Дуу хөгжим
Бодол сэтгэлээ хяна (Эрэгтэйчүүдийн найрал дуу)


167

Бодол сэтгэлээ хяна

Эрэгтэйчүүдийн найрал дуу

Шийдэмгий

1. Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

Уужуу саруул ухаанд хүч бий.

Уур уцаараа эс бариваас

Билгийн мэлмий тань харанхуйлж,

Болчимгүй үйлдэлд хөтөлнө.

[Chorus]

Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

2. Бодол сэтгэлээ хянаарай.

Буруутган шүүмжлэх зэмлэл

Үнэний үер мэт бууж ирсэн ч

Өстнөө ч, найз нөхрөө ч бүү шүү.

Гэрлийн цацраг тусах агшинд

Горхины гүндхийг хардаг шиг

Аливааг шийдэхээсээ урьтаад та

Азнаж, чих тавин сонс оо.

[Chorus]

Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

3. Санаанд ороогүй саар явдал

Сэтгэлийг тань хямраах үед

Бодол сэтгэлээ захирваас

Бугшсан таагүй нь дундарна.

Хилсээр таныг гүтгэсэн үү?

Хорвоо нүүр буруулаа юу?

Холч ухаанаар тунгаан цэгнэж,

Хилэнт омгоо захираарай.

[Chorus]

Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

4. Та гэмгүйг цаг хугацаа таниулж,

Тэвчээр, хүндлэл авчирна.

Тусалж хамгаална гэж мэдээд,

Тайван амар байж болно.

Эрхэм журамт хүмүүст байдаг

Энгүй торгон мэдрэмжийг

Эзэний сайн мэдээний илчлэлт

Энэрэл хайраар хөглөнө.

[Chorus]

Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

5. Зүрх сэтгэлдээ өр зөөлөн тэд

Зөв чандад сурч хатуужин,

Тайван амгалан байдалтай,

Тууштай нягт байх нь чухал.

Бие биеэ зовоож бүү шархлуул,

Бачуу занг ухаанаар дав.

Бодол сэтгэлээ хяна, та нар.

Бусдыг зөв замд зааж сурга.

[Chorus]

Бодол сэтгэлээ хяна, ах минь

Бачуу түргэн зангаа зас.

Овлигогүй сэтгэлээ номхруулж,

Онч мэргэн ухаанаар шийд.

Үг: Чарльз В.Пэнрөүз, 1832–1925. © 1948 IRI

Ая: Жорж Ф.Рүүт, 1820–1895

Alma 38:12

Proverbs 16:32