Номлолын дуудлагууд
Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг


“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), v

“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Миний сайн мэдээг номло, v

Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Эрхэм номлогч оо,

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогч байх агуу боломж тохиосонд танд баяр хүргэе. Номлолын ажлаас илүү чухал, илүү агуу баяр баясгаланг авчирдаг ажил гэж үгүй.

Миний сайн мэдээг номло гарын авлага нь таныг илүү сайн бэлтгэлтэй, сүнслэг байдлын хувьд буурь суурьтай номлогч, илүү их итгэл төрүүлэм багш байхад туслахад зориулагдсан. Бид танаас үүнийг өдөр бүр хувиараа болон хамтрагчтайгаа бэлтгэж байхдаа мөн дүүргийн хурал, бүсийн чуулгандаа ашиглахад уриалж байна. Судрын эшлэлүүдийг судалж; сургаал, зарчмуудаас суралц.

Бид таныг Тэнгэр дэх Эцэгийнхээ гайхамшигт ажилд туслах үүрэг амлалтдаа илүү их ач холбогдол өгөхөд уриалж байна Номлогч бүр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахад” (Мосе 1:39) туслах чухал үүрэгтэй.

Таныг Их Эзэнд залбиран байж, даруухнаар үйлчлэх үед Тэр өгөөмрөөр адисалж, шагнах болно. Та Түүний хүүхдүүдийн дунд ажиллах үедээ, урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их аз жаргалыг хүлээн авах болно.

Тэргүүн Зөвлөл