Дуу хөгжим
Эзэнд хайртай бид


59

Эзэнд хайртай бид

Баяртай

1. Эзэнд хайртай бид ирж,

Хөөр баяраа дуулгацгаая.

Эгшиг дуугаа хамтдаа дуулаад,

Хаан сэнтийн доор шүтье.

2. Бурханыг мэдэхгүй тэд

Дуулахгүй байж болох ч

Тэнгэрийн Хааны үйлчлэгчид бид

Дэлхийд баяраа түгээе.

3. Дээрээс захирах Бурхан

Даян дэлхийг ажна.

Хуйлрах их үүлсийг хөлөглөж,

Хүрхрэх далайг намжаана.

4. Хүчит Бурхан биднийх.

Түмний Эцэг мөн Хайр.

Хүмүүн биднийг дээш аваачихаар

Тэнгэрийн хүчээ илгээнэ.

Үг: Айсак Воттс, 1674–1748

Ая: Аарон Виллиамс, 1731–1776

Isaiah 12:5

Romans 8:28