Дуу хөгжим
Үнэн гэж юу вэ?


140

Үнэн гэж юу вэ?

Баттай

1. Үнэн гэж юу вэ? Бүх эрдэнэсээс илүү

Үнэт эрдэнэ билээ, тэр үнэн.

Эцэстээ үнэний үнэ цэн үнэлэшгүй болж,

Эзэрхийлэгч хааны алтан титэм ч

Эгнэгт хөсөр хаягдах юм.

2. Үнэн гэж юу вэ? Хамгийн дээд шаг-нал-

Тийн Бурха-ны ч, хүний ч хүслэнт шагнал.

Тэртээх газрын гүнээс үнэнийг эрэн хай.

Тэнгэрийн хязгаар хүртэл тэрхүү үнэнийг эрж хай.

Туйлын эрхэм зорилго энэ билээ.

3. Гуйвшгүй шударга ёcны хүчит салхинд

Ганхан унана, хааны эрх мэдэл.

Гагцхүү үнэний багана үүрд сүндэрлэн зогсоно.

Гэрэлт үнэний бат цамхаг нь нуралгүй үлдэхэд

Гамшигт дарлагчийн найдвар бөхнө.

4. Үнэн гэж юу вэ? Энэ бол эхлэл, төгсгөл.

Тэрхүү үнэн үүрд орших учраас.

Тэнгэр газар нурж, ертөнц сүйрч хөмөрсөн ч

Муу муухайг даван туулсан бүхний эх үнэн

Мөнх оршин, хэзээ ч хувирахгүй.

Үг: Жон Жэйкс, 1827–1900

Ая: Эллэн Нөүлс Лэминг, 1820–1905

Doctrine and Covenants 93:23–28

John 18:37–38