Дуу хөгжим
Дууны номыг ашиглах нь


Дууны номыг ашиглах нь

Энэхүү дууны номын зорилго бол хөгжмөөр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заах явдал юм.

Хүүхдүүдэд дууг хэрхэн заах вэ?

Хүүхдүүд дууг олон дахин сонсож байж дуулж сурдаг. Дууг хүүхдүүдэд зааж эхлэхдээ эхлээд тэдэнд дуулж үзүүл. Тухайн дууны талаар юу бодож буйг нь сорьсон асуулт тавьж, тэднийг дуунд татан оролцуулаарай.

  1. Дуугаа мэддэг бол. Дууг төгөлдөр хуур дээр тоглох, бичлэг сонсох эсвэл өөрт тань дуулж эсвэл тоглож өгөх хэн нэгнийг олох зэргээр үг болон аятай нь танил бол. Ямар захиас хуваалцахаа шийд.

    Дууг заахад бэлтгэх эсвэл заахдаа дууны төгсгөлд байх судрын эшлэлүүдийг хэрхэн ашиглаж болохыг өөрөө өөрөөсөө асуу. Түлхүүр үгс болон толгой холбосон мөн хүүхдүүдийн ойлгохгүй, хэлж чадахгүй байж болох үгсийг хайж ол. Дууг амархан сурахад тусалж болох аялгуу эсвэл хөгжмийн хэмнэлд анхаар. Дууг суран суртлаа ахин дахин давтаарай.

  2. Төлөвлөгөө гарга.

    1. Биет зүйлсээр буюу зураг, судар, туршлагаар эсвэл зүгээр л шивнээ яриагаар хүүхдүүдийн анхаарлыг татаж болно.

    2. Хүүхдүүдийг дууг сонсоход урамшуул. Сайн мэдээний захиасыг ойлгоход нь хүүхдүүдэд туслах асуулт тавьж, дуулж байх явцдаа хариултуудаа олоход нь дэм болох арга замаар асуултаа тавь.

    3. Асуултын хариу нь болох өгүүлбэрийг дуулахыг хүүхдүүдээс хүсээрэй. Утга агуулгыг нь онцолж гаргахын тулд дууны хэмнэл, чанга сулыг тохируул. Хүүхдүүдээс хөгжимгүйгээр өөрсдийнхөө дуулж байгааг сонсохыг хүсээрэй. Мөн цэх сууж, өөрийг тань анхааралтай харахыг тэднээс хүс.

    4. Өөрийнхөө гэрчлэлийг хуваалц эсвэл судрууд дээр цэдэглэгдсэн гэрчлэлийг уншина уу.

Дууг хэрхэн баяжуулах вэ?

  1. Тухайн нөхцөл байдалд илүү тохиромжтой болгохын тулд үгийг өөр үгээр сольж хэрэглэ.

  2. Санал болгосон хөдөлгөөнийг хийх эсвэл зааж өгсөн газарт тохирсон хөдөлгөөн зохиоход хүүхдүүдээс тусламж ав.

  3. Хүүхдүүдийг жижиг бүлгүүдэд хуваарилж, дууны өөр өөр хэсгийг эсвэл бадгийг оноож өг.

  4. Хоёр хэсгээс бүрдэж хослон дуулдаг дууг ашигла.

  5. Ижил төстэй захиас бүхий хоёр эсвэл түүнээс дээш дууг нэгтгэн найруул.

  6. Нэг хүүхдээр гоцлуулан эсвэл хүүхдүүдийг бүлгээр нь найрал дуунд дуулуул.

  7. Хүүхдүүдээр хэд хэдэн дууг оршил хөгжим болгон аманд нь аялуулах юм уу дуулуул.

Дууг хэрхэн удирдах вэ?

Таны идэвх, бэлтгэл, гэрчлэл хүүхдүүдийн сайн мэдээний талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусална.

Хүүхдүүдэд дууг сурч эхлэхдээ дууны өнгөнд тааруулан удирдах үед хэрхэн дагаж дуулахыг зааж тусална уу. Үүнийг дууныхаа өнгөнд тааруулан гараа дээшлүүлж, доошлуулах маягаар хийнэ. Мөн гараа үл ялиг урагш хойш болгож, ноотны уртын хэмжээ болон хөгжмийн хэмнэл, чиглэлийг харуулж болно.

Хүүхдүүдийг дууг сурсны дараа, дараах хуудсанд буй стандарт удирдах загварыг эсвэл дууны өнгөнд тааруулан удирдах болон цохилтын загвар хоёрыг хослуулан ашиглаж болно.

Төгөлдөр хуур юм уу өөр хөгжмийн зэмсгээр хэрхэн хослон тоглох вэ?

Хөгжмийг хэрхэн тоглох нь хүүхдүүдийн хэрхэн дуулахад нөлөөлдөг. Та тэдний дуу хоолойг дарах биш, харин дэмжих ёстой. Энэ номон дээрх олон дуу, тухайлбал залбирлын дууг оршил юм уу төгсгөл хэсэгт ашиглахад тохиромжтой. Хүүхдүүдийн сурах гэж буй дууг оршил хөгжим болгон тоглох нь тэдэнд дууныхаа аятай танил болоход тусалдаг.

Дууг хувилах

Дууны төгсгөлд буй © (он) IRI гэсэн тэмдэглэгээтэй болон зохиогчийн эрхийн тэмдэглэгээгүй дуунууд мөн бүх зурган чимэглэл, энэ номд орсон ерөнхий материалыг арилжааны бус зорилгоор сүмийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан хувилан авч болно. “Энэхүү дууг дагалдах байдлаар, арилжааны бус зорилгоор сүмийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан хувилан авч болно” гэсэн бичигтэй дуунуудыг зөвхөн дээрх хэрэгцээнд зориулан хувилан авч болно. Хэрэв зохиогчийн эрхийн тэмдэглэгээ тухайн дуун дээр байвал уг тэмдэглэгээг хуулбар бүрд оруулсан байх ёстой

24, 113-р хуудсан дээрх дуунуудыг зохиогчийн эрхээр хязгаарласан байдаг тул хувилан олшруулж болохгүй.

Дууны номын онцлог

Хөгжмийн хэмнэлийн тэмдэглэгээ

Метрономын тэмдэглэгээг дуу бүрийн зүүн дээд буланд хэмнэлийн удирдамж болгон бичсэн байдаг. Жишээ нь,

= 56–72 гэдэг нь уг дууг нэг минутад 56-72 цохилтын хооронд дуулахад тохиромжтой гэдгийг хэлж байна (дөрөвт ноот 1 цохилттой тэнцэнэ). Секунд заагчтай бугуйн цаг эсвэл өөр төрлийн цаг ашигла. Секунд заагч нь 1 минутад 60 цохилт буюу 60 секундыг хэмждэг.

Удиртгал хөгжмийн хашилт
Зураг
Beginning introduction
Зураг
Introduction ending

Хэрэв дуунд удиртгал хөгжим бичигдээгүй байвал дууны үндсэн аяны дээд талд байрлах хашилтууд удиртгал байж болох хэсгийг харуулдаг.

Хурууны байрлал

Хурууны дугаар нь ноотны зүүн доод талд байрлана. Хурууны дугаар нь гарны эхлэх байрлалыг олоход тусалж, хэзээ байрлалаа солихыг заахын зэрэгцээ хэцүү хэсгүүдийг тоглох арга замыг санал болгодог.

Зураг
Fingering markings

Тэмдэг, нэр томьёоны тайлбар

Зураг
Bass clef

Фа түлхүүр дээр бичсэн ноотуудыг (нэгдүгээр октавын До-оос дооших) ихэвчлэн зүүн гараар тоглоно.

Зураг
Treble clef

Соль түлхүүр дээр бичсэн ноотнуудад (нэгдүгээр октавын До-оос дээших) ихэвчлэн үндсэн ая ордог ба баруун гараар тоглоно.

Зураг
Time signature

Дуу бүрийн эхэнд хэмжээг өгсөн байдаг. Дээд талын тоо нь нэг тактад буй цохилтын хэмжээг заана. Доод талын дугаар нь ямар ноот нэг цохилтыг илтгэж буйг харуулна.

Зураг
Natural sign

Бекар нь диез бимоль-ыг цуцална.

Зураг
Triplet

Триоль нь нэг гишгэмд гурван ноот тоглохыг хэлнэ. (“Үргэлж гэрэлт,”, х. 96-г үзнэ үү.)

8va

8va тэмдэглэгээ нь ноотыг 1 октав дээгүүр тоглоно гэсэн үг.

Зураг
Fermata

Фермата нь түр зогсох эсвэл түр барих гэсэн утгатай. Ферматтай ноотыг ихэвчлэн хоёр дахин удаан барина.

Зураг
Accents

Өргөлттэй ноотыг эсвэл аккордыг илүү тод тоглоно.

Зураг
Staccato

Стаккато нь ноотны дээр юм уу доор бичигдсэн байх ба төгөлдөр хуурч үүнийг тод, үсрэлттэй тоглох хэрэгтэй гэдгийг хэлж өгдөг.

Зураг
Slur

Холбоос нь хоёр өнгө нэг үе болохыг харуулдаг.

Зураг
Repeat bars

Давтах тактан доторх аяыг хоёр дахин тоглоно. Хэрэв ганцхан такт байгаа бол дууг эхнээс нь давтан тоглоно.

Зураг
Tie

Нэг өнгөний хоёр ноотыг холбож буй холбох шугам нь уг ноотыг зөвхөн нэг удаа, хоёр ноотын хэмжээнд барьж тоглох эсвэл дуулах хэрэгтэйг харуулдаг. Заримдаа ноотыг дууны аль нэгэн бадагт холбосон байхад өөр нэг бадагт нь холбоогүй байдаг.

Зураг
Crescendo

Крещендо гэж ая аажмаар чангарахыг хэлнэ.

Зураг
Decrescendo

Дикрещендо нь ая аажмаар намжихыг хэлнэ.

Зураг
More than one ending

Зарим дуу нэгээс олон удаагийн төгсгөлтэй байдаг. Эхний удаа тоглохдоо дууг эхлэлээс нэгдүгээр төгсгөл хүртэл тоглоно. Давтан тоглохдоо эхний төгсгөлийг алгасан хоёр дахь төгсгөлийн хэсгийг тоглоно.

fine

Энэ тэмдэг бол дуу дууссаныг илэрхийлнэ.

D.C. al fine

Da capo al fine гэдэг нь дууны эхлэл рүү эргэн очиж, fine гэсэн үг хүртэл тоглоно гэсэн утгатай.

Зураг
Dal segno al fine
D.S. al fine

Dal segno al fine гэдэг нь segno тэмдэг рүү буцан, fine гэсэн үг хүртэл тоглоно гэсэн утгатай.

rit.

Ritardando гэдэг нь дуу аажмаар удааширна гэсэн утгатай. (“Тэр Хүүгээ илгээсэн,”, х. 20-ийг үзнэ үү.)

a tempo

Эдгээр үг нь дуу анхны хэмнэл рүүгээ эргэн очно гэсэн утгатай.

дискант

Дискант нь өөрийн гэсэн үгтэй нэмэлт хоолой юм. Үүнийг хөгжмөөр орлуулан тоглож болно.

облигато

Облигато нь үндсэн аялгуун дээр нэмэлт хөгжмийн зэмсгээр тоглогддог хэсэг юм. Зарим тохиолдолд үүнийг үндсэн аялгууны үгийг ашиглан дуулж болно.

oстинато

oстинато нь дуутай хамт давхар дуулагддаг давтамжит хэсэг юм. (“Би дуулгавартай байна”, х. 71-ийг үзнэ үү.)

тойрог

Аль нэг бүлэг нь дууг эхлүүлнэ. Тодорхой хугацааны дараа өөр бүлэг араас нь дуулж эхэлнэ. Ингэж дуулахдаа хөгжимгүй дуулахыг хичээ. Хоршиж дуулах дуу хоолой хөгжмийг орлоно.

Хоёр хоолой салган дуулдаг дуу

Хоёр хоолой салган дуулдаг дуу нь хоёр аяыг нэгэн зэрэг дуулахыг хэлнэ.

Зураг
Phrase mark

Өгүүлбэр холбох тэмдэг нь тухайн мөрөнд буй ноотнуудыг холбож эсвэл уянгалуулж тоглохыг хэлнэ.

Зураг
Rolled effect

Арпеджиог тоглохдоо ноотнуудыг нэг зэрэг бүгдийг тоглолгүй доороос дээш хүртэл нэг нэгээр тоглоно.

Дуу удирдах стандарт загвар

Хоёр цохилтот удирдах загвар

Зураг
Dvoudobý takt

2/2, 2/4, эсвэл 6/8 хэмжээст дуунуудыг удирдахад ашигладаг

Гурван цохилтот удирдах загвар

Зураг
Třídobý takt

3/4 эсвэл 9/8 хэмжээст дуунуудыг удирдахад ашигладаг

Дөрвөн цохилтот удирдах загвар

Зураг
Čtyřdobý takt

4/4 эсвэл 12/8 хэмжээст дуунуудыг удирдахад ашигладаг

Зургаан цохилтот удирдах загвар

Зураг
Šestidobý takt

6/8 хэмжээст дуунуудыг удирдахад ашигладаг

Аккордын жагсаалт

Хэрэв даралтат хөгжим байхгүй бол гитар эсвэл өөр бусад хөгжмийн зэмсэг хэрэглэх боломжтой. Ноотны дээр байрлах аккордуудыг ашиглан тоглож болно.

Зураг
Tabulka akordů