Дуу хөгжим
Сэтгэлийг минь Та хүлээн аваач


50

Сэтгэлийг минь Та хүлээн аваач

Бишрэнгүй

1. Сэтгэлийг минь Та хүлээн авч,

Сүнс Тань амгаланг шивнэг.

Бүх сэтгэлийг минь Та уярааж,

Баяр баясгаланг өгөөч.

Их Эзэн Та ямагт хамт байж,

Ялахад бидэндээ туслаач.

Их Эзэн Та ямагт хамт байж,

Ялахад бидэндээ туслаач.

2. Өөрийн Тань зарлигийг дагая.

Өдөр бүрийн талх өгөөч.

Тэнгэрт хүрэхэд биднийг дэмжин,

Тэнд очиход Сүнсээр хөтлөөч.

Их Эзэн Та ямагт хамгаалж,

Ялахад бидэндээ туслаач.

Их Эзэн Та ямагт хамгаалж,

Ялахад бидэндээ туслаач.

3. Амилалтын өглөө Тантай хамт

Амар тайван босохын тулд

Нарт ирээдүй айсуй энэ үед

Нүглээс одоо бид ангижраг.

Эзэн Таныг ямагт магтаж,

Эгнэгт мөнх дуурсан дуулна.

Эзэн Таныг ямагт магтаж,

Эгнэгт мөнх дуурсан дуулна.

Үг: Ричард Оллридж, 1815–1896

Ая: Жосэф Ж.Дэйнс, 1851–1920

Hebrews 12:1–2

Doctrine and Covenants 59:23