Дуу хөгжим
Бурханы зарлиг зөөлөн


65

Бурханы зарлиг зөөлөн

Намуухан

1. Бурханы зарлиг зөөлөн,

Хууль ёс нь энэрэнгүй!

Буулгаа Эзэнд даатган үүрүүлж,

Хайр халамжид нь найд.

2. Түүний мэлмийний доор

Гэгээнтнүүд амьдран буй;

Түүний бүхнийг бүтээгч мутар

Хүүхдүүдээ хамгаалдаг.

3. Санаа тань юунд шаналж,

Сэтгэл тань юунд зовном?

Тэнгэрлэг Эцэгтээ очоод,

Тайтгарлыг олоорой.

4. Эзэний сайн сайхан мөнх,

Энэрэл нь хувиршгүй.

Дарамтаа би хөлд нь тавиад,

Дуу аялсаар алхана.

Үг: Филип Доддридж, 1702–1751

Ая: Ханс Жорж Нагэли, 1773–1836; найруулан эмхэтгэсэн. Лөүвэлл Мэйсон, 1792–1872

1 John 5:3

Psalm 55:22