Номлолын дуудлагууд
Номлогчийн амьдралд дасан зохицох нь


Номлогчийн бэлтгэл

Номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Elder missionaries

Их Эзэнд үйлчлэх дуудлагыг хүлээн авах зохистой мөн бэлэн байсанд тань баяр хүргэе. Номлогч болох хамгийн тохиромжтой үе одоо тохиож байна. Тэргүүн 3өвлөл: “Номлолын ажлаас илүү хүчирхэг эсвэл агуу их баяр баяслыг авчирдаг ажил гэж байхгүй. … Номлогч нэг бүрд ‘үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах’ (Moсе 1:39) чухал үүрэг хариуцлага байдаг” гэжээ (Миний сайн мэдээг номло [2004], v). Одоо Их Эзэнд 18–24 сар бүрэн цагаар үйлчлэх боломж танд байна.

Номлогчийн ажил нь амьдралын хуучин хэв маягаа ардаа орхиж, шинэ бөгөөд үл мэдэх ертөнцөд амжилттай байхад тань туслах ур чадваруудыг эзэмшихийг шаарддаг. Энэхүү өөрчлөлт нь сэтгэл догдлуулам мөн санаа зовоосон байж болно. Иймэрхүү мэдрэмжүүдийг мэдрэх нь элбэг тохиолддог.

Энэхүү өөрчлөлтийг номлолдоо таны баптисм хийх хэн нэгний хийж буй өөрчлөлттэй зүйрлэж болох юм. Шинэ гишүүн ба шинэ номлогч хоёулаа Христийн дагалдагчид болохын хувьд шинэ амьдралыг сонгохдоо өөрсдөд нь юу тохиолдож болохыг эсвэл юу хийхээ сайн мэдэхгүй ч өмнөх амьдралынхаа хэв маягийг орхих ёстойгоо ойлгодог. Хүмүүс шинэ нөхцөл байдалд ороход урьд өмнө гаргаж байсан зан авир ба хэвшил нь өөрчлөгдөх шаардлагатай болдог.

Үүнийг нэг номлогч “Сонирхогч маань Сүнсийг мэдэрсэн бөгөөд Аврагчийг дагахыг хүссэн. Гэвч тэр үүнийг хийж чадах болон хүлээн авах эсэхдээ санаа зовж байлаа. Тэрээр өөрт нь юу тохиолдох бол, үүнд би тохирох болов уу хэмээн санаа зовниж байсан. Түүний юу мэдэрч байгааг би ойлгож байлаа. Номлогч болоод би бас тиймэрхүү зүйлсийг мэдэрч байсан билээ. Би баярлаж мөн санаа зовж байсан бөгөөд эхэндээ би өөрийгөө хангалтгүй хэмээн боддог байж билээ. Сүнс надад тэр туршлагыг минь сануулсан бөгөөд түүнийг болон түүнд хэрхэн туслахаа ойлгоход минь надад тусалсан” гэж тайлбарласан байдаг.

Өмнө нь шүтдэг байсан шашин, нөхөрлөдөг байсан найз нөхөд ба дадсан зуршлаа орхихдоо шинэ гишүүн юу мэдэрдэг байсантай адил шинэ номлогчид ч гэр бүл, найз нөхөд болон дассан зүйлсээ орхихдоо ямар нэг хэмжээгээр сэтгэлийн дарамтад орж, санаа зовних явдал гардаг. Дассан зүйлсээ орхиж; хоол хүнс, цагийн хуваарь, хувцаслалт түүнчлэн ярих хэл нь хүртэл өөр номлогчийн амьдралыг эхлэх үед хэсэг зуур хэцүү байж болох юм. Энэ шинэ амьдралд дасан зохицох нь хэчнээн хүсэлтэй байсан ч аравны нэг төлж, мэргэн ухааны үгээр амьдрах болон Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад шинэ гишүүнд хэцүү санагддагтай яг адил юм.

Ийм зүйл тохиолдоход бүү гайхан цочирдоорой. Өөрийн амьдралыг Аврагчид бүрэн зориулан, ирэх адислалуудыг хүлээн авахдаа тэвчээртэй бай. Таныг энэхүү өөрчлөлтийг хийхэд Сүнс тантай хамт байж, шинэ номлогчийн үүрэгтээ дасан зохицоход тань тусална гэдгийг санаарай.

Шинэ туршлагуудад дасан зохицох нь

Шинэ нөхцөл байдалд орж буй олон хүний адилаар номлогчид Номлогчийг Бэлтгэх Төвд орох болон номлолын талбарт гарахдаа сэтгэл санааны дасан зохицох дөрвөн үе шатыг даван туулдаг.

1. Хүлээлт

  • Та саад бэрхшээлийг хүсэн хүлээх болно (1 Нифай 3:7-р шүлгийг үзнэ үү).

  • Та Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө илүү зорилго, үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ мэдэрнэ (3 Нифай 5:13-р шүлгийг үзнэ үү).

2. Санаанд оромгүй зүйлс тохиолдох

  • Та гэр орон, гэр бүл, найз нөхдөө санаж, тэр бүү хэл номлолд үйлчлэхээр гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлж магадгүй (Aлмa 26:27-р шүлгийг үзнэ үү).

  • Та нойр хулжих, хоолны дуршил өөрчлөгдөх эсвэл уур уцаартай болох зэрэг сэтгэлийн дарамтад орсны шинж тэмдгүүдийг анзаарч болох юм.

  • Та дүрэм журам ба хүлээлтэд шүүмжлэлтэй, тэвчээргүй хандаж магадгүй.

Ихэнх хүний хувьд эдгээр мэдрэмж нь хэвийн зүйл юм. Хэрэв та эдгээрээс нэг юм уу бүгдийг нь мэдэрч байгаа бол энэ нь түр зуурынх бөгөөд олон шинэ номлогч мөн ингэж мэдэрдэг гэдгийг ойлгоорой. Эдгээр мэдрэмж нь түр зуурынх бөгөөд та дасан зохицох болно гэдгээ ойлгон, “хичээх” хэрэгтэй.

Зураг
Two sister missionaries stuying the scriptures

3. “Би үүнийг хийж чадна”

  • Таны хүмүүст заах болон хэлний чадвар тань нэмэгдэж эхэлнэ.

  • Та номлолын дүрэм, журам болон хүлээлтийг хүсэлтэйгээр дагаж сурна.

  • “Дүрэм дүрмээр” (Исаиа 28:10; Moзая 4:27-р шүлгүүдийг үзнэ үү)-ийг сурснаар та өөртөө хүлээцтэй хандана.

  • Танд сэтгэлийн дарамтад орсон шинж тэмдгүүд илэрч байсан бол эдгээр нь багасах болно.

4. Өөртөө итгэлтэй байдал

  • Та өдөр тутмынхаа ажлыг чөлөөтэй удирдан явуулна.

  • Та өөрийн хүч чадал болон хувийн өсөлт хөгжлөө олж харна.

  • Амьдралд шат шатаар өгсөнө гэдэг нь юу гэсэн утгатай болохыг та ойлгоно (С ба Г 98:12-р шүлгийг үзнэ үү).

  • Та өөртөө илүү их итгэлтэй болж, бусдад үйлчлэхийг бүр их хүсэх болно.

Таны одоо хийж болох зүйлс

  • Бусдад үйлчлэх арга замуудыг ол. Номлолын ажил бол үйлчлэх дуудлага юм. Та түгшсэн эсвэл санаа зовсон үедээ эргэн тойрныхондоо үйлчлэх боломж олгохыг Бурханаас хүс. Өөрт тааламжгүй байгаа мэдрэмжүүдээ үл ойшоон харин сэтгэлд дулаахан үгс болон сайхан сэтгэлийн үйлдэл эсвэл нөхөрлөлөөр дутагдаж буй хүмүүст үйлчлэхэд анхаарлаа хандуул. (Миний сайн мэдээг номло, 168–169-р хуудсыг үзнэ үү.)

  • Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд анхаарлаа хандуул. Хувийн залбирал хийх, судраас судлах мөн сэтгэл санаа өргөх дуу хөгжим сонсож, патриархын адислалаа унших болон өөрт тохирох өөр бусад арга замаар дамжуулан Түүний Сүнсийг эрэлхийл. Та номлолын туршлагаасаа юуг хамгийн ихээр сурахыг хүсч байгаагаа өөрөөсөө асуун, үүнийг сурч эзэмшихэд Тэрээр хэрхэн туслах талаар тунгаан бод.

    Зураг
    Portrait of a happy, smiling, black missionary in his suit and tie and missionary name tag.
  • Буцаж ирсэн номлогчоос дасан зохицсон туршлагаасаа хуваалцан мөн үүнийг хэрхэн илүү хялбар аргаар даван туулж болох талаар зөвлөгөө өгөхийг хүс.

  • Робэрт К.Вагстаффын “Preparing Emotionally for Missionary Service” нийтлэлийг үзнэ үү (Ensign, 2011 оны 3-р сар, 22–26; LDS.org вэбсайт дээр бий).

  • Талархалтай байх хандлагаа хөгжүүл. Өдөр бүр юу зөв, юу сайн болох мөн өөрийнхөө тухай болон хүлээн авсан дуудлагынхаа сайн тал дээр цөөн хэдэн минут анхаарлаа төвлөрүүл. Номлолын дуудлагынхаа юунд нь яг талархалтай байгаагаа илэрхийлсэн талархлын залбирлыг өдөр бүр хий.

  • Өөртөө зөөлөн ханд. Өөр хэн нэгэнтэй ярилцахдаа хэлдэг тайвшруулах, сайхан үгсээр өөртэйгөө ярилцаж бай. Хүн бүр урам хугарч эсвэл алдаа гаргадаг. Их Эзэн биднийг ойлгодог гэдгийг мэдэж ав. Тэрээр чиний дэргэд суун, чамайг сонсож мөн дэмжиж байна хэмээн төсөөл. Тусламж ч, найдвар ч үгүй мэт санагдах мэдрэмж, түүнчлэн хүнд цээрлэл зэрэг нь Их Эзэнээс ирдэггүй гэдгийг сана.

  • Санаанд оромгүй зүйл тохиолдоход бэлэн бай. Таны номлолын туршлага өөр хэн нэгний номлолын туршлагатай адилхан байхгүй. Бүх зүйл таны яг төлөвлөсний дагуу эсвэл таны бодож байснаар болохгүй. Таны бодож байснаас огт өөр зүйлүүд тохиолдоно гэдэгт бэлтгэлтэй бай. Өөрийн хүлээлтийг дүгнэн цэгнэх нь өөрчлөлтөд илүү нээлттэй байж, дасан зохицоход тань туслах болно.

Эцэг эх эсвэл удирдагчидтайгаа ярилц

Тулгарах өөрчлөлтийн талаар бусадтай ярилцах нь танд тусалж болох юм. Дараах асуултуудын талаар эцэг эх, санваарын удирдагчид эсвэл буцаж ирсэн номлогч найз нартайгаа ярилцахад цаг гарга.

  • Өөдрөг үзэлтэй байх нь шинэ байдалдаа дасан зохицоход яагаад чухал вэ?

  • Бурхан хүмүүсээс хийж чадахгүй гэж бодсон зүйлүүдийг нь хийхийг шаардсан тухай судрын жишээнүүдээс бид юу сурч болох вэ? (Египетээс гарсан нь 4:10–12; Иеремиа 1:6–9; Aлма 17:10–12; 26:27; Ифер 12:23–27; Moсе 6:31–32).

  • Цагтаа унтаж, босох, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, дасгал болон хувийн залбирлаа тогтмол хийж байх нь яагаад чухал вэ? (Миний сайн мэдээг номло, Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамжийг үзнэ үү).

  • Хөгжилтэй байж мөн алдаа хийсэн үедээ өөртөө зөөлөн хандаж байх нь өөрчлөлт хийхийг амар болгодог.

  • Санаа зовнисон мэдрэмж нь урт хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг өөртөө хэрхэн сануулах вэ? Таны эцэг эх

  • ба найз нөхөд өөрчлөлтөд тань туслах юуг хийж чадах вэ?

  • Хэцүү үеүдэд өдрийн тэмдэглэл хөтлөх нь хэрхэн танд тусалж болох вэ?

  • Сэтгэл зовоосон бодол эсвэл мэдрэмжүүд алга болохгүй үед яавал дээр вэ?

Дүгнэлт

Номлогчдын хувьд дасан зохицох хугацаа шаардагдах нь хэвийн үзэгдэл бөгөөд ихэнхдээ үүнээс зайлсхийх аргагүй байдаг. Энэ нь хангалттай итгэл эсвэл гэрчлэлгүй байна гэсэн үг биш юм. Ихэнх шинэ номлогчдын хувьд амжилттай байхад шаардагдах ур чадваруудыг эзэмшихэд цаг хугацаа шаардагдана. Бошиглогч Иосеф Смитэд амьдралынх нь маш хүнд хэцүү үед өгсөн зөвлөгөөг санагтун: “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь” (С ба Г 122:7).

Та номлолд явахаар бэлтгэхдээ өөрчлөлтөд мөн бэлтгэх ёстой. Номлогчийн амьдрал та нарын туулж өнгөрүүлсэн бүх туршлагаас өөр байх болно. Гэхдээ, хэрэв та эерэг бодолтой байж, Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, өөртөө бас бусдад тэвчээртэй хандах ёстойгоо мэдэж байвал Их Эзэн таныг шагнаж мөн адислах болно. Тэрээр “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) хэмээн амласан билээ.