсан юм.

Ливай Сааваж тэр өдөр ирсэн тэдгээр хүмүүсийн дунд байсан юм. Түүхэнд өгүүлэхдээ түүний итгэлтэй, шийдэмгий хөдөлмөрч байдал нь гэгээнтнүүдийг аварч, тэрхүү хөндийд аюулгүй хүрэхэд тусалжээ. Гэвч энэхүү үйлчлэл нь Ваяамонгийн их цасан дунд бүх зүйлээ зориулсан үйлчлэл байсан тухай өөр бүлэгт байдаг.

Ливай 1846 оны 6 сард 26 настайдаа баптисм хүртжээ. Бошиглогчийн өмнө зүг рүү хөдөл гэсний хариуд “бид огт мэдэхгүй, газар нутаг руу урт удаан хугацааны аялал хийхээр маш сайн бэлтгэсэн . . . бид төрөлх нутагтаа баяртай гэж хэлээд. . . өөрсдийн аяллыг баруун зүг рүү чиглүүлэн, юу тохиолдохыг ч мэдэлгүй, зөвхөн баруун хэсгийн Өндөр уултай газарт нэг ч хүний мөр гараагүй хэсэгт амьдрахаар явж байсан”19 гэж тэмдэглэлдээ тэрээр бичжээ.

1846 оны долдугаар сарын 16-нд Ливай болон бусад зоригтой эрчүүд Бошиглогчийн хүссэнээр Мормон Суманд нэгдэж, Аивогийн Каунсел Блафаас Калифорнийн Сан-Диаго уруу мөн Лос-Анжелес хүртэл 2000 гаруй миль явжээ. Тэндээс тэд халагдан гэр орон, гэр бүлээ хаана байгааг мэдэхгүй ч гэсэн Солт Лейкийн хөндий уруу явсан юм. Ливай Сааваж 1300 миль хад чулуу ихтэй, бартаатай замаар аялсан ч тэр эцэст нь Солт Лейкийн хөндийд ирсэн юм.

Ливай энд анхдагч нарын нэг болж, хүрэлзгэнэтэй тэмцэж мөн гэрлэж, хүүтэй болж мөн эхнэр нь хүүхэд төрүүлснээсээ хойш хэдэн сарын дараа нас барсан юм. Эхнэр нь нас бараад арван сар болж байхад, 1853 оны аравдугаар сарын чуулган болж тэр мөн хэсэг итгэлтэй ах нар Сиам руу (Одоогийн Тайланд Улс) сайн мэдээний номлолын ажлыг зохион байгуулахаар Бошиглогчоор дуудагдав.

Энэ удаа тэд Калифорнийн өмнөд хэсэг, Атлантын далай руу морин тэргээр явав. Тэд Сиам руу номлолдоо Сан Францискогоос Калкуто боомт хүртэл далайгаар явжээ. Ливайн 1853 оны нэгдүгээр сарын 29-ны тэмдэглэлд тэрээр энэхүү анхны номлогч нарын зүрх сэтгэлийг зэрвэс харуулсан юм. Тэр бичихдээ :

“Бидний хүрэх газарт минь хүргэхээр зөөлөн сэвшээ салхи хөлөг онгоцыг маань чиглүүлэн, догшин, гүн далайг гатлан урагшлуулан: Хайрт Эх нутгаа орхин явж. . . . Хүн бүр бодол санаандаа өөрийн гэр орноо бодон, хайрт эхнэр, хүүхдүүд, найз нөхөд, гэрээ санан. . . гэвч тэр одоо дэлхийн энэ хол хэсэгт дуудагдсан, юуны тулд? Асар их алт, мөнгө эсвэл дэлхийн сүр хүч, нэр хүндийн тулд уу? Үгүй, Үнэхээр үгүй! Харин хоцрогдсон, мухар сүсэгтэй үндэстнүүдийг аврахаар. . . үнэний захиасыг хуваалцан Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхын тулд юм. Удалгүй хүн бүр орондоо орж амарцгаав. Гэхдээ унтаж байсан ч, сэрүүн байсан ч түүний оюун өнгөрсөн үеийн тухай болон ирээдүйн талаар бясалган байсан юм.20

Ливай номлолынхоо дараа Массачусет, Бостоны замаар далайг гатлан, өөрийн төрсөн нутаг Огайо, Гринфилдэд гэртээ ирээд: “Би дэлхийг тойрчихлоо”21 гэж тэмдэглэлдээ бичжээ. Тэр Айово мужийн Айово хотод Вилли гар тэрэгний багтай нэгдсэн нь Сүмд болон түүнд мөн түүний гэр бүлд мөнхийн чухал түүхийн эхлэл болсон юм. Тэр амьдралынхаа турш үйлчлэл мөн золиослолыг үйлдсэн юм. Итгэл бишрэлгүй дэлхийд тэдгээр анхдагч нарын итгэл мөн үйлс нь гэрэлт цамхаг байсан бөгөөд тэдний үйлчлэл нь бидний дагах үйлчлэлийн загвар юм.

Санваартан Фредрик В.Фейберийн шинэчилсэн үгээр:

“Шорон, гал, сэлэм байсан хэдий ч
Бидний өвөг дээдсийн итгэл амьд;
Бид тэр агуу үгийг сонсох бүрт
Бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр хэр хурдан цохилох бол оо

Бүх үндэстнүүдэд
Бурханы үгийг тунхаглахаар бид хичээнэ
Бурханаас ирдэг тэр үнэн
Хүн төрөлхтөнд эрх чөлөөг мэдрүүлнэ.

Бидний бүх найз нөхөр мөн дайсан ч бай
Бид хайрлах болно,
Сайн үйлсээр, эелдэг үгсээр
Сайн мэдээг тэдэнд тунхаглацгаая.

Өвөг дээдсийн итгэл, ариун итгэл,
Үхтлээ итгэлтэй байцгаая!”
22

Хайрт ах эгч нар аа, би та нарт өөрийн гэрчлэлээ хуваалцъя. Бурхан тэнгэрт байдаг, түүний нэр нь Елохим бөгөөд Тэр өөрийн хүүхдүүдээ хаанаас ирж, хаана амьдарч байгаагаас үл хамааран бүгдийг нь мэддэг. Израилын Ариун Нэгэн, хүн төрөлхтний Гэтэлгэгч Есүс бол Түүний Хайрт Хүү. Иосеф Смит бол Бурхан, Түүний Ариун Хүүгийн дуу хоолойгоор, бошиглогчоор дуудагдаж мөн дэлхийд үнэний Сүм, Бурханы Хаант Улсыг сэргээхээр дуудагдсан юм. Бид эдгээр зүйлүүдийг мэдэж байгаа нь ямар их адислал вэ. Хайрт ах эгч нар аа, та нар их түүхийн уулзвар дээр зогсож байна. Та нар алдар суугийн хаант улсаас ирсэн. Итгэлдээ үнэнч байж, сайн ажлыг урагшлуулах нь та нарт байгаа гайхамшигтай давуу тал юм. Бошиглогчийн хэлснийг хий. Өнгөрсөн үе маань үүнийг хүлээж байгаа. Энэ үеийнхэн маань үүний тулд хадгалагдан ирсэн юм. Ирээдүй үе маань үүнээс хамааралтай. Ариун Сүнс та нарын алхам бүрийг удирдах болно.

Есүс Христийн нэрээр, амен.

Тэмдэглэл

1. “Бурхан минь Бошиглогч Илгээсэн Танд Талархъя,” Дуулал #. 36.

2. Чуулганы Мэдээ 2006 оны 9-10-р сар, 87; эсвэл Ensign, 2006 оны 11-р сар, 82; налуу бичлэг нэмэгдсэн.

3. Random House Webster’s Unabridged Dictionary, 2nd ed. (2001), “secular,” 1731.

4. Alexander Pope, An Essay on Man, epistle 2, line 220.

5. Book of Mormon Reference Companion, ed. Dennis L. Largey (2003), 582.

6. “How to Think about Secularism,” First Things, June–July 1996 оны Зургаа, Долдугаар сар, 27, 30 www.firstthings.com/ftissues/ft9606/articles/pannenbeg.html.

7. Boyd K. Packer, General Authority training meeting, 2006 оны 10-р сар; see William Shakespeare, The Tempest, ed. W. J. Craig, Oxford Shakespeare (1924), act 2 scene 1, line 261.

8. In Conference Report, 1991 оны 4-р сар, 74; эсвэл Ensign, 1991 оны 5-р сар, 54.

9. Чуулганы Мэдээ, 2006 оны 9-10-р сар, 90; эсвэл Ensign, 2006 оны 11-р сар, 85.

10. Joseph Smith, comp., Lectures on Faith (1985), 5, 8.

11. Random House Webster’s Unabridged Dictionary, “benchmark,” 193.

12. Чуулганы Мэдээ, 2006 оны 9-10-р сар, 66; эсвэл Ensign, 2006 оны 11-р сар, 60.

13. See Boyd K. Packer, Memorable Stories and Parables by Boyd K. Packer (1997), 4–6.

14. “Come, Come, Ye Saints,” Hymns, no. 30.

15. “Carry On,” Hymns, no. 255.

16. “Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг,” Ensign, Nov. 1995 оны 11-р сар, 102.

17. Neal A. Maxwell, in Conference Report, 1992 оны 10-р сар, 89; эсвэл Ensign, 1992 оны 11-р сар, 66.

18. “Carry On,” Hymns, no. 255.

19. In Levi Savage Jr. Journal, comp. Lynn M. Hilton (1966), xii.

20. In Levi Savage Jr. Journal, 5; налуу бичилт нэмэгдсэн.

21. In Levi Savage Jr. Journal, 59.

22. “Faith of Our Fathers,” Hymns, no. 84.

 
Arrow icon acting as a button to Previous Page Previous      
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy