Дуу хөгжим
Багш аа, энд шуурга догширч байна


53

Багш аа, энд шуурга догширч байна

Бадрангуй

1. Багш аа, энд шуурга догширч байна.

Хаялах давлагаа өндөр.

Харанхуй хөх тэнгэрийг эзэгнэжээ.

Хоргодох газар ч алга.

Сүйрэх маань танд хамаагүй юу?

Аймшигт гүн үхлийн булш

Сандарган, заналхийлэх цаг мөч бүрд

Ай, яахан Та унтнам бэ?

[Chorus]

Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана.

Нам гүм бай.

Догшрон ширүүсэх далайн шуурга,

Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулд

Тэнгэр, далай, газрын Эзэний амрах

Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм:

Нам гүм бай, нам гүм бай.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм.

Нам гүм бай, намд.

2. Багш аа, энэ өдөр их зовлонд

Би шаналан гудайсаар байна.

Сэмэрсэн сэтгэл минь гунигтай.

Сэрээд, Та намайг авраач!

Шаналал, нүглийн үерийн урсгалд

Шантрах зүрх минь автнам.

Хайртай Багш минь, би сүйрлээ! Би сүйрлээ!

Хурдан ирж, жолоог аваач.

[Chorus]

Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана.

Нам гүм бай.

Догшрон ширүүсэх далайн шуурга,

Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулд

Тэнгэр, далай, газрын Эзэний амрах

Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм:

Нам гүм бай, нам гүм бай.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм.

Нам гүм бай, намд.

3. Багш аа, аймшигт шуурга зогсов.

Бүх зүйл намжиж тайвширлаа.

Энх орчлонгийн нар нууранд тольдоно.

Энэ л тэнгэр зүрхэнд цэлмэнэ.

Гэтэлгэгч минь, Та энд үлдээч!

Ганц биеэр минь бүү орхи.

Ихэд баярлан би эрэгт очно.

Нам жим эрэгт амарна.

[Chorus]

Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана.

Нам гүм бай.

Догшрон ширүүсэх далайн шуурга,

Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулд

Тэнгэр, далай, газрын Эзэний амрах

Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм:

Нам гүм бай, нам гүм бай.

Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм.

Нам гүм бай, намд.

Үг: Мэри Анн Бэйкэр, 1831–1921

Ая: Х.Р.Палмер, 1834–1907

Matthew 8:23–27

Mark 4:36–41