Гарын авлагууд болон дуудлагууд
Сүүлийн үед оруулсан өөрчлөлтийн тойм


“Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм,” Гарын авлага.

Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм

2024 оны 5-р сар

6-р бүлэг: Гадасны удирдлага

  • 6.2.1.1. Мелкизедек санваар (гадасны дээд пристүүдийн чуулгын хурал цаашид зохион байгуулагдахгүй тул лавлагаа хэсгээс хассан)

  • 6.8.. Гадасны мэргэжилтнүүд (гадасны боломжит мэргэжилтнүүдийн жагсаалтад хэлмэрчийн зохицуулагчийг нэмж оруулсан)

10-р бүлэг: Аароны санваарын чуулгууд

  • 10.3. Бишопын зөвлөл (“залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд” гэсэн нэршлийг ”өсөж буй үеийнхэн” болгож өөрчилсөн [7.1-ийг үзнэ үү])

11-р бүлэг: Залуу эмэгтэйчүүд

  • 11.3.1. Бишопын зөвлөл (“залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд” гэсэн нэршлийг ”өсөж буй үеийнхэн” болгож өөрчилсөн [7.1-ийг үзнэ үү])

12-р бүлэг: Хүүхдийн хэсэг

  • 12.1. Зорилго ба зохион байгуулалт (Хүүхдийн хэсгийн зорилгыг шинэчилсэн)

  • 12.1.2. Хүүхдийн хэсгийн уриа (эхний догол мөрийг 12.3.5 руу шилжүүлсэн)

  • 12.1.3. Балчир хүүхдийн анги (12.1.5-аас салгасан; шинэ дугаар өгсөн; 12.1-ийн дараа дараагийн хэсгүүдийг дахин дугаарласан)

  • 12.1.4. Ангиуд (шинэ хэсгийн дугаарыг оруулсан; Хүүхдийн хэсэгт ашиглах сургалтын хөтөлбөрийг тайлбарласан догол мөрийг нэмж оруулсан)

  • 12.1.6. Хүүхдүүдийн ариун ёслолын цуглааны толилуулга (12.2.1.2-оос мэдээлэл оруулсан шинэ хэсэг)

  • 12.1.7. Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх уулзалт ( 12.2.1.2-оос мэдээлэл оруулсан шинэ хэсэг)

  • 12.2.1.2. Сайн мэдээнээс суралцах нь (“Хүүхдийн ариун ёслолын цуглааны толилуулга” хэсгийг 12.1.6 руу мөн “Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх уулзалт” хэсгийг 12.1.7 руу тус тус шилжүүлсэн)

  • 12.2.1.3. Үйлчлэл ба үйл ажиллагаанууд (үйлчлэл, үйл ажиллагаануудын зорилгыг илүү энгийн болгон өөрчилсөн)

  • 12.3.3. Нарийн бичиг (Хүүхдийн хэсгээс шилжин дэвших хүүхдүүдийн талаарх заалтуудын үг хэллэгийг шинэчилсэн)

  • 12.3.5. Багш нар ба Балчир хүүхдийн ангийн удирдагчид (12.1.2-т өмнө байсан эхний догол мөрийг нэмсэн; Хүүхдийн хэсгийн сургалтын хөтөлбөрийг тодотгосон)

13-р бүлэг: Ням гаргийн анги

  • 13.2.2.2. Үүрэг хариуцлага (ням гаргийн ангийн ирцийг бүртгэх тухай мэдээллийг шинэчилсэн)

  • 13.5. Гэртээ суралцах, заах үйл явцыг сайжруулах (эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлын талаарх мэдээллийг шинэчилсэн)

15-р бүлэг: Шашны институт, семинар

16-р бүлэг: Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

17-р бүлэг: Сайн мэдээг заах

  • 17.4. Багшийн зөвлөлийн хурал (эцэг эхчүүдэд зориулсан багшийн зөвлөлийн хурлын тухай догол мөрийг 17.5 руу шилжүүлсэн)

  • 17.5. Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал (шинэ хэсэг)

18-р бүлэг: Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх

  • 18.7.2. Баптисмын үйл ажиллагаа (хөрвөгчдийг гишүүнээр батлах төлөвлөгөөг тодотгосон)

  • 18.8. Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг (бишоп зөвхөн сүмд бүртгэлтэй 8 настай хүүхдийн гишүүний баталгааг гүйцэтгэх түлхүүрийг атгадаг болохыг тодотгосон; хөрвөгчдийг баптисмын үйл ажиллагаа эсвэл ариун ёслолын цуглааны аль алин дээр нь гишүүнээр баталж болно гэж зассан)

20-р бүлэг: Үйл ажиллагаа

  • 20.5.5. Хоногоор явах үйл ажиллагаа (хоноглох газрын талаарх бодлого журмыг тодорхойлов)

  • 20.7.7. Аялал (хол аяллын тухай бодлого журмыг шинэчилсэн)

22-р бүлэг: Материаллаг хэрэгцээг хангах ба бие даах чадварыг хөгжүүлэх

  • 22-р бүлгийн хэмжээг багасган зассан.

  • 22.3.4. Сэтгэл санааны хувьд тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах (Аврагчаар дамжуулан эдгэрэх нь: Донтолтоос ангижрах хөтөлбөр хэмээх Сүмийн эх сурвалжид тайлбар нэмсэн)

  • 22.10.1. Гадаснаас зохицуулдаг эх сурвалжууд (Аврагчаар дамжуулан эдгэрэх нь: Донтолтоос ангижрах хөтөлбөрт тайлбар нэмсэн)

23-р бүлэг: Сайн мэдээг хуваалцаж, шинэ болон эргэн ирж байгаа гишүүдийг хүчирхэгжүүлэх

  • 23.1. Сайн мэдээг хуваалцах (“Хайрлаж, хуваалцаж, урих энгийн арга замууд” видеог нэмсэн)

  • 23.1.3. Урих (23.1 хэсэгт байсан 3 видеог шинэ видеогоор сольсон; Миний сайн мэдээг номло гарын авлагын бусдыг урьж, Сүмийн эх сурвалжийг хуваалцах хэсгийн “Гишүүдтэй нэгд” сэдвийн талаар шинэ догол мөрүүдийг нэмсэн)

  • 23.4. Долоо хоног тутмын зохицуулах хурал (хэсгийг 23.5.7-оос шилжүүлсэн; дараа дараагийн хэсгүүдийг дахин дугаарласан; гарчиг, хэсгүүдийг зассан; видео нэмсэн)

  • 23.6.3. Тойргийн номлолын удирдагч (шинэ хэсгийг дугаарлан оруулсан; тухайлсан 5-р мөрийг зассан)

  • 23.6.5. Тойргийн зөвлөл ба тойргийн өсвөр үеийнхний зөвлөл (шинэ хэсгийг дугаарлан оруулсан; эх сурвалжуудын жагсаалтыг зассан)

  • 23.5.7. Зохицуулах хурал (уг хэсгийг хасаж, 23.4 рүү шилжүүлсэн)

24-р бүлэг. Номлогчийн тодорхойлолт ба үйлчлэл

  • 24.2.2. Үйлчлэлийн залуу номлогч (одоо үйлчлэлийн номлогчид номлолын ерөнхийлөгчийн удирдлаган доор үйлчлэлийн номлолын удирдагч эсвэл гадасны ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр үйлчилж байна)

  • 24.2.4. Үйлчлэлийн ахмад номлогчид (цаашид гадасны ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар “авахгүй” хэдий ч зөвшөөрөл авна”)

  • 24.2.5. Номлогчийн үүрэг даалгаврын тойм (залуу номлогчид үйлчлэлийн номлолын удирдагчдаар дамжуулан номлолын ерөнхийлөгчид тайлагнадаг болохыг тодотгосон)

  • 24.3.2.1. Наманчлал (гадасны ерөнхийлөгч наманчлахад шаардагдах хугацааны талаар Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөж болох тухай тайлбарыг нэмсэн)

  • 24.3.4.2. Гэрээсээ хол үйлчилж байгаа ахмад номлогчдыг санхүүжүүлэх (орон байрны болон нэмэлт зардлын талаар тодотгосон)

  • 24.3.5. Номлогчдыг бэлтгэхэд гэр бүлийн гишүүд, удирдагчдын гүйцэтгэх үүрэг (Номлогчийн амьдралд дасан зохицох гарын авлага болон Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлгийн “Технологийг зүй зохистой ашиглах” хэсэгт тайлбар нэмсэн)

  • 24.4.3. Тодорхойлолтыг илгээх (гадасны ерөнхийлөгч номлолд үйлчлэх хүсэлт гаргагчийн тодорхойлолтыг номлолд гарах боломжтой өдрөөс нь 120 хоногийн өмнө явуулдаг байсан нь 150 хоног болж өөрчлөгдсөн; тухайлсан 3-р мөрийг тодотгосон)

  • 24.4.4. Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх боломжгүй хүмүүс (Номлолын хэлтэстэй холбоо барих мэдээллийг нэмсэн)

  • 24.5.1. Ариун сүмийн хишиг хүртэх ба ариун сүмд үйлчлэх (шинээр дуудагдсан номлогчид боломжийнхоо хэрээр ариун сүмд ороход уриалсан хэсгийг нэмсэн)

  • 24.7.1. Номлогчоор үйлчлэх боломжуудыг тодорхойлох (үйлчлэлийн номлолын удирдагч залуу номлогчдын үйлчлэх боломжуудыг тодорхойлдог болохыг тодотгосон; үйлчлэлийн номлогчийн боломжуудын талаарх жишээний жагсаалтыг зассан)

  • 24.7.2. Орон байр, унаа (Орон байрны тухай зааварчилгааг тодотгосон)

  • 24.7.3. Сургалт ба хяналт (гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч мөн түүний эхнэр, үйлчлэлийн номлолын удирдагчдын үүрэг хариуцлагын талаарх мэдээллийг нэмсэн)

  • 24.7.5. Үйлчлэлийн номлолыг дуусгах (хэсгийн мэдээллийг засварлан баяжуулсан)

  • 24.9.3. Холбоо барих мэдээлэл (гарчиг өөрчлөгдсөн; үйлчлэлийн номлолын оффисын холбоо барих мэдээллийг нэмсэн)

26-р бүлэг: Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

  • 26.3.3.1. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултууд (ариун сүмийн өмсгөлийг өмсөхтэй холбоотой асуултад өөрчлөлт орсон)

  • 26.3.3.2. Ариун сүмийн өмсгөлийг өмсөх (өмсгөлийг өмсөх тухай мэдэгдлийг шинэчилсэн)

27-р бүлэг: Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолууд

  • 27.4.4. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбоход хэн оролцож болох (сүүлийн догол мөрд тодруулга нэмсэн)

29-р бүлэг: Сүмийн хурал цуглаан

  • 29.2.1.4. Үг хэлэх хүмүүсийг сонгох (ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх хүмүүсийн дунд хүүхэд байх талаар оруулсан)

  • 29.3.5. Гадасны дээд пристүүдийн чуулгын хурал (энэхүү хурал цаашид хуралдахгүй болсон учир хассан; дэд хэсгүүдийг дахин дугаарласан)

  • 29.7. Шууд дамжуулах, онлайнаар хурал, цуглаан явуулах (хурим, оршуулгын ёслолын шууд дамжуулалтын бичлэгийн хуулбарыг хадгалж авах зөвшөөрлийг гишүүдэд олгох удирдамжийг шинэчилсэн)

  • 29.9. Хуралд хэлмэрчлэх (шинэ хэсэг)

30-р бүлэг: Сүмийн дуудлага

  • 30.8.1. Тойргийн дуудлагууд (“хэлмэрчийн” дуудлагыг нэмсэн)

  • 30.8.3. Гадасны дуудлагууд (“гадасны хэлмэрчдийн зохицуулагч” дуудлагыг нэмсэн)

32-р бүлэг: Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал

  • 32.8.2. Хүмүүст донтолт, порнографын хэрэглээний асуудлаа шийдвэрлэхэд нь туслах (Аврагчаар дамжуулан эдгэрэх нь: Донтолтоос ангижрах хөтөлбөр Сүмийн эх сурвалжид тайлбарыг нэмсэн; Сүмийн барилга, байгууламжуудад зөвхөн Сүмийн албан ёсны хөтөлбөрийг ивээн тэтгэж, зохион байгуулах ёстой)

  • 32.16.1. Албан ёсны хязгаарлалтыг цуцлах эсвэл дахин элсэх талаар авч хэлэлцэх гишүүнчлэлийн зөвлөлийн хурал (32.6.3.2-д холбогдох эшлэлийг 9-ийн д хэсэгт нэмсэн)

33-р бүлэг: Бүртгэл ба тайлан

36-р бүлэг: Шинэ нэгж үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх

  • 36.1. Гадас, дүүргийг үүсгэн байгуулах эсвэл өөрчлөх (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

  • 36.2. Гадсанд тойрог, салбар үүсгэн байгуулах, өөрчлөх (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

37-р бүлэг: Тусгай гадас, тойрог, салбар

  • 37.1. Өөр хэлээр ярьдаг тойрог, салбар (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

  • 37.2. Орон нутгийн гадасны ганц бие залуучуудын тойрог, салбар (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

  • 37.3. Ганц бие залуучуудын гадас ба тэдгээрийн тойрог, салбарууд (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

  • 37.4. Гэрлэсэн оюутнуудын гадас, тойрог (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

  • 37.5. Ганц бие насанд хүрэгчдийн тойргууд (наад захын шаардлагуудыг шинэчилсэн)

38-р бүлэг: Сүмийн бодлого журам ба удирдамж

  • 38.4.1.3. Эхнэр, нөхөр нь нас барсны дараа амьд гишүүдийг лацдан холбох (амьд хүн “өөр хүнтэй лацдан холбуулаагүй байгаа” нас барсан эхнэртэйгээ лацдан холбуулж болох талаар тодотгосон)

  • 38.4.1.7. Нас барсан хүний лацдан холболт (нас барсан хүний амьд эхнэр “одоо гэрлээгүй байгаа” бол тэд лацдан холбогдож болох талаар тодотгосон)

  • 38.5.4. Ариун сүмийн хувцас хийх (гарчгийг зассан; цаашид гишүүд өөрсдөө хормогч хийхгүй болсон)

  • 38.5.5. Ариун сүмийн өмсгөлийг өмсөх (өмсгөлийг өмсөх мэдэгдлийг шинэчилсэн)

  • 38.6.9. Үр тогтоох эмчилгээ (Зохиомол үр тогтоолтоор төрсөн хүүхдийг лацдан холбох тухай мэдээллийг 38.4.2.6-тай холбогдох хэсэг болгон нэмсэн)

  • 38.9.1. Цэргийн албаны харилцаа хариуцсан гадасны удирдлага (цэргийн албаны харилцаа хариуцсан мэргэжилтний дуудлагын тухай мэдээллийг нэмсэн)

  • 38.9.3. Цэргийн албатай холбоотой чиг баримжаа өгөх сургалт (гарчгийг зассан; энэ сургалтын мэдээллийг шинэчилсэн)