Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл
Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэлд тавтай морилно уу
Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэлд тавтай морилно уу


Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэлд тавтай морилно уу

Зураг
Залуучууд үсэрч байгаа нь

Өнөө үед бидэнд хамааралтай сэдвээр залуучуудад зориулан Сүмийн удирдагчид, бусад судлаач болон залуучуудын бичсэн, таны Gospel Library аппликэйшн дэх долоо хоног тутмын хэвлэл болох Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэлд тавтай морилно уу.

Бидний зорилго

Бидний зорилго бол асуудал бэрхшээлийнхээ хариултыг авч, түүнтэй нүүр тулах эрч хүчийг олоход танд туслах явдал юм. Үүний тулд бид Есүс Христийн сайн мэдээг хамтдаа судалж, дэлхийн өнцөг булан бүрийн залуучууд хэрхэн сайн мэдээний дагуу амьдрахаар хичээн чармайж байгаагаас суралцах болно.

Бидний тухай

Юуны өмнө энэхүү хэсэг бүхэлдээ та бүхний сүнслэг нөлөөллийн үр дүнд бий болсон. Бид амьдралынхаа энэ цаг үед шийдвэр, шинэ асуудал бэрхшээл, олон олон өөрчлөлттэй тулгарч байна. Иймээс бид энэ бүхнийг туулахад тань та нарын хөтөч болохыг хүсэж байна. Мөн бид та бүхнийг гэрлэсэн эсэхээс тань үл хамааран ямар хүн бэ гэдэг талаас нь харахыг хүсэж байгааг мэдээсэй гэж хүсдэг учраас энэ хэсгийг Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл гэж нэрлэдэггүй. Энэхүү агуулгыг ганц бие, гэрлэсэн эсвэл дахин ганц бие болсон зэрэг бүхий л залуучуудад зориулсан. Учир нь залуу насны тань одоогийн үе шатаас үл хамааран таны Сүмд болон дэлхийд үзүүлэх нөлөө хэмжээлшгүй.

Түүнчлэн бидний авч үзэх сэдвүүд бүх залуучуудын төдийгүй 30-аас дээш насны хүмүүсийн ч гэсэн сонирхдог сэдэв байх болно гэж бид бодож байна. Та дахин нэг төрсөн өдрийг тэмдэглэж, нас нэмсэн ч бидний ярилцах сэдэв болон асуудал бэрхшээл сонирхлыг тань татсан хэвээр байх болно. Өнөөдөр бидэнд тулгарч буй асуудлууд бидний ихэнхтэй холбоотой бөгөөд бидний хэдэн настайгаас үл хамааран хамтдаа шийдвэрлэх томоохон асуудал болоод байна.

Та бүгдийн амьдралын зам, боловсролын байдал, эдийн засгийн түвшин, соёл, нөхцөл байдал янз бүр гэдгийг бид ойлгож байна. Тиймээс ч бид олон янзын сэдвийг хамруулах бөгөөд уг түүхүүдээс олон нь Gospel Library-д 20 гаруй хэлээр тавигдах болно. Бид та бүгдэд хүрч туслахыг мөн та бүхэнтэй холбоо хамааралтай байхыг хүсэж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн залуучууд өөрсдийн итгэл, авьяас чадварыг Сүмд авчирч байна. Сүм байгуулагдаад удаж байгаа газруудыг оролцуулаад олон газарт бид зөвхөн ирээдүйд Сүмийг удирдах биш, өнөөдөр ч Сүмийг удирдаж байна. Бидний нөлөө өнөөдрөөр зогсохгүй, улам бүр тэлнэ. Учир нь бид ч бас хойч үеийнхээ эцэг эхчүүд юм.

Бид цааш үргэлжлүүлж чадна

Залуучуудын үнэ цэн, чадавхын талаар бидэнд хэлэх зүйл их байгаа ч хэрэв бид энэ мэтчилэн цааш ярих юм бол онгирч буй мэт сонсогдох болно (учир нь манай үеийнхэн үнэхээр мундаг байгаа). Бурханд бид хэрэгтэй, бидэнд Бурхан болон Түүний Сүм хэрэгтэй мөн бид нэг нэгэндээ хэрэгтэй гэдгийг хэлэхэд л хангалттай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны залуучуудын талаар хэлсэнчлэн, хамтдаа “[Бид] түүхийг бүтээх болно. Тэр та нарт боломжгүй зүйлийг ч хийж гүйцэтгэх боломжийг олгоно. …

… Та нар бол “сонгогдсон үеийнхэн” (1 Петр 2:9) бөгөөд энэ дэлхийн хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх гайхалтай ажлыг хийж гүйцэтгэхээр Бурханы бүр урьдаас тодорхойлсон үеийнхэн билээ!”1

Одоогийн байнгын өөрчлөлт, ирээдүйн үл мэдэгдэх бүрхэг зүйлс мэтийг эс тооцвол, залуу нас бол өөрийгөө нээх, өсөж хөгжих, энэ дэлхий дээрх зорилгоо олох, сайн мэдээг амьдралынхаа төвд байлгах зэрэгт суралцах гайхамшигтай цаг үе байх болно. Энэхүү аялалд тань тантай хамт байна гэдэгтээ бид маш их баяртай байгаа бөгөөд таныг бидний байнгын зочин болно гэдэгт итгэж байна.

Биднийг хаанаас олох вэ

Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл нь Gospel Library аппликэйшны Сэтгүүлүүд эсвэл Насанд хүрэгчид > Залуучууд гэсэн хэсэгт байгаа. Та Лиахона сэтгүүл дэх зарим түүхийг Liahona Фэйсбүүк хуудас болон ChurchofJesusChrist.org хуудаснаас олох боломжтой.

Бид та бүхнээс хариу сонсохыг тэсэн ядан хүлээж байна

  • Та ямар сэдвээр ярилцахыг хүсэж байна вэ?

  • Танд хуваалцах ямар түүх байна вэ?

  • Танд бидэнд өгөх ямар санал зөвлөгөө байна вэ?

Та түүх, санаа бодол, санал хүсэлтээ liahona.ChurchofJesusChrist.org хаягаар ирүүлж болно. Бид таныг сонсохыг тэсэн ядан хүлээж байна.